Metakids Academy

Metakids Academy

Share

Хүүхэд бүрийг код бичих ур чадварт сургаж, дэлхийд өрс?

Space Shooting game хэрхэн DOUBLEFIREMODE -ийг идэвхижүүлэх вэ ?part 3 18/05/2022

Хэрхэн Space Shooter тоглоом бүтээх вэ ? Part 3
Код бичиж хамтдаа тоглоом бүтээцгээе 😀



Space Shooting game хэрхэн DOUBLEFIREMODE -ийг идэвхижүүлэх вэ ?part 3 Энэ удаагийн хичээлээр тоглогчид хүч нэмэх кодыг кодчилж өглөө. Хичээлээ анхааралтай үзээд тоглоом бүтээгээрэй.Шинээр тоглоом бүтээх бол: https://arcade.make...

Хэрхэн Microsoft Makecode Arcade-д бүртгүүлэх вэ ? 17/05/2022


Makecode arcade дээр өөрийн хаягаа нээгээд тоглоомоо хадгалаарай. 🤖 😊
https://www.youtube.com/watch?v=aZwJZPAZlM4&t=41s

Хэрхэн Microsoft Makecode Arcade-д бүртгүүлэх вэ ? MakeCode Arcade-д бүртгүүлснээр өөрийн хийсэн тоглоомоо хадгалаад явах боломжтой. Microsoft хаяг нээж хийсэн тоглоомоо хадгалаарай.Gmail хаяг байхгүй шинээр...

11/05/2022



"Minecraft кодчилол"- ын анги маань амжилттай төгслөө. 🥳 ✌️

Space Shooting game дайсанд амь нэмэх part 2 28/04/2022

Хэрхэн makecode arcade дээр тоглоом бүтээх вэ ? Part 2

Код бичиж хамтдаа тоглоом бүтээцгээе 😀

Тоглоом тоглох бол:
https://makecode.com/_7tm8P6XaX78t

https://youtu.be/VDUJgL5CpWg

Space Shooting game дайсанд амь нэмэх part 2 Энэ удаагийн хичээлээрээ дайсанд status bar буюу амь хэрхэн нэмэх зааврыг заах болно.Тоглоом бүтээх part1-ийг үзэх бол:https://www.youtube.com/watch?v=vqF-jy...

Хэрхэн Space Shooter тоглоом бүтээх вэ ? Part 1| Herhen Space Shooter togloom bvteeh ve ? Part 1 20/04/2022

Хэрхэн makecode arcade дээр блок кодчилол бичиж тоглоом бүтээх вэ ?
https://youtu.be/vqF-jyarVlk

Тоглоом бүтээх сайтад бүртгүүлэх бол:
https://arcade.makecode.com/

Хийсэн тоглоом тоглох бол:
https://makecode.com/_hsx8dY5AxCbf

Хэрхэн Space Shooter тоглоом бүтээх вэ ? Part 1| Herhen Space Shooter togloom bvteeh ve ? Part 1 Microsoft makecode arcade дээр javascript болон Блок кодчилол бичин тоглоом бүтээж код бичих ур чадвараа сайжруулах боломжтой. ✌️Хичээлээ анхааралтай үзээд ...

03/04/2022

Г. Дүүрэнжаргалын Shooting game тоглоомын хэсгээс 😍


Манай сургалтанд хамрагдаж тоглоом бүтээх чадварт суралцаарай.

Холбоо барих: 9967-0234

03/04/2022

Scratch coding сургалтанд хамрагдсан сурагчддаа амжилт хүсье ☺️👏
👉Scratch Coding болон Minecraft Coding сургалтандаа элсэлт авч байна.

☎️Холбоо барих: 9967-0234

29/03/2022

Блок кодчилол бичиж хамтдаа тоглоом бүтээцгээе 🙂
Microsoft Makecode Arcade

Тоглоом бүтээх платформ:
https://arcade.makecode.com/

Youtube - ээс бичлэг үзэх
https://youtu.be/FzvFf1ZEigk

Энэ мэдээллийг цааш нь түгээж тус болоорой! 🙂

19/03/2022



Тоглоом бүтээх сургалт маань эхэллээ.
Бүх суралцагчддаа амжилт хүсье . 😊

- дээр тоглоом бүтээх
- кодчилолын ангиуддаа элсэлт авч байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол : 99670234

15/03/2022

3 сарын 19нд эхлэх
ангидаа элсэлт авч байна.
Холбогдох дугаар: 99670234

14/03/2022

Сургалт эхэлсээээн 🤗

👉 Хүүхдүүд маань “Minecraft education edition” хичээл дээрээ блок кодчиллын аргаар тооцон бодох чадвар болон логик сэтгэлгээгээ хөгжүүлж байна 😍

04/03/2022

“ Хүүхдийн тархи араасаа урагшаа хөгждөг”

160,000 хүний тархины зургийг харж судалсан тархи судлаачийн бичсэн "Хүүхдээ хэрхэн ухаантай хүмүүжүүлэх вэ" гэдэг номон дээр бичсэнээр хүний тархи ерөнхийдөө араасаа урагшаагаа хөгждөг юм байна.

