Сэтгэлийн урлан

Сэтгэлийн урлан

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сэтгэлийн урлан, Education, Bayangol, Ulaanbaatar.

30/04/2020
13/03/2020

Бүхний Эхлэл бүсгүй минь ...

Үзмэн ягаан цэцгийг
Үзэсгэлэн гоод чинь өргье

Гал улаан сарнайг
Галзуу дурлалд чинь сүлье

Цагаан уул цэцгийг
Цагаахан сэтгэлд чинь зулъя

Ар цармын цэцгийг
Асах хайранд чинь төлөе

Амьд байгалийн
Алтан Нар
Бүсгүйн заяат
Бурхадын бурхан

Мөч мөчөөр
Мөнхөд ургах
Мөрөний эх
Мөнхийн хүсэл

Хялгасан эсийг
Хүн болгох шидтэй
Хязгааргүй чанадын
Орших эс оршихуй

Бүсгүй таниар л дутах орчлон
Бүүвэй эгшигээр л зөөлрөх хорвоо
Диваажингийн босгон дээр
Ертөнц ирж буцахын тавилан минь ээ

Бүхний эхлэл бүсгүйчүүд минь ээ ...

2019,03,08 Б.Намсрайжв

09/03/2020

**************Анхны хайр **********

Тэртээгээс нэгэн дурсамжыг сөхөж
Тэргэл саран хээр хонон намайг ширтэнэ
Тэнэгхэн насаа буруутгаж би ганцаардана
Тэнгэрын хаяанд өнчин ганц үүл зүгээ мартаж уймарна

Амраг хорвоод гэгээн бүхнээр бие биедээ татагдаж
Ариун цагаахан сэтгэлээр бидэн хоёр учирч
Алдрайхан чи минь сайхан бүхнээ нээж
Ахиж олдохгүй анхны шөнө өө надад л зориулсан

Бодолд минь гэгээнээр саатдаг
Ботгон нүдтэй тэр л жаахан охин
Борхон зүрхний минь нар байсан
Болзоог минь чимдэг цэцэг байсан

Чи минь миний зүйж эвлүүлээгүй зүрхний догдлол байсан
Чулуу өрж айл босгосон тоглоомны минь гэргий байсан
Хорь ч хүрээгүй насны минь болзоо байсан
Хосоор уралсан бэлзэгний минь ижил байсан

Сул асгарсан сувдан хар гэзэгэнд нь
Саатаж үлдээгүй томоогүй насаа одоо зэмэлвэл оройтож ээ
Санаанаас гардаггүй анхны хайраа
Салхин хээтэй орчлонд сүлчихсэн юм билээ би....

Чи минь миний анхны хайр байсан

2018.11.07 Б.Намсрайжав

13/02/2020

Би урвахгүй.....

Халуу шатсан хөнжилд чинь зоргоороо би орчихоод
Хөлсөө гартал жарган тачаадчихаад
Ханатал чиний сайханд эрхэлчихээд
Хээрийн салхинаас хурдан хаяж одох муу эр хvн би биш ээ

Хээнцэр дэгжин гоо үзэсгэлэнд чинь шунаглачхаад
Хэдхэн шөнийн зугаа гаргая гэж чамд би ууссангүй
Хэсэгхэн жаргалыг би хөөсөнгүй
Хэнээс ч илvv чамайг хайрлана гэж чамдаа би биеэрээ ууссаан

Хэцүү зvйл тохиолдвол би чиний л дэргэд байна гэж амласан
Хэн нэгэн чамайг муулвал би чамайгаа өмөөрнө гэж сонсголонд чинь шивнэсэн
Хүсэл тачаалаа дийлээгvй мөртлөө
Хатуу үгэнд чинь гутраад хаяад явах муу эр хvн би биш ээ

Хацар зүссэн гашуун нулимсанд чинь үлдээчхээд
Хангал согоо шиг галбирыг чинь хувилж орхичхоод
Хvний орчлонд сэтгэлийн зовлон эдлvvлчихээд
Харцны чинь тунгалагт булингар суулгачхаад
Хүйтэн хөнжилд чинь орхиод явах муу эр хvн би биш ээ

Харин бvсгvй минь чамайг би зvгээр л хайрламаар байна

2018.11.20 Б. Намсрайжав

Photos from Сэтгэлийн урлан's post 10/02/2020

Бүсгүй цэцэг

Эв хавгүй эрээн орчлонг өнгө оруулах солонгийн цэцэг
Энгийн л хүмүүний биеийг олж мэндлэсэн бурханлаг цэцэг
Хатуу хорвоогийн зөрүүдийг уяхан болгох эгшиглэнт цэцэг
Харалган нэгнийг ухаан суулгах хатан цэцэг

Та ертөнцөд байхгүй Монгол цэцэг

Бадаг шүлэгний ухаанд шигтэгсэн эрдэнийн цэцэг
Буурал дэлхийд бүүвэй аяласан ижий цэцэг
Танхилхан бие ээ хэд ч хувааж чадах үр цэцэг
Тасарсан амиа үхтэл харамнах хайрын цэцэг

Та дэлхийд ховорхон Монгол цэцэг

Асар дэрэвсэн наадмийн дэнжийг гоёж ургасан чамин цэцэг
Алтан ургийн тасарч үл болом амин цэцэг
Ази,Европ,тив дэлхийд суу ухаанаар гайхагдаж явсан үнэт цэцэг
Агуу дайчин Эзэн чингисийн дархлагдсан суут цэцэг

Та энэ Монголийг гэгээн цогцлоох Наранцэцэг
Та хольж болохгүй цустай ариухан цэцэг
Та тасдаж болохгүй Гуа маралийн удмийн цэцэг
Та цусаар ч нөхөхгүй түүхэн цэцэг

Та өнгө мөнгөний хорвоог өөрчилж чадах үзэсгэлэнт цэцэг

2018.01.28. Б. Намсрайжав

08/02/2020

Хужаа дагасан эмд ..................

Хажуу ургасан модны өнчин ганц цэцэг шиг
Хяхтнаж дуугарсан хаалганы зэвтэй ганц нугас шиг
Хяр дэрлэж унасан өгөр ганц тэх шиг
Хятдын дор гинших эм чи түүнээс өөрийг олсонгүй юу ?

Чамд МОНГОЛ гэж ОВОГ Бий.....

Эрээн хувцас өмсөж тансаг гэж өөрийгөө гоёх чи
Эрээн цаас цүнхэлж баян гэж бусдад бардамнах чи
Эртний түүхийг сүлж хатдын нурууг хугалах чи
Эр эрийн голоос эрээний хогноос өөр юм олдсонгүй юу ?

Эцэг чинь чамайг гэрийнх нь хойморт цангинаж ирэхэд
Эринд цуурайтаж хатдийн минь үргэлжлэл ирлээ гэж тоссон
Эх чинь чамайг арван сар тээхдээ ургийн минь алтан хэлхээ
Энгэрийн минь мөнгөн зүүлт гэж бүүвэйлсэн

Гэтэл!!!! ЧИ Байгаа царайгаа хар.....

Өвгөн хужаа дагаж
Өвөг удмаа доромжилж
Өнө эртний түүхийг минь уусгаж
Өнөөдөр чи цатгалан байна

Эвийдээ эвий !!! Иймхэн Бөндгөртэй байх гэж

Чин гүрнийг мөхөөж
Чин зоригт өвгөд минь
Нянхиад цустай холилдвол
Нартаас цаазал гэсэн бусуу??

2018.10.11 Б. Намсрайжав

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Bayangol
Ulaanbaatar
150172