Ямар хөөрхөн юм бичлэг үзчихвээ 🥰 Өөрийн эрхгүй нулимс дагаад урсчихлаа 🥹
Moolearn
Үл хөдлөхийн сургалт, мэдээлэл, зар
26/02/2023
1 сарын дотор амьдралыг харах өнцгөө өөрчлөх 10 зуршил
========================
Судалгаанаас харахад, Хүн шинэ зуршилыг бий болгоход дунджаар 30 өдөр л хангалттай. Өөр дээрээ хэрэгжүүлсэн туршлагаас авч үзэхэд Тоо гэдэг бол тийм чухал биш чамд 30 өдөр эсвэл 1000 өдөр байсан ч хэрвээ чамд сайхан шалтгаан, зорилго тэмүүлэл байхгүй бол хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй. Тиймээс өөрчлөлтийг авчрахын тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Хариулт нь маш энгийн. Одоогийн байгаа зан байдал, нөхцөл байдлаа өөрчлөж чадахгүй байсан ч зүгээр л шинээр хүсч мөрөөдөж хийхийг хүсэж буй ямар нэг зүйлийг хийж эхлэх хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд өөрийгөө нээхээр олон аргыг хэрэгжүүлж үзсэнээс маш олон удаа оролдож үзэж өөрийгөө олохыг хичээсэн бяцхан туршлагууд дундаас хамгийн хэрэгтэй гэж үзсэн доорх 10 аргыг хуваалцахаар шийдлээ.
Өдөрт 3–4 зорилго тавьж түүнийхээ үр дүнг харах
Энэ арга нь хамгийн бүтээмжтэй аргуудын нэг юм. Зөвхөн гарсан үр дүндээ төвлөрөх нь хамгийн чухал. Ингэснээр богино хугацааны жижиг зүйлсийг хийж түүнийхээ үр дүнд хүрч сурсанаар цаашид урт хугацаанд тавьж буй том зорилгодоо хүрэх хамгийн том эхлэл байх болно. Гэхдээ тухайн өдөр тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд эцэс төгсгөлгүй анхаарал сарниулсан зүйлүүдээс хэрхэн салах вэ? гэвэл “Сонголтоо хязгаарлах” Өглөө бүр өөрийн зорилго буюу хүссэн зүйлдээ л төвлөрч бусад зүйлсээс өөрийгөө чөлөөл! Тэгээд 3–4 тавьсан зорилгынхоо дагуу хамгийн чухал гэснээс нь мэдээж дарааллуулаад хийх хэрэгтэй
2. Өдөрт 1 цаг л ном унших
Чи үнэхээр их завгүй эсвэл ном унших дургүй байж болно. Үнэндээ би ч бас тийм байсан. Зориг гаргаад 1сарын турш өдөр бүр 1 л цагийг уншихад зарцуулаад үзэхэд та цаашид илүү ихийг унших хүсэл төрж, илүү сонирхолтой, илүү дуртай болох болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
/Дээрх зөвлөгөөг амжилтанд хүрсэн хүн болгоноос сонсож байсан/
3. Өдөрт 7–8 цаг унтаж хэвших
Би нойрондоо үнэхээр харамч хүн ямартай ч нойрны буруу хэвшилээс болж өглөөд маш чухал уулзалтаас хүртэл хоцрох тохиолдол гарч байсан. Тиймээс оройд хамгийн оройтлоо гэхэд 12:00 цагаас хэтрүүлэхгүй унтаж сурсанаар өглөө 7:00 гэхэд босож чадахаар эрч хүч, энерги бидэнд бий болно. Дор хаяж 7–8 цаг унтаж хэвшсэнээр бид илүү их эрч хүчтэй баяр баясгалантай өдрийг өнгөрөөж чадна. Тиймээс та ч гэсэн эрт унтаж, эрт босох зарчмыг мөрдөөд үзээрэй.
4. Өдөрт 30 минут алхах
Гэр ажлын хооронд алхахад яг 30–40 минутын зайтай байдаг гэхдээ өмнө нь машинаар явдаг байхдаа бас л түгжирсээр 30–40 минутанд ажилдаа ирдэг байсан. Миний хувьд эрүүл мэндээс шалтгаалж хөлний булчингын ажиллагаагаа сайжруулахаар алхаж эхэлсэн. Үнэхээр зөв шийдвэр байсан алхаж эхэлсэнээр өдрөөс өдөрт сайжирсаар байгаа нь мэдрэгдэж хүйтэнд ч халуунд ч, их ажлын дараа ядарсан байсан ч яг 2 сарын турш алхсан. Мөн цэвэр агаарт, дуртай дуугаа сонсоод орчин тойрноо мэдрээд алхах ямар сайхан байдгийг мэдрэх болно. Тиймээс та ч бас 30 минут алхаад үзэхэд оройтохгүй шүү.
