19/09/2026
🇩🇪Guten Tag! Ein neuer Tag, eine neue Chance – lasst uns losgehen!
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
АШУҮИС-ийн Гадаад хэлний тэнхимийн дэргэдэх “Герман хэлний клуб” 2026–2027 оны хичээлийн жилийн НАМРЫН ШИНЭ ЭЛСЭЛТ тун удахгүй. 🖤❤️💛
Тавигдах шаардлага
• I–V-р дамжааны идэвхтэй оюутан байх
• Герман хэл сурах чин хүсэлтэй
• Хариуцлагатай, суралцах эрмэлзэлтэй
• Багаар ажиллах чадвартай, тууштай оюутан байх
Герман хэлний клубт элссэнээр танд ямар боломжууд нээгдэх вэ?
• Хэлний хөгжил: Герман хэлийг анхан шатнаас ахисан түвшин хүртэл хамтдаа суралцаж, өдөр тутамдаа ашиглах дадалтай болно.
• Сонирхолтой үйл ажиллагаа: Хэлний тоглоом, уралдаан, соёлын өдөрлөг, хэлэлцүүлэг, германд суралцах гарц зэрэг арга хэмжээнд идэвхтэй оролцох боломжтой.
• Германы соёлтой танилцах: Германы уламжлал, боловсролын тогтолцоо, оюутны амьдралын талаар шууд мэдлэг, туршлага авах.
• Хувь хүний хөгжил: Багаар ажиллах чадвар, хариуцлага, манлайлал, өөрийгөө илэрхийлэх ур чадвараа хөгжүүлэх.
• Шинэ хамт олон: Хамгийн гол нь адилхан зорилго, хүсэл тэмүүлэлтэй найз нөхөд, хамтрагчидтай болох.
📌Facebook: German Club
📌Instagram: mgc_mnums
📌gmail:[email protected]
📌 Oюутны вебээр бүртгүүлэх боломжтой!