Ковидгүй зуны төлөө, вакциндаа бүгдээрэй идэвхитэй хамрагдаарай
Inspiration and Education Mongolia
Манай ХХК нь гадаад хэл, эрүүл мэнд, сэтгэл зүйн боловс? https://www.facebook.com/InspiredbyZaya
12/11/2020
Жинхэнэ баатрууд💪💪💪👍
Эмч,эрүүл мэндийн салбарын болон Онцгой байдал, Цагдаа хүчний байгууллагуудынхаа ажлыг хөнгөвчлөх цорын ганц зам бол хэлсэн зааврыг нь л биелүүлэх🙏🙏🙏🙏
12/11/2020
Гарын ариун цэврийн зөвлөмжийг дагаарай.
12/11/2020
Чухал хэрэгтэй мэдээлэл
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!!
БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХҮРГЭЛТИЙН
ҮЙЛЧИЛГЭЭНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Ачаа тээврийн байгууллагад:
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Ажлын байрыг тогтмол цэвэрлэх
• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх
• Агаар сэлгэлт хийх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Ачаа, тээшийг зайтай байрлуулах
• Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх
• Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх
• Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх
Хүргэлтийн ажилтанд:
• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх
• Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх
• Хүн хооронд 1.5-2 метр зай барих
Үйлчлүүлэгчид:
• Амны хаалт зүүх, бээлий өмсөх
• Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах
• Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 25мл белизна хийж арчих
• Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх
• Гаднах сав, баглаа, боодлыг хаях
• Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх
• Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байх.
Via: Эрүүл Мэндийн Яам
Inspiration and Education Mongolia Манай ХХК нь гадаад хэл, эрүүл мэнд, сэтгэл зүйн боловс�
12/11/2020
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!!
ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР, ХУДАЛДААНЫ ТӨВД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Байгууллагад:
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
• Амталгаат худалдаа хийхгүй байх
• Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
• Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агаар сэлгэлт тогтмол хийх
• Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг тогтмол арчих
• Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
• Бие засах газрыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Гараа сайтар угаах
• Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
Үйлчлүүлэгч нарт:
• Амны хаалт зүүх
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
• Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
• Амталгаа хийхгүй байх
• Олон бараанд хүрэхгүй байх
• Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
• Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
• Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
• Гараа савандаж угаах
Via: Эрүүл Мэндийн Яам
Inspiration and Education Mongolia Манай ХХК нь гадаад хэл, эрүүл мэнд, сэтгэл зүйн боловс�
11/11/2020
Зөв шдээ💪💪💪
11/11/2020
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!!
СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ ЗӨВЛӨГӨӨ
Коронавируст халдварын цартахлын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал гадаадын улс орнуудад элбэг тохиолдож байна. Энэ нь түр зуурынх бөгөөд “Айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж” КОВИД-19-ийн цартахлыг давж гарна гэдгийг ДЭМБ-аас уриалсаар байна.
Дараах зөвлөгөөг хэрэгжүүлж Хамтын хүчээр халдвараас сэргийлье!
• Эерэг хандлагатай байх
• Инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх
• Аливаад уур уцааргүй, тайван хандах
• Бие биендээ урам өгөх
• Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах
• Хэт их мэдээллээс зайлсхийх
• Сөрөг мэдээлэлд автахгүй байх
• Цахим орчинд цаг бага зарцуулах
• Өдрийн тэмдэглэл хөтлөх
• Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах
• Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх
• Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх (кино үзэх, дуулах, бүжиглэх, ном унших, шинэ зүйл сурах, гэрийн тавилгын байршил өөрчлөх гэх мэт)
• Стресс тайлах энгийн аргаар (йог, амьсгалын дасгал, ууланд алхах..,) сэтгэл санаагаа тайван байлгах
• Өөртөө илүү их анхаарал тавих (шинэ дүр төрх бүрдүүлэх..,)
• Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах
• Архи, тамхи хэрэглэхгүй байх
• Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авах
Via: Эрүүл Мэндийн Яам
11/11/2020
COVID-19 цар тахлын шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх, зөвлөгөө
11/11/2020
Маск зүүх нь таныг эрсдлээс хамгаална😷😷😷
10/11/2020
🦠🦠🦠
УОК: 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч, түүний эхнэрээс дөрвөн хоногийн дараа коронавирус илэрсэн. Тиймээс нийслэлд гурван хоног хөл хорио тогтоолоо.
-Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
-Баар, цэнгээн, үзвэр үйлчилгээг гурван хоног хаалаа.
-Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гурван хоног хааж байна.
-Нийтийн тээвэрт зохицуулалт хийж, өглөө 06.00-10.00 цаг, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ. Маскаа зүү😷!!! Гараа сайтар угаа🧼👏!!! Халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтал!!!
Хайртай хүмүүсээ хамгаалцгаая!!!😷😷😷
10/11/2020
Өглөөний мэнд.
Удахгүй сайхан мэдээ дуулна гэж найдаж байна.
Дэлхий нийтээрээ энэхүү цар тахлыг дарж,амар амгалан байдалдаа шилжих тэр сайхан цагийг тэсэн ядан хүлээе.
Харин тэр болтол та маскаа зүүж,гараа сайтар угаагаарай😷😷😷
https://www.facebook.com/13312631635/posts/10158877240876636/
Life will start returning to normal by spring, says government adviser after vaccine news Life in the UK will start returning to normal by spring next year, a scientific advisor to the government has said, after early trial data from the pharmaceutical firm...
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Address
Ulaanbaatar
976
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |