29/08/2026
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ.
2026–2027 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах хүрээнд Боловсролын Ерөнхий газраас боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хангах чиглэл өглөө.
Энэ хүрээнд:
🔹 6.1. Орон нутгийн онцлогт тохирсон жишиг нэгдсэн цэс боловсруулж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байранд хүргүүлэх;
🔹 6.2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах;
🔹 6.3. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
🔹 6.4. Сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн нөхцөл байдлыг шинэчлэн судалж, дүн шинжилгээнд үндэслэн хүнс, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерийг оновчтой төлөвлөх;
🔹 6.5. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийг хичээлийн жилээр төлөвлөж, тасалдалгүй, жигд, тогтвортой зохион байгуулах;
🔹 6.6. “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж, долоо хоногт 2-оос доошгүй удаа цэсэнд төлөвлөн хэрэгжүүлэх;
🔹 6.7. Хүнсний бүтээгдэхүүний харшилтай болон тусгай хоолны дэглэм шаардлагатай суралцагчдын судалгаанд үндэслэн хүүхдийн онцлогт тохирсон хоолны цэсийг төлөвлөх;
🔹 6.8. Хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвар болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
🔹 6.9. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой дүгнэлт, судалгааг нэгтгэн дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулах;
🔹 6.10. Сургууль, цэцэрлэгийн усны чанар, аюулгүй байдлын лабораторийн шинжилгээ, судалгааны мэдээллийг нэгтгэж, стандартын шаардлага хангаагүй тохиолдолд холбогдох арга хэмжээг авч ажиллах.