26/06/2024
🇲🇳🇲🇳Улстөржөөд байгаа ч юм биш. Энэ далимд “ШИЛДЭГ-ОЮУНЛАГ-МЭРГЭШСЭН” найзаараа нэг бахархчихмаар санагдаад…
🥰Манай Боб (Erdenebolor Baast) чинь Улаанбаатрын унаган хүү, хөдөө өссөн бидний наргиа яриагаар бол цагаан гартай, паартай байшин, паалантай жорлонд өссөн товарищ. Гэхдээ тэр хэзээ ч жинхэнэ дээрээ тийм байгаагүй. Хэрсүү, ухаалаг, насандаа баймгүй ихийг үзсэн, туршлага хуримтлуулсан, өөрийн тогтсон бодолтой, тухайн үедээ л бидэн дундаа атаархмаар мэдлэгтэй (кругозор сайтай) залуу байлаа.
😍Амныхаа салиаг ч арилаагүй цэл залуухан 18, 19 насандаа бид ар араасаа өндөр хөгжилтэй орныг зорьж, хамтдаа хөгжил дэвшлийг танин мэдэж, бишрэн шагширч явахдаа найзынхаа Монгол улсынхаа ХАА-г хөгжүүлэх, эрчимжүүлэх түүнд суурилсан монголчуудын уламжлалт, өвөрмөц амьдралын хэв маягийг хадгалж үлдэх чинь хүсэл эрмэлзэл, төлөвлөгөө, зорилгыг нь сонсож, хамтдаа зүтгэх бадрангуй урам зориг авч, зүрхэндээ Бобынхоо онол гаргалгаа, инновациас цог авч гал асааж эх орондоо ирцгээж билээ.
🇲🇳За тэгээд салбартаа толгой дараалал зүтгэсэн ч бидний 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд дорвитой өөрчлөлт харагдахгүй байгаа нь бидэнд шийдвэр гаргах түвшинд дэмжлэг муу, сэтгэлтэй, мэдлэгтэй албан тушаалтан, мэргэжилтэн байхгүй байгаагийн илрэл юм. Тиймээс би найзыгаа энэ олон жилийн уйгагүй хэрэгжүүлэлт, гүйцэтгэл, хичээл зүтгэлийнхээ үр дүнг гаргахын тулд шийдвэр гаргах, хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд өөрийн биеэр оролцох нь туйлын ЗӨВ гэж үзэж байгаа тул хамаг чадлаараа дэмжиж, үнэхээр биелдэг бол дээлнийх нь захыг урагдтал мушгисан ч чадхаар байна.
❤️Хамгийн гол нь миний найзад эх орон, ард түмэн, ХАА-гаа гэсэн асар том ЗҮРХ байдаг. Тэр зүрх, тэр сэтгэл, тэр мөрөөдөл, тэр зорилго өчүүхэн ч өөрчлөгдөж, хумсын чинээ жижгэрээгүйг бидэнд 20 жил баталсаар л байгаа. Би итгэж байна. Та ч бас итгээрэй. Баастын Эрдэнэболор итгэл даах, ирээдүйд та биднийг төлөөлөх УИХ-н гишүүн мөн.
🍀НАЙЗДАА ӨНДРӨӨС ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!✊
МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ҮРГЭЛЖ ИТГЭДЭГ.
🙏СОНГОГЧ ТАНЫ СОНГОЛТ МЭРГЭН БАЙХ БОЛТУГАЙ!