Эрдмийн Индэр Клуб

Эрдмийн Индэр Клуб

Share

Оюунлаг Үгийг Оюутан бүрт...

15/02/2026

Ө.Ганзориг: "Мандал санхүүгийн нэгдэл" ХХК, ТУЗ-ийн дарга
Стратегитай компанид хөрөнгө оруул.
Нэг мэдлэгийнхээ оройд нь гар.
Эдгээр асуултуудыг та бүхэн энэхүү подкастаас мэдэх боломжтой.
https://youtu.be/elBtYVvYG2o

06/02/2026

#НийгмийнОролцоо People in Need - PIN Mongolia EU Delegation to Mongolia

📣📣📣Пипл ин Нийд (ПИН) ОУТББ Европын Холбооны санхүүжилттэй “Хос шилжилт – Иргэний нийгэм Монголын ногоон болон цахим ирээдүйг түүчээлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

🎯Төслийн зорилго нь сургалт, менторшип, тэтгэлэгт төсөл, бодлогын хэлэлцүүлэг зэрэг хөтөлбөрүүдээр дамжуулан иргэний нийгмийн байгууллагуудын (ИНБ) бодлогын түвшний оролцоо, байгууллагын ур чадвар, тогтолцоо, цахим чадвар, дадлыг бэхжүүлж, Монгол Улсад иргэний нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд оршино.

Төсөлд хамрагдсанаар:

🟢ИНБ нь байгууллагын дотоод систем, үйл ажиллагааг бэхжүүлэх, цахим чадвар, дадал, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чиглэлээрх хөтөлбөрүүд болон менторшип, нөлөөлөл, бодлогын яриа хэлэлцээрт оролцоход чиглэсэн үйл ажиллагаануудад оролцох боломжтой.

📌Төслийн хүрээнд хэрэгжих хөтөлбөрт Байгаль орчин/уур амьсгал эсвэл залуусын оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ИНБ болон ИНБ-ын сүлжээг оролцохыг урьж байна.

🗓 2026 оны 2 дугаар сарын 25 хүртэл оролцох хүсэлтийг хүлээн авна.

👉 Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч авна уу: https://shorturl.at/9fE7x

📣📣📣 Call for Applications – Twin Transition Project (Mongolia)
People in Need (PIN) Mongolia is implementing the EU-funded “Twin Transition – Civil Society Drives Mongolia’s Green and Digital Future” project and invites civil society organizations (CSOs) and CSO networks to apply for participation in the Green and Digital Transition Policy Engagement Programme.

🎯 The programme supports CSOs to strengthen their policy engagement, organizational practices, and digital and climate-related work through learning activities, mentorship, peer exchange, small grants, and access to dialogue platforms.
Participating CSOs will have opportunities to:

🟢 Improve internal systems and day-to-day practices
🟢 Enhance digital and climate-related knowledge and skills
🟢 Engage in mentoring, networking, and advocacy activities
🟢 Contribute to policy dialogue at national and local levels

📌 We welcome applications from CSOs working in the areas of environment/climate, digital transformation, and/or youth engagement, including CSO networks.

📍 Target locations: Ulaanbaatar (peri-urban areas), Dundgovi, and Umnugovi

🗓 Application deadline: 25 February 2026
👉 For detailed information and the application form, please visit: https://shorturl.at/9fE7x



EU Delegation to Mongolia

23/01/2026

31/12/2025

Closing out the year proud of the Gemini for Education launch! ✅ This isn't any , it's a version built with Gemini 2.5 Pro, the world's leading model for learning, and it's included free of charge in your Workspace for Education plan! Learn more: goo.gle/4s73imn

Photos from Zorig Foundation's post 12/12/2025

Сурах эрмэлзлэлд
Хязгааргүй

09/11/2025

~ “ #Багш аа, би маш олон ном уншсан... Гэхдээ тэднийхээ ихэнхийг мартчихсан байна. Тэгэхээр унших шаардлага байна уу?” хэмээн нэгэн сониуч шавь асуужээ.

#Багш нь дуугарсангүй. Зүгээр л нам гүмхэн түүн рүү харан инээмсэглэн суулаа.

#Хэд хоногийн дараа тэд голын хөвөөнд хамт сууж байхдаа гэнэт өвгөн багш:
~ “Би цангаж байна. Тэнд байгаа хуучин шүүлтүүрээр жаахан ус авчраач” хэмээжээ.

#Шавь нь гайхсан харцаар багшийгаа ширтэв.
“Нүх сүв дүүрэн тэр шүүлтүүрт ус тогтоно гэж үү? Яавч боломжгүй зүйл шүү дээ...” гэж бодсон ч маргалдсангүй.

