21/03/2024
НЭМЭХ ЦЭНЭГ-Ангийн дарга нарын зөвлөл
Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р сургуулийн 6-12-р ангийн дарга нарын зөвлөл
21/03/2024
23/02/2024
💁🏻♀️Сайн байцгаана уу сурагчиддаа👋🏻
🌱Урин хавар цаг ирж байгаатай холбогдуулан ирэх 7 хоног буюу 1.26 наас 1-12-р ангийн сурагчид🧑🏻👩🏻 мөн багш🧑🏫👩🏫ажилчид даавуун, ус нэвтэрдэггүй улавч өмсөж үйлчилгээний ажилтнуудынхаа ажлыг хөнгөвчлөн🫧 🧽сургуульдаа цэвэр орчныг бүрдүүлцгээе хүүхдүүддээ🫶🏻🫰🏻👍🏻
05/02/2024
Сайн байцгаана уу сурагчдаа👋
Валентины өдрийг
тохиолдуулан 6-12 ангийн хооронд
харж явдаг хүндээ,💖хайрт найздаа
болон багшдаа сэтгэлээ🧑🏫👩🏫
илэрхийлэх боломж олгон халуун
дулаан уур амьсгал бүрдүүлэхээр
"Letter box" ажилдаа орлоо. 🌹❤️💘🩵🗳️
Сургуулийн жижүүрийн ширээн дээр хайрцаг
байрлах ба 02.07-02.13 хүртэл өдөр бүр 08:00-17:00 цагийн хооронд ажиллана.
2сарын 14-нд boх задарч эздэдээ
очих болно😊🫶🏻✨💝
01/02/2024
СҮХБААТАР ЖАНЖНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.
Өнөөдөр Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 131 жилийн ой тохиож байна. Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийн хамт олон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабтай хамтран хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч М.Алтангэрэл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн болон багш сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Мөн 2 дугаар сургуулийн 2021 оны төгсөгч, 2022 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хааж буй байлдагч О.Энхтулга, Ч.Энхбилэг нар оролцсон нь энэ удаагийн ёслолын онцлог байлаа. Тэд албаа нэр төртэй хааж, хүрэлцэн ирсэн зочид, багш, сурагч дүү нартаа анги, албаныхаа тухай танилцуулав. Анх 2008 онд тус сургуулийн гадна талбайд Сүхбаатар жанжны хөшөөг босгосноос хойш өдгөө 15 дахь жилдээ ийнхүү хүндэтгэл үзүүлж байгаа юм. Харин Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийн сурагчид энэ өдрийг тохиолдуулан түүний үйл хэргийг мөнхжүүлэх зорилготой илтгэл, гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж шилдгүүдээ тодруулжээ.
10/12/2023
Өнөөдөр хүний эрхийн өдөр. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Хүний эрх, нэр төрийг хүндэтгэн эрх тэгш нийгэмд сайн сайхан амьдрахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг сануулдаг өдөр.
12/11/2023
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
J. Batmunkh
Ulaanbaatar