Enlighten - Шилдэг номуудын аудио хураангуй

Enlighten - Шилдэг номуудын аудио хураангуй ЭНЛАЙТЭН: Шилдэг номуудын AУДИО ХУРААНГУЙГ 30 минутад сонсоод МЭДЛЭГЭЭ тэлээрэй. 📚 📲 🎧😇 Аудио хураангуй/ Audio summary

📚 Шинэ ном худалдаанд гарлаа. 🎉Оксфорд Их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг цуврал болох "Товч Танилцуулга"-ы...
03/06/2026

📚 Шинэ ном худалдаанд гарлаа. 🎉

Оксфорд Их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг цуврал болох "Товч Танилцуулга"-ын Жэймс Фулчерийн “Капитализм: Товч танилцуулга” номын монгол орчуулга уншигч таны гарт хүрэхэд бэлэн боллоо.

Капитализм нь ашиг олохын тулд мөнгө хөрөнгө оруулах тогтолцоо” гэж тайлбарлахаас эхлээд, түүний худалдаа, үйлдвэрлэл, санхүү, хөдөлмөр, зах зээл, төр, даяаршил, хямралтай холбогдох өргөн хүрээг ойлгомжтой задлан өгүүлдэг. Ном нийт зургаан үндсэн бүлэгтэй бөгөөд капитализм гэж юу болох, хаанаас үүссэн, хэрхэн өнөөгийн хэлбэрт хүрсэн, улс орон бүрт яагаад өөр өөр байдаг, даяаршилтай хэрхэн холбогдсон, мөн капитализм яагаад хямрал үүсгэдэг тухай авч үзнэ.

🎁 Урамшуулал:
Ном худалдан авсан уншигч бүрт Enlighten-ийн 1 сарын багц бэлэглэнэ.

💰 Хүргэлттэй үнэ: 25,000₮

📩 Захиалах бол бидэнд мессеж илгээнэ үү.

Капитализмыг ойлгох нь өнөөгийн дэлхийг ойлгох нэг түлхүүр юм.

#Капитализм #ЖэймсФулчер #МонголОрчуулга #ШинэНом #ЭдийнЗасаг #Санхүү #Бизнес #УншихНом

17/05/2026

.mn

📚Ном сонирхогч та бүхний тэсэн ядан хүлээдэг "Үндэсний номын баяр" маргааш эхэллээ! ✨Энэ удаагийн номын баяраар Arvis Pu...
14/05/2026

📚Ном сонирхогч та бүхний тэсэн ядан хүлээдэг "Үндэсний номын баяр" маргааш эхэллээ!

✨Энэ удаагийн номын баяраар Arvis Publishing, BATU Publishing болон Enlighten нэгдэн, нэгэн асар дор та бүхнийг хүлээж байх болно.

Бид Сүхбаатар жанжины хөшөөний баруун хойд талд, Төрийн ордны яг урд байрлаж байгаа шүү.

Гэр бүл, найз нөхөдтэйгөө ирээд номын ертөнцөөр хамтдаа аялаарай!🧡

21/04/2026

🎉 "ХҮН БҮР АГУУ СЕО" номын сайжруулсан хоёр дахь хэвлэлт бэлэн боллоо! 😀
_________________

Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Дангаасүрэнгийн Энхбат гуайн өмнөх үг:

Монголын бизнес эрхлэгч хүн бүр энэ номыг уншаасай гэж би хүсэж байна.

Яагаад гэж үү?

Сайн бизнесийг бүтээхэд их цаг, хөдөлмөр ордог. Тэгээд ч учрах эрсдэл багагүй. Огт бодож төлөвлөөгүй зүйлс, саад бэрхшээлтэй байнга тулгарна. Байнга шинийг сурч, шинэ ур чадвар эзэмшиж явах хэрэгтэй болно.

Зогсолтгүй урагшлахад урам зориг, итгэл, тэвчээр их тус болох ч урт замд зөвхөн тэдгээр нь хангалтгүй. Бүтээгчийн сэтгэлгээгээр сэтгэж, бизнесийн хүний горимоор өдөр тутам ажиллах амьдралын шинэ хэв загвар танд хэрэгтэй болно.
Тамирчин хүний амьдралаар амьдарч, өдөр тутам системтэйгээр хичээллэж байж сайн тамирчин болдог. Мөн жинхэнэ дайчны амьдралаар амьдарч байж сайн дайчин болдог. Түүнтэй адил, таны амжилттай, эрчтэй бизнес танаас ажил, амьдралын шинэ хэв загварыг нэхэх болно. Танаас шинэ түвшний ур чадвар, ажлын арга технологи шингээсэн шинэ сэтгэлгээ, дадал зуршил шаардах болно.
Зохиогч номдоо бизнесээ цэгцтэйгээр бүтээж явахад шаардагдах ур чадвар, ажлын арга технологийг эрэмбэлэн нэгтгэж, өдөр тутмын хэрэглээний гарын авлага болгон танд өгч байна.

