22/05/2026
Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia -ын хамт олонд нь сургалт орлоо.
Дорноговь аймгаас мөн онлайнаар зарим албан хаагчид оролцлоо.
Та бүхний идэвхитэй оролцоо сургалтаа улам сонирхолтой болгосон шүү 🤭🤭🤭
Амжилт хүсье.
21/05/2026
Trust Finance NBFI -н хамт олонд сургалт орлоо.
Бүтээлч, эрмэлзэлтэй залуус минь та нартаа амжилт хүсье.
20/05/2026
Хүн хайраас биш хүнээс татгалздаг
Хүн хайрыг биш хүнийг нь сонгодог
Чамаас өөр хэн нэгэн байж болох ч
Чамайг л сонгосон, тэгэхээр чи л чухал байж
Хүн хайраас биш хүнээс урвадаг
Хүн хайранд биш хүнд нь гомддог
Хайр бол байгаа л янзаараа оршино
Харин хүн нь олон янзаар солигдоно
Тиймээс та зөв хүн байхад суралцаж
Хайрлаж, бахдахаас аргагүй тийм нэгэн байж
Таны л дэргэд байвал бусад нь үүл мэт замхардаг
Хайрлам хүн байцгаая, хайрлагдахад бас суралцацгаая
14/05/2026
Таны өнөөдрийг хүртэл сурсан эрдэм, мэдлэг мэдээж юугаар ч үнэлшгүй үнэ цэнтэй.
Гэвч энэ бүхнийг юунд зориулж байгаа нь түүнээс ч илүү чухал.
Хэрэв бусдыг хохироох зүйлд зориулвал эрдэм, мэдлэгийн ач холбогдол үгүй болж, хэнд ч хэрэггүйгээр үл барам нийгэмд хөнөөлтэй болно.
Юу сурах нь чухал ч түүнийг юунд зориулж буй нь бүр ч илүү чухал
11/05/2026
Өөрчлөхгүй бол өөрчлөгдөхгүй
Чи өөртөө л замчилна
Чи өөрийгөө л удирдана
Эхлүүлэхгүй бол эхлэхгүй
Чи өөртөө л найдна
Чи л өөрийгөө чиглүүлнэ
Бусдын үгээр биш
Өөрийн ухаанаар шийд
Бусдын харцаар биш
Өөрийн ухамсраар амьдар
11/05/2026
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/ -ны хамт олонд талаар мэдлэг өгч, нээлттэй сайхан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Та нартаа амжилт хүсье.
04/05/2026
Баянгол дүүргийн эцэг эх, асран хамгаалагчдын өргөтгөсөн "Red Flag-анзаар хамгаал" хурлын үеэр лекц уншлаа.
03/05/2026
Оюун ухаанаа хөгжиж байгаа эсэхийг анзаарах олон аргуудаас дурдвал
1.өмнө нь уншсан номоо дахин унших үед илүү сайн ухаж ойлгож байна уу?
2. өмнөх яг ижил нөхцөл байдалд шийдвэр гаргалт тань чанаржиж байна уу?
3. өмнө нь сэтгэл хөдлөлөөр ханддаг байсан зүйлүүдээ илүү нухацтай эргэцүүлж мэдлэг, танин мэдэхүй суурьтайгаар зохицуулж чадаж байна уу?
4. өмнөхөөсөө илүү бодож байж хариу үйлдэл үзүүлж байна уу?
5. бардам, омог, шунал, уур хилэн тань багасаж, тэднийг хянаж сурч байна уу?
6. зөвхөн өөрийгөө биш бусдын талаар бас бодолцож шийдвэрээ гагргаж байна уу?
гээд өмнө нь та ямар байсантайгаа харьцуулахад л мэдэгдэнэ.
Түүнээс биш бусадтай өөрийгөө харьцуулвал таны хэмжүүр алдагдаж буруу үр дүн л гарна.
01/05/2026
Хүн огт харамсахгүй амьдрах боломж тун бага
Харин өөрийгөө хуурахгүй, үнэт зүйлээ хамгаалж, үнэ цэнээ алдахгүй, зарчмаасаа ухралгүй ухамсартай сонголт хийж амьдарч чадсан бол харамсал чинь хамгийн бага байх болно