09/03/2022
Модел болoхын тулд заавал өндөр , туранхай бие хөөрхөн царай гээд бүх талаараа төгс байх шаардлагагүй.
Олон улсын алдартай томоохон брэнд болон клайнтууд маш олон төрлийн нүүр , бие , царайтай моделиудыг цаг үргэлж хайж байдаг мөн та ч бас тэдний нэг байж болно! Өөрийгөө ямар төрлийн модел болж чадахыг энэхүү мэдээллээс олж мэдээрэй охидоо.🥰🤩🤩🤩
1.📸 Editorial Model
Эдгээр моделиуд нь ихэвчлэн Vogue эсвэл Harper's Bazaar зэрэг загварын сэтгүүлд тодорхой загвар зохион бүтээгч эсвэл хувцасны брэндийн хамгийн сүүлийн үеийн загварыг өмсөж гарч ирдэг. Редакцийн загвар өмсөгчид зураг авалтын үеэр загварын гэрэл зурагчдад зориулж зургаа авахуулж, чиг баримжаа авах, өөрийн уран сайхны зөн совингоо дагаж төгс дүр төрхийг бүтээхэд тусалдаг. Эмэгтэй загвар өмсөгчдийг өндөр, хэмжүүрээр нь ангилдаг бөгөөд ихэвчлэн 5'7 ft эсвэл түүнээс дээш, мөн туранхай байx ёстой байдаг.
2. Runway model
👠Эдгээр загвар өмсөгчид загварын шоуны үеэр загварын тайзнаа алхаж, загварын ертөнцийн өнөөгийн өнгө аясыг эсвэл удахгүй гарах чиг хандлагыг тодорхойлсон загварийн тайзнаа алхдаг , Runway тайзны модел нь 175 см -ээс дээш өндөртэй ба туранхай байх ёстой.
3. Plus-size models 🌺
Загварын салбарт биеийн харьцаа нь бусад модэлиудийн стандартаас харьцангуй том хэмжээтэй моделийн төрөлд ордог . Тэд голчлон том хэмжээтэй хувцасны загвар өмсдөг. Бусад моделиудаасаа илүү галбирлаг тарган байж болдог.
4. Part model
Parts Model /briefly/
Нүүр , гар , хөл , уруул , нүд зэрэг биеийн онцлогоо ашиглан бүтээгдэхүүнийг сурталчлан хэрэглэгчийн хараанд шууд өртүүлэхэд түлхээ анхаарч ажиллана. биеийн хэлэмжийг маш сайн эзэмшсэн байх шаардлагатай каталог болон сэтгүүл сошиал орчинд ихэвчлэн ажилладаг. Нүүр , гар , хөл , уруул , нүд зэрэг нь өөгүй цэвэрхэн арчилгаа сайтай байх ёстой тухайн хэсэг нь сурталчилуулж буй бүтээгдэхүүний үнэ цэнийг тодорхойлно.
5.Glamour Model /briefly/💋
Модель нь 18-аас дээш настай дур булаам дүр төрхтэй моделийн стандарт хангасан байх хэрэгтэй. Моделийн биеийн хэлэмж нь гадаад төрх нь бусдад сэтгэл татам дур булаам байдлыг төрүүлэх ёстой. Өөрийн дур булаам байдлаас гадна сурталчлах бүтээгдэхүүний онцлог гэрэл зураг авалтын pose зурагчинтай ажиллах мэдрэмж ихээхэн чухал.
6. Lingerie model🩱
Дотуур хувцасны загвар өмсөгчид зураг авалт, каталог, сэтгүүлд зориулж хөхний даруулга, дотуур хувцас өмсдөг. Биеийн харьцаа маш эмэгтэйлэг бөгөөд пропоц зөв байх ба дотуур хувцасны брэнд, дизайнеруудын хамгийн сүүлийн үеийн дотуур хувцасны загварыг харуулах ба мөн дотуур хувцасны шоунд алхана.
7.Promotional Model💎💰
Сурталчилгааны моделиудийг брэндүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд гаргахын тулд ийм төрлийн моделиудийг авдаг.
Мөн суртчилгааний модел нь ихэвчлэн тухайн арга хэмжээн дээр биетээрээ байж нүүр царай нь болдог.
8. Catalogue Model
Каталогийн моделиудийг сонгохдоо олон төрлийн дүр төрхыг хайдаг яг ямар төрлийн зураг авалтаас шалтгаалж өөр өөр дүр төрхтөй хүмүүс хайдаг ба заавал супер моделиүд шиг байхыг шаарддагүй ба олон дүр төрхөд хувирах чадвартай байхад болно.