0-2 НАС

Дагз буюу тархины ар талд харах сонсох мэдрэхүйг хариуцсан тархины бүтэц байдаг ба энэ нь 0-2 насанд идэвхтэй хөгжиж байдаг юм байна. Энэ үед нь хүүхдийн мэдрэмжийг хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй. Японы нэр хүндтэй сургуулийн чадварлаг оюутнууд бага насандаа ЗУРАГтай толь бичиг, нэвтэрхий тольтой гэрт өссөн нийтлэг онцлогтой байжээ. Энэ үеэс нь зурагтай нэвтэрхий тольтой танилцуулснаар хүүхдийн сониуч зан хөгжиж, цаашид өөрөө сонирхлоороо юм сурах анхан шат нь тавигддаг гэнэ. Мөн унтахынх нь өмнө нь орой болгон зурагтай толь бичгээ хамт уншсанаар эцэг эхтэйгээ харилцан ярилцах бас нэг сэдэв нэмэгддэг гэнэ. Гэхдээ хамгийн гол нь зурагтай ном үзээд дуусах биш бодит ертөнц ном хоёрыг холбосон туршлага буюу тэр номтой холбоотой юмыг амьдрал дээр ойлгож мэдрэх нь хүүхдийн тархи хөгжих буюу сониуч зан нь хөгжих гол хүчин зүйл болдог юм байна. Амьтны тухай зурагт толь бичиг хамт уншиж байгаа бол амьтны хүрээлэнд дагуулж очоод тэрийгээ эргээд номноосоо хайх ч юм уу бодит ертөнцтэй холбож өгвөл хамгийн үр дүнтэй юм байна. Мөн зурагт энциклопеди нь бага байхаас нь үсгэнд нүдийг нь дасгадаг тул сургуульд ороод үсэг сурахад учрах саад бэрхшээлийг арилгаж өгдөг гэнэ. Мөн хүүхэд 5 нас хүрэхээрээ дуртай дургүй юм нь тодорхой болоод ирдэг тул 5 нас хүртэл төрөл бүрийн ЗУРАГтай толь бичгээс уншиж өгвөл олон талын сонирхол нь хөгждөг юм байна.

3-5, 8-10 НАС

3-5 насанд хөгжим, хөдөлгөөний хөгжилд нь анхаарвал яваандаа хэл сурах, янз бүрийн юманд дүйтэй болдог гэнэ. Токиогийн Их Сургуулийн оюутнуудын дунд төгөлдөр хуур багадаа сурж байсан гэсэн оюутнуудын хувь өндөр байдаг ажээ. . Удаан үргэлжлүүлж суралцаж чадаагүй байсан ч хамаагүй гэнэ. 8-10 нас бол гадаад хэл сурахад амархан нас юм байна.

10 НАСНААС ХОЙШ

10 наснаас хойш буюу өсвөр насанд гадаад орчинтой харилцаж нийгэмших нь цааш цаашдын хүнтэй харилцах чадвар буюу карьерыг тодорхойлдог гэнэ. Энэ насанд хэр зэрэг харилцааны ур чадвар эзэмших эсэхэд хэнтэй юу хийж өнгөрөөх нь нөлөөлдөг. Өсвөр насанд хүрээд ирэхээр хүүхдийн тархины хөгжлийн түвшний хувьд насанд хүрсэн хүний түвшинд харилцах суурь аль хэдийн тавигдсан байдаг. Багадаа сурсан, үзсэн сонирхсон юм нь хөгширсөн хойно хобби болж үлдэх эсвэл эргэж сонирхоход дөхөм болдог. Аливаа юманд сониуч, дуртай байх нь сэтгэцийн өвчин, оюун самуурахаас сэргийлдэг буюу удаан хугацааны тархины эрүүл мэндэд нөлөөлдөг юм байна.

ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА АНХААРАХ ЗӨВЛӨМЖҮҮД

Хүүхэд хангалттай унтах ёстой ба тэр тусмаа орой эрт буюу 8-9 цагийн үед унтах нь зохимжтой юм байна. Энэ талаар олон газар бичсэн тул нуршаад яах вэ.
Унтахынх нь өмнө нь ном уншиж өгөх нь ой тогтоолтонд хамгийн сайн юм байна. Өөрөөр хэлбэл шалгалтад бэлдэж байхдаа унтахынхаа өмнө нь эргээд харах нь илүү тогтоодог ба даалгавраа хийчихээд зурагт үзвэл зурагтаар гарсан юм нь илүү тогтоогддог гэнэ.
Өглөөний цайг тогтмол уух нь хүүхдийн тархины хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг ба глицемик индекс багатай өглөөний хоол цай уух нь илүү дээр юм байна. Өөрөөр хэлбэл огт цайгаа уухгүй байснаас өглөөний цайгаа уусан нь дээр ба чихэрлэг талх булочка идснээс өндөгтэй талх, будаа гэх мэт баланс сайтай юм идснээр хүүхдийн зогсоо зайгүй өсч хөгжиж буй тархины хэрэгцээг илүү сайн хангаж өгдөг юм байна.
Хөдөлгөөнтэй байж, спортоор хичээллэх нь сурлагад сайнаар нөлөөлдөг ба хамгийн гол нь спортод бүх цагаа зарцуулаад хичээл хийх зав байхгүй биш хичээлийн хажуугаар тогтмол тохиромжтой хэмжээнд спортоор хичээллэх нь илүү үр дүнтэй гэнэ. Game буюу компьютерийн тоглоом хүүхдийн тархинд сайнаар нөлөөлдөггүй, ийм юманд орсон хүүхдийг хорихгүйгээр компьютерийн тоглоомтой нь ч хамаагүй ийш тийш дагуулж яваад өөрөө болиод сонирхол нь буурахад эцэг эх хичээх ёстой юм гэнэ. Маш их тэвчээр шаардах ч бууж өгж болохгүй гэнэ.
Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг ба байнга загнаснаар тэр нь архаг стресс болж тархины hippocampus агшихад хүргэдэг юм байна шүү.

Тархины hippocampus зураг

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar
Ulaanbaatar
13381