#Тэр шүүлтүүрийг авч, ус хутгах гэж оролдов.
Нэг удаа... хоёр удаа... дахин дахин...
Энд тэнд, өөр өөр газраас ус хутгах гэж хичээж, бүр нүхнүүдийг хуруугаараа таглахыг ч оролдов. Гэвч юу ч болсонгүй, ганц ч дуслыг авч чадсангүй.

#Эцэст нь ядарч сульдан, бухимдан шүүлтүүрийг багшийн хөлд тавив.
~ “Уучлаарай, би чадсангүй. Энэ чинь бүтэхгүй юм байна" гэж ундууцан хэлэв.

#Багш нь намуухан инээмсэглээд:
~ “Чи бүтэлгүйтээгүй ээ. Хар даа, тэр шүүлтүүрийг... “ гэв.

#Шавь доош харвал хуучин, тоостой, харласан шүүлтүүр нь гялалзтал цэвэрхэн болсон байлаа. Ус тогтож үлдсэнгүй, гэхдээ дахин дахин хутгаснаар шүүлтүүрийг угааж, гялтгануулжээ.

#Багш нь зөөлөн дуугаар хэлэв:
~ “Ном унших гэдэг ийм л зүйл. Уншсан бүхнээ санах албагүй. Мэдлэг чинь ус шиг урсаж оддог мэт санагдавч, тэр хооронд оюун санаа чинь сэргэж байдаг. Сэтгэл чинь ариусдаг, бодол чинь сэлбэгддэг. Тэр ус шиг үгс дотроос чинь шинэ амьсгал төрүүлдэг.
Чи анзаарахгүй байж болох ч, унших зуурт чи өөрөө дотроосоо өөрчлөгдөж байдаг юм”

#Ном уншихын жинхэнэ утга нь мэдлэгээр дүүрэхэд бус, харин сэтгэлээ угааж, оюунаа ариусгахад оршдог билээ.

Copy

06/11/2025

Энэ оны эхний 9 сарын байдлаар 38.090 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Залилах гэмт хэрэг 13.393 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 1/3 хувийг зөвхөн энэ төрлийн гэмт хэрэг эзэлж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!! #ДансааБүүАшиглуул

06/11/2025

ДОКТОРЫН ДАРААХ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛГИЙН ЗАР

✅Эрдэм шинжилгээний ажил, инновацын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор докторын зэрэгтэй залуу судлаачдын дунд “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацын тэтгэлэг”-ийн уралдаант шалгаруулалт зарлагдаж байна.

✅Тус тэтгэлэг нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, бие даан судалгаа, туршилт, зохион бүтээх ажлыг гүйцэтгэж, үр дүнгээрээ инновац бий болгох зорилготой судлаачдыг шалгаруулж олгоно.

✅Тэтгэлэг горилогч нь төслөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын (хуучнаар) 2011 оны 222 тоот тушаалаар батлагдсан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацын тэтгэлэг олгох журам”-ын дагуу /журам харах/ боловсруулж, дараах материалыг хавсаргана:
• Ажил байдлын тодорхойлолт
• Бүтээлийн жагсаалт
• Иргэний үнэмлэхийн хуулбар
________________________________________
Төслийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23:59 цаг хүртэл https://project.stf.gov.mn/ #/landing/3824568/0 цахим хуудсаар хүлээн авна.
________________________________________

Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газар
Эдийн засаг, хөгжлийн яам
Холбоо барих утас: 51-263565

https://med.gov.mn/post/169523

06/11/2025

📌 Аливаа залилангийн шинжтэй мэдээлэл нь амар хялбар үйлдэл хийгээд бэлэг, бэлэн мөнгө авах боломжтой мэтээр сэтгэгдэл төрүүлдэг.

Тухайлбал, “хүн бүр хамрагдах боломжтой, Та 10 сая төгрөг хожлоо! шагналаа авахын тулд яг одоо энэ холбоос дээр дарна уу, мөнгө шилжүүлээд өсгөж аваарай” гэх мэт агуулгатай байдаг.

🔍Агуулгыг нь сайн харах юм бол үг үсгийн алдаатай, яаралтай шийдвэр гаргахад уриалсан, хувийн мэдэээллийг тань нэхэж, хэт их мөнгө амлах тохиолдол элбэг байдаг.

Иймд залилагчдад хувийн мэдээллээ ӨӨРӨӨ өгч, дансаа ашиглуулахаас сэрэмжлээрэй!

Дэмжигч байгууллагууд:
Монголбанк /Монгол Улсын Төв банк/
Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс
Монголын банкны холбоо / Mongolian Bankers Association

#ДансааБүүАшиглуул #БаримТАдНЭГД

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ulaanbaatar
14251