Etugen University MCB Club

Etugen University MCB Club Этүгэн их сургуулийн дэргэдэх MCB клуб

МСВ клубын гишүүд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал”-д оролцон ...
04/11/2025

МСВ клубын гишүүд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал”-д оролцон судалгаа шинжилгээний ажил хэрхэн явагддаг талаар танилцлаа.

🔊Манай клубээс сар бүр зохион байгуулдаг "Журнал клуб" 2025-2026 оны хичээлийн жилийн анхны илтгэлээ амжилттай зохион ба...
29/10/2025

🔊Манай клубээс сар бүр зохион байгуулдаг "Журнал клуб" 2025-2026 оны хичээлийн жилийн анхны илтгэлээ амжилттай зохион байгууллаа.

✅ Тус уулзалтаар Этүгэн их сургуулийн Био-Анагаахын тэнхимийн багш Г.Бүрэнтөгс /Био-Анагаах ухааны магистр/ "TCF7L2 ген дээрх өөрчлөлтийг чихрийн шижин хэв шинж 2-той өвчтөний удмын мэдээлэл дээр Сангерын аргаар илрүүлэх нь" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
📣Мөн төгсөх курсын оюутнуудад дипломынхоо ажлыг хэрхэн бичих, яаж танилцуулах талаар мэдээ мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцлаа.
✅ Судалгааны илтгэлээ ЭИС-ийн оюутан, залуустай нээлттэй хуваалцахаар бидний урилгыг хүлээн авсан зөвлөх багш Г.Бүрэнтөгс болон Журнал клубт идэвхитэй хамрагдаж байгаа оюутан залуус та бүхэндээ талархал илэрхийлье👏👏👏

Сайн байцгаана ууЭрхэм хүндэт оюутан залуус та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.📣ЭИС-ийн БАТ-ийн дэргэдэх МСВ клубын 2025...
28/10/2025

Сайн байцгаана уу
Эрхэм хүндэт оюутан залуус та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.
📣ЭИС-ийн БАТ-ийн дэргэдэх МСВ клубын 2025-2026 оны хичээлийн жилийн ЖУРНАЛ КЛУБ 0️⃣2️⃣ илтгэл хэлэлцүүлгийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
👩‍🔬Илтгэгч:
ЭИС-ийн БАТ-ийн тэнхимийн багш, Био-Анагаах ухааны магистр Г.Бүрэнтөгс
Илтгэлийн сэдэв:
“TCF7L2 ген дээрх өөрчлөлтийг чихрийн шижин хэв шинж 2-той өвчтөний удмын мэдээлэл дээр Сангерын аргаар илрүүлэх нь”
📍Хэзээ:
2025.10.29, Лхагва гариг, 18:30 цагт
📍Хаана:
ЭИС, I байр 2 давхар 209 тоот

Баярлалаа 😍  Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв 😍
27/10/2025

Баярлалаа 😍 Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв 😍

📍МСВ клубын хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаа, лабораторийн орчин, чанарын удирдлагы...
24/10/2025

📍МСВ клубын хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаа, лабораторийн орчин, чанарын удирдлагын тогтолцоо болон донорын аюулгүй байдлыг хангах шат дараалалтай биечлэн танилцав. Танилцуулгыг хийж, байгууллагынхаа бүтэц, чиг үүрэг, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй хөтөлбөр, кампанит ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ЦССҮТ-ийн нийгмийн ажилтан Д.Дулмаа таньд талархал илэрхийлье.

Үйл ажиллагааны үеэр клубын гишүүд:

✅Донор цус хүлээн авах, ангилан бэлтгэх, шинжилгээ хийх цогц ажиллагааны дараалалтай танилцаж, аюулгүй байдлын стандарт, чанарын хяналтын аргачлалын талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авлаа.

✅Цус, цусан бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхэд сайн дурын донорын оролцооны ач холбогдол, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалтын талаар танилцав.