Зохиогч нь олон арван шилдэг бизнесийн удирдагчдыг сургаж ирсэн, ажлын их туршлагатай, бизнесийн көүч хүн. Бизнесийнхэн цаг бага, тэд зөвхөн ажилдаа шууд хэрэглэж болох зүйлсийг л суралцах хүсэлтэй байдгийг тэр сайн мэднэ. Тиймд, түүний энэ ном бол онолын бүтээл биш, харин практикаар шалгарсан арга технологи, ур чадваруудыг цуглуулан нэгтгэсэн, зохиогчийн өөрийн хэлснээр, “гарын авлага” буюу шууд авч хэрэглэх жорын цогц юм. Бизнесээ бүтээж, ачаалалтай, завгүй яваа хүнд чухам ийм ном хамгийн их тус болдог.

Амьдралын хэв загвар бол сэтгэлгээ, дадал зуршлын нэгдэл юм. Сэтгэлгээ нь тасралтгүй сурснаар тэлж, харин ур чадвар нь тасралтгүй хэрэглэснээр дадал зуршил болон тогтдог.
Та одоо бизнес бүтээгчийн шинэ ур чадварт өдөр тутам суралцаж, өөрийн шинэ дадал зуршлаа тогтоож, өөрийгөө болон бизнесээ тасралтгүй хөгжүүлж явах сайн гарын авлагатай боллоо.

Энэ ном нь мөн таны “дотор байгаа” тэр агуу CEO-г (Бизнесийн удирдагч) сэрээх зорилготой. Өдөр тутмын хичээл сургуулилалт, түүгээр эзэмшсэн ур чадвар сайн тамирчин, сайн дайчныг төрүүлдэг шиг, энэ номд бичсэн арга технологийн хэрэглээ таны ур чадварыг хөгжүүлж, таны өдөр тутмын дадал зуршлыг тогтоож, үр дүнд нь таны доторх тэр агуу СЕО-г төрүүлнэ.

Бизнесийн олон сайхан ном байдаг ч ийм түвшний ном тэр болгон тааралдах нь ховор. “Ус багатай”, товч, гэхдээ иж бүрэн зураглалтайгаар бичигдсэн энэ шилдэг бүтээлийг танд танилцуулж байгаадаа таатай байна.

Төгсгөлд нь хэлэхэд, энэ номыг бизнесийн биш хүмүүс ч мөн авч уншаасай гэж хүсэж байна. Бүтээгч хүн бүр бизнест ажиллах албагүй. Бүтээгчид бүх салбарт, бүх түвшинд байдаг. Бүтээж яваа хүн бүрийн дотор “агуу СЕО” байдаг. Тиймд, тэдэнд ч гэсэн энэ ном их тус болох болно. Энэ ном тэдний доторх CEO-г ч мөн сэрээж чадна.
Та энэ номд бичсэн CEO-гийн ур чадваруудыг эзэмшиж, арга технологийг өдөр тутам ажилдаа хэрэглэж ихийг бүтээгээрэй. Энэ ном таны сайн нөхөр, дасгалжуулагч тань байх болно.

Агуу CEO танд амжилт хүсье!

Энтрепренер, Көүч, Ph.D
Дангаасүрэнгийн Энхбат
____________________

Та энэхүү номыг захиалахыг хүсвэл бидэнтэй Facebook messenger-ээр холбогдоно уу. Мөн Интерном болон Азхурын номын дэлгүүрүүдээс авах боломжтой.

🎁 Бид худалдан авалт бүрд Энлайтэн-Шилдэг номын аудио хураангуйн 1 сарын багц бэлэглэх болно.💙

📚 "АМЬДРАЛ НЭРТ КАФЕ"-ын номын хэсгээсХэрэв та худалдан авахыг хүсвэл messenger-ээр холбогдоно уу.💙
13/01/2026

📚 "АМЬДРАЛ НЭРТ КАФЕ"-ын номын хэсгээс

Хэрэв та худалдан авахыг хүсвэл messenger-ээр холбогдоно уу.💙

Address

502 Тусгалт оффис
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Enlighten - Шилдэг номуудын аудио хураангуй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Enlighten - Шилдэг номуудын аудио хураангуй:

Shortcuts

Share