5. Тогтмол дасгал хийх
Мэдээж хүн болгоноос л дасгал хөдөлгөөн хүний биед сайн гэдгийг бүгд л сонсдог хэдий ч хэрэгжүүлж хэвшсэн хүн ховор байдаг. Миний хувьд ч адил завгүй, нөхцөл боломж гарахгүй байн гэсэн шалтгаанаар хойш тавьдаг байлаа. Гэхдээ эрүүл мэндэд ямар их эерэг нөлөөтэй болохыг саяханаас л хийж үзэж үр дүнгээ мэдэрч эхлээд байна. Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр бүх бие эрч хүч, энергээр цэнэглэгдэж, стрессээс ангижирсан мэт мэдрэмжийг өгөх болно. Өдөрт 15 минут ч байсан хамаагүй хялбархан дасгалуудыг Youtube-р үзэж дуурайж хийж ч болно. Мөн 30 хоног хийсний дараа өөрчлөгдсөн үр дүндээ урам авч цаашид үргэлжлүүлж хийх урам зориг авна гэдэгт итгэж байна.
6. Өнөөдрөөр амьдрах
Бид бүгдээрээ маргааш яах билээ? дараагийн төлөвлөгөө юу билээ? цаашид яах билээ гэсэн асуултууд дунд эргэлдсээр одоо болж буй сайхан мөчийг үргэлж мартдаг.
Бид үргэлж ирээдүйд болох зүйлийг хүлээдэг. Бид ихэнхдээ одоо энийг хийчвэл ирээдүйд бидэнд хэрэгтэй гэх зэргээр үргэлж ирээдүйгээ бодож байдаг. Энэ нь бидний хамгийн том зайлсхийх зүйлүүдийн нэг юм. Энэ байдлаас гарахын тулд одоо болж буй сайхан мөчүүдийг алдалгүй өөртөө үргэлж сануулж байх хэрэгтэй. Ирээдүйн бодолдоо гацсан ч гэсэн одоог авчрах ямар нэг сэжүүрийг ол. Жишээ нь Би саяхан бугуйн цаг худалдаж авсан. Eckhart Tolle’s The Power of Now хэмээх номыг саяхан авч уншсан. Энэ номноос одоог хэрхэн мэдрэх гол сэжүүрийг олсон. Энэ нь цагруугаа харах бүртээ өөрөөсөө Яг одоо цаг хэд болж байна? гэж асуух.
7. Бусдад хайрыг түгээ /Зүгээр л хайрла/
Хүмүүс бид бие биенийгээ хайрлах шавхагдашгүй их нөөцтэй. Хайр хэзээ ч дуусахгүй бидний сэтгэлээс урсан гарч байдаг. Та хэр ихийг өгөхийг хүсэх тэр хэмжээгээр биднээс урсан гарч байдаг зүйл. Тиймээс өдөр бүр бага ч гэсэн зүйлээр хайрыг мэдрүүлээрэй. Харин хариу хүлээх хэрэггүй зүгээр л бусдад хайраа түгээгээрэй.
8. Өдөр 30 минут л тэмдэглэл хөтөл
Өдөр бүр толгойд орж ирсэн бодлуудаасаа бичиж эхлэх. Энэ нь амьдралдаа юунд төвлөрөх, юунд дуртай, юунд дургүй, цаашид хүсч мөрөөдөж буй бүх зүйл, өөрийгөө олоход тань туслах гол түлхүүр болох болно гэдэгт итгэлтэй байна. Би зохиолч бичээч биш ч гэсэн бичиж эхэлсэнээс хойш илүү сэтгэн бодож, илүү дээр өөрийгөө бий болгоход туслана.
9. Хадгаламж нээ /Орлогынхоо 30%-г л хадгалахад хангалттай/
Хэрвээ та орлогынхоо 30% г хадгалж чадахгүй гэж бодож байвал 10 % -с эхлээд хадгалж эхэлсэн ч болно. Энэ нь тийм ч их мөнгө биш гэхдээ хуримтлалыг бага багаар ч гэсэн хийж хуримтлал үүсгэж эхэлсэнээр урт хугацааг зарцуулсан ч хуримтлал чин өссөөр байх болно. Мөн хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулахаа больж бага ч гэсэн өөрчлөлтийг авчрах болно.
10. Хооллолт
Эрүүл амьдралын хамгийн чухал зүйлийн нэг мэдээж хоолны сонголт. Бидний ходоод хогийн сав биш шүүдээ тиймээс одооноос эхэлж хооллолтондоо заавал анхаарч эхлээрэй.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд өөрийнхөө дуртай дуу, дууны төрөлөө олох. Бүх дууны урсгалаас сонсож үзэх — Өөрийнхөө мэдрэмжээ дагаад сонсоод байхаар юунд дуртай болохоо аяндаа мэдэх болно. Эсвэл Podcast сонссон ч болно. Өөртөө аль сонирхолтой таалагдсан дуу хөгжимөө сонссоноор эрч хүч, эерэг сайхан мэдрэмжийг сонсох бүртээ авах болно.
Дээрх зуршилуудыг та өөрийн амьдралдаа 30 хоног л хэрэгжүүлээд үзээрэй. Таны амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг та заавал мэдрэх болно гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Чингэлтэй дүүрэг 5р хороо Чимэг төв 302 тоот
Ulaanbaatar
21000