🛸 2025.05.15: Био-Анагаахын мэргэжил сурталчлах өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдсан олимпиад, уралдаан тэмцээнүүдэд б...
28/05/2025

🛸 2025.05.15: Био-Анагаахын мэргэжил сурталчлах өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдсан олимпиад, уралдаан тэмцээнүүдэд байр эзэлсэн оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
👑 Био-Анагаахын тэнхимийн хамт олны зохион байгуулсан цуврал үйл ажиллагааны хаалтын арга хэмжээ 5 сарын 15-нд болж өндөрлөн, шагналын эзэд шагналаа гардан авлаа 🥰

🧬 "Биохими-Молекул биологийн олимпиад 2025"
🥇Э.Солонго (ЭИС, Ана-405)
🥈Б.Аягөз (ЭИС, Ана-202)
🥉Б.Саруул (ЭИС, БиоАна-401)

🧫 "Микробиологи-Иммунологийн олимпиад 2025"
🥇Б.Саруул (ЭИС, БиоАна 401)
🥈Ш.Уянга (ЭИС, Ана 402)
🥉Э.Солонго (ЭИС, Ана-405)

🚀 2025.05.13: Био-Анагаахын мэргэжил сурталчлах өдрүүдийн хүрээнд "DNA QUIZ NIGHT" тэмцээн гурав дахь жилдээ амжилттай б...
28/05/2025

🚀 2025.05.13: Био-Анагаахын мэргэжил сурталчлах өдрүүдийн хүрээнд "DNA QUIZ NIGHT" тэмцээн гурав дахь жилдээ амжилттай болж өндөрлөн, дүнгээ гаргалаа.
🌏 Тэмцээн Kahoot, Jeopardy, Skill гэсэн 3 үе шаттай, хасагдах дүрмээр явагдлаа.
⏳ Нийт 10 баг оюуны хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос:
1-байр 🏆: "Madjet" баг (Анагаах 405 анги. Ахлагч Э.Солонго)
2-р байр🥈: "Shaun the Sheep" баг (Био-Ана 401 анги. Ахлагч Ө.Пүрэвцэцэг)
3-р байр🥉: "Сэтгэлийн гал" баг (Анагаах 202. Ахлагч Б.Аягөз)
Тусгай байр: "Medistep" баг (Анагаах 4-р курс. Ахлагч Номинчимэг) тус тус байр эзлэв.
🤗 Байр эзэлсэн, тэмцээнд оролцсон бүх оролцогчиддоо баярлалаа 👏
See You Guys Next Quiz Night Event 🤠

🎉 "Биохими - Молекул биологи 2025" олимпиадын нэгдсэн дүн гарлаа.🔍 Та бүхэн оноогоо шифрээрээ орж хараарай. Байр эзэлсэн...
15/05/2025

🎉 "Биохими - Молекул биологи 2025" олимпиадын нэгдсэн дүн гарлаа.
🔍 Та бүхэн оноогоо шифрээрээ орж хараарай. Байр эзэлсэн дарааллаар нь жагсаалаа.
🤗 Оролцсон, шагналт байруудад шалгарсан бүх оюутнууддаа баяр хүргэе.

🧬🧪⚗️🔬
15/05/2025

🧬🧪⚗️🔬

13/05/2025

🧬DNA Quiz Night гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж👏, оюутан залуус маань мэдлэг оюунаа сорьж, багаар ажиллаж, инээд цалгисан хөгжилтэй мөчүүдээр дүүрэн болж өндөрлөлөө🎊🎊🎊

Өнөөдөр Этүгэн их сургуулийн 1-209 лекцийн танхимд болно. Сонирхсон хүн бүхэнд нээлттэй 🤗
12/05/2025

Өнөөдөр Этүгэн их сургуулийн 1-209 лекцийн танхимд болно. Сонирхсон хүн бүхэнд нээлттэй 🤗

Address

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо 976 Ulaanbaatar
Ulaanbaatar
14190

Telephone

+97680081874

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Etugen University MCB Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Etugen University MCB Club:

Shortcuts

Share