18/09/2026
Сайн байцгаана уу, эцэг эхчүүд ээ. 😊
🥋 Таеквондогийн хувцасны захиалгын мэдээллийг хүргэе.
Манай сургуулийн 1–5-р ангийн үндсэн хичээлийн хөтөлбөрт Taekwondo ордог бөгөөд цаашид нэмэлтээр Taekwondo-гийн дугуйлан хичээллэхээр төлөвлөж байна.
Taekwondo нь WT (World Taekwondo) болон ITF гэсэн хоёр үндсэн чиглэлтэй байдаг. Манай сургалтын багш ITF чиглэлээр хичээл заадаг тул хүүхдүүд ITF загварын хувцас өмсөнө.
Эцэг эхчүүд та бүхэн:
🔹 ITF загварын хувцсыг өөрсдөө авч бэлтгэх
эсвэл
🔹 Сургуулиас нэгдсэн захиалгаар сургуулийн логотой ITF хувцсыг 150,000₮-өөр захиалах боломжтой.
👕 Сургуулиар захиалах хувцасны онцлог нь цахилгаантай, Хөнгөн, амьсгалдаг материалтай, Хөлс, чийг гадгашлуулдаг, Хүүхдийн хөдөлгөөнд саад болохгүй, биед эвтэйхэн мөн
✨ Сургуулийн логотой
📏 Размерын хувьд санаа зовох шаардлагагүй. Хүүхдүүдийн өндөр, жинг сургууль дээр хэмжиж, тохирох размерыг сонгон захиалгад оруулах болно.