16/06/2024
Congratulations 💯💯💯
ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ТЭНЦСЭН СУРАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
П.Энхсаруул багштай 12г ангийн сурагчдын гадаадын их дээд сургуулиас урилга хүлээн авсан талаарх мэдээг та бүхэнд цувралаар хүргэж байна. 12г ангийн сурагч Галбаяр овогтой Энхлэнгийн гадаадын их дээд сургуулиудаас хүлээн авсан урилгын мэдээлэлтэй танилцана уу.
Сурагч Г.Энхлэн нь биотехнологийн мэргэжлээр АНУ, БНСУ-ын их дээд сургуулиудаас элсэн суралцах урилга, 100 хувийн тэтгэлэг хүлээн аваад байгаа юм.
Тэрээр суралцах хугацаандаа IGCSE хөтөлбөрт математик, англи хэл, хими, биологи, физик, герман хэл, дэлхий нийтийн чиг хандлага, биеийн тамир, компьютерын шинжлэх ухаан, AS/A түвшний хөтөлбөрт биологи, хими, математик, герман хэл, дэлхий нийтийн чиг хандлага хичээлүүдийг тус тус сонгон суралцсан байна.
Г.Энхлэндээ баяр хүргээд өөрийн сонирхсон мэргэжлээрээ дэлхийн шилдэг их сургуульд амжилттай суралцаж, эх орондоо онцгой хэрэгцээтэй чадварлаг мэргэжилтэн болохыг хүсэн ерөөе.