12/05/2026
“ЭГО-2026” оюутны эрдэм шинжилгээний бага хурал 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлыг АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн тэнхим болн тэнхмийн харьяа “Сэтгэц Судлаач Оюутны Нийгэмлэг” хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил тус эрдэм шинжилгээний бага хуралд АШУҮИС, “АЧ” АУИС, МУБИС, МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд өөрсдийн хийж гүйцэтгэсэн судалгаагаараа оролцлоо. Судалгааны илтгэлүүдээс нийт 10 аман илтгэл, 11 ханан илтгэл шалгаруулж танилцуулга хийгдсэн. Шилдэг илтгэлээр:
Сэтгэц судлалын төрөлд:
1. ‘’Өсвөр насны хүүхдүүдийн дундах улигт бодол, албадмал үйлийн шинжүүдийн тархалт болон стрессийн түвшний үнэлгээ’’ Д. Маралгоо, Л. Саранзаяа, О. Мишээл, Д. Чулуунцэцэг, Б.Боорчи, Х. Лхамаа, Э. Хонгорзул
2. ‘’Стрессний эсрэг ямаан аарцны эфирийн тосны үйлдлийг судалсан судалгаа’’ М. Барсболд, Б. Отгонсүрэн, О.Мөнхтүшиг, Б.Маналжав, Д.Энхмаа, Б.Хонгорзул, Б.Наранбат, Б.Мандах-Эрдэнэ
3. ‘’Анагаах ухааны оюутнуудын сургалтын орчин ба сайн сайхан байдал’’ Ш. Жамсранжамц, Г.Мишээл, У. Сарнай, А. Хэрлэн, О.Хүслэн, О. Солонго, Э. Номуундарь, Э. Довчинсүрэн, Г. Дариймаа, Б. Түмэнбаяр
Сэтгэл судлалын төрөлд:
1. “ОЮУТНУУДЫН БУДДЫН ШАШНЫ ФИЛОСОФИД СУУРИЛСАН
ДАВАН ТУУЛАХ ЧАДВАР, СТРЕСС БОЛОН СЭТГЭЛ ЗҮЙН САЙН САЙХАН
БАЙДАЛ ХООРОНДЫН ХАМААРЛЫГ СУДАЛСАН НЬ” С.Мөнх-Үжин
2. “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ТАНИН МЭДЭХҮЙН УЯН ХАТАН ШИНЖ БОЛОН СЭТГЭЛ
ХӨДЛӨЛИЙГ ОЙЛГОХ ЧАДВАРЫН ХАМААРАЛД ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙН
НӨЛӨӨГ СУДАЛСАН НЬ” Б.Халиунаа
3. “ТӨГС БАЙДЛЫГ ХҮСЭХ ХАНДЛАГЫН ЗОХИСГҮЙ ХЭЛБЭР ХОЙШ ТАВИХ
ХАНДЛАГАД НӨЛӨӨЛӨХ НЬ: СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ЗОХИЦУУЛАХАД ГАРАХ
БЭРХШЭЭЛ ЗУУЧЛАЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ НЬ” Б.Номундарь, Б.Лхагвасүрэн,
Шилдэг ханан итгэл төрөл:
“Эрэгтэй оюутнуудын жендерийн үүрэг болон сэтгэл гутралын хамааралд үзүүлэх сэтгэл хөдлөлийн илэрхийллийн нөлөөг судалсан нь” Г.Одгэрэл, Б.Халиунаа
судалгаанууд тус тус тодорлоо.
Дэмжин ажиллагч сургууль:
Монгол Улсын Боловсролын Их сургууль
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
“Ач” Анагаах Ухааны Их Сургууль
Ивээн тэтгэгч байгууллага:
Health peak
Витсамо
Миг Даатгал
"ЭГО-2026" эрдэм шинжилгээний бага хуралд идэвхтэй оролцож, мэдлэг туршлагаа хуваалцсанд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашдын судалгаа, хамтын ажиллагаанд амжилт хүсье.