Монгол-Оросын хамтарсан сургууль

Монгол-Оросын хамтарсан сургууль МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАНСУРГУУЛЬ
/СОВМЕСТНАЯ МОНГОЛО-РОССИЙСКАЯ ШКОЛА/

🇷🇺🇷🇺🇷🇺 Монгол-Оросын хамтарсан сургууль дээр ОХУ-ын Гэгээрлийн яамны дэд сайд Корнеев А.А., мөн ОХУ-аас Монгол Улсад суу...
18/09/2026

🇷🇺🇷🇺🇷🇺 Монгол-Оросын хамтарсан сургууль дээр ОХУ-ын Гэгээрлийн яамны дэд сайд Корнеев А.А., мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын атташе Бондаренко Е.А. нар айлчиллаа.
🤵‍♂️🤵Хүндэт зочид сургуулийн сургалтын үйл ажиллагааны онцлогтой танилцаж, сургуулийн удирдлага, багш нар болон манай авьяаслаг сурагчидтай уулзалт хийв.
Корнеев А.А. хэлэхдээ манай сургуулийн туршлага нь бусад хамтарсан сургуулиудад чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ.🌟🌟🌟

🇷🇺🇷🇺🇷🇺 Российско-Монгольскую совместную среднюю школу посетили высокие гости – заместитель министра просвещения России Корнеев А.А. и атташе по культуре Посольства РФ в Монголии Бондаренко Е.А.
🤵‍♂️🤵Они познакомились с особенностями организации образовательного процесса в совместной школе, встретились с администрацией, учителями и нашими замечательными учениками! Корнеев А.А. отметил, что опыт нашей школы очень важен для других совместных школ.🌟🌟🌟

🎥🎥🎥 Монгол-Оросын хамтарсан сургууль дээр сонирхолтой зочид хүрэлцэн ирэв. «Оросын зохиолчид — хүүхдүүдэд» төслийн хүрээ...
10/09/2026

🎥🎥🎥 Монгол-Оросын хамтарсан сургууль дээр сонирхолтой зочид хүрэлцэн ирэв. «Оросын зохиолчид — хүүхдүүдэд» төслийн хүрээнд төслийн удирдагч Филипп Кудряшов, зохиолч, кино зохиолч Елена Усачёва нар сургуулийн сурагчидтай уулзалт хийлээ.
🙋‍♀️🙋🙋‍♂️ Зочид маань сургуулийн номын санд орчин үеийн Оросын хүүхдийн зохиолчдын 100 ном бэлэглэв. Тэдгээрийн дотор Андрей Усачёв, Сергей Лукьяненко, Олег Рой, Эдуард Веревкин, Елизавета Арзамасова, Александра Агафонова, Анна Ревякина, Анастасия Строкина, Юрий Нечипоренко, Елена Захарова, Яна Поляруш болон бусад зохиолчдын бүтээлүүд багтжээ.📔📒📕
🧸🧸🧸Эдгээр ном нь үлгэр, адал явдалт өгүүллэгээс эхлээд орчин үеийн өсвөр үеийнхэнд зориулсан хүүрнэлт зохиол хүртэл төрөл жанр, сэдвийн өргөн цар хүрээг хамарсан бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхний унших сонирхолд нийцсэн үнэ цэнтэй бүтээлүүд юм.
Елена Усачёва нь сургуулийн сурагчдад зориулан өгүүллэг зохиох мастер-класс зохион байгууллаа. Сурагчид өөрсдийн адал явдалт түүхүүдийг дуртайяа зохион бичиж, үзэгчдэд толилуулан нэрт Оросын зохиолчтой хамт дурсгалын зураг татуулж, гарын үсгийг нь дурсгал болгон авлаа.
Ном хандивлах үйл ажиллагаа болон энэхүү бүтээлч уулзалт нь хилийн чанад дахь боловсролын байгууллагуудад орос хэлний байр суурийг бэхжүүлэх чиглэлээр хийгдэж буй өргөн хүрээний ажлын нэг хэсэг юм. Тус төсөл нь орчин үеийн Оросын хүүхдийн уран зохиол бол зөвхөн нэг хэвийн бус, харин адал явдал, эргэцүүлэл, дахин дахин унших хүсэл төрүүлэм өгөөжтэй, сонирхол татахуйц түүхүүдээр дүүрэн амьд, олон талт ертөнц гэдгийг сурагчдад мэдрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.🪆🪆🪆

🎥🎥🎥 В Российско-Монгольской совместной средней школе снова интересные гости! В рамках проекта «Русские писатели — детям» с учениками школы встретились руководитель проекта Филипп Кудряшов и писатель и сценарист Елена Усачёва.
🙋‍♀️🙋🙋‍♂️ Гости передали школе 100 книг современных российских детских писателей. Это произведения Андрея Усачёва, Сергея Лукьяненко, Олега Роя, Эдуарда Веревкина, Елизаветы Арзамасовой, Александры Агафоновой, Анны Ревякиной, Анастасии Строкиной, Юрия Нечипоренко, Елены Захаровой, Яны Поляруш и других авторов. Такой подбор отражает разнообразие жанров и тем: от сказок и приключенческих историй до современной подростковой прозы.
Елена Усачёва провела для учеников школы мастер-класс по сочинению литературных историй. Ученики были в восторге! Они с удовольствием сочиняли приключенческие истории, представляли их зрителям, а потом фотографировались с известной российской писательницей и брали у неё автографы.
🧸🧸🧸Передача книг и творческая встреча - это часть большой работы по укреплению позиций русского языка в зарубежных учебных заведениях. Проект помогает школьникам увидеть, что современная российская детская литература — это живой и разнообразный мир, в котором есть место и приключениям, и размышлениям, и добрым историям, которые хочется перечитывать.🪆🪆🪆

🙋‍♀️🙋‍♂️Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатов...
09/09/2026

🙋‍♀️🙋‍♂️Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авах ёслолын арга хэмжээний үеэр Монгол-Оросын хамтарсан сургуулийн 4 «Е» ангийн сурагч М.Ханд, 4 «А» ангийн сурагч Б.Түшиг нар хүндэт зочдод цэцгийн баглаа өргөн барьж мэндчилгээ дэвшүүлэх хүндтэй үүргийг хүлээн авсан юм. 🏵️🏵️🏵️
Манай сургуулийн сурагчдын хувьд энэ үйл явдал нь мартагдашгүй дурсамж үлдээсэн сайхан мөч байсан төдийгүй төрийн ёслолын арга хэмжээнд оролцож, үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан онцгой боломж байлаа.
Угтах арга хэмжээ эхлэхийн өмнө тэд бага зэрэг догдолж, сандарч байсан ч ёслолын арга хэмжээний халуун дулаан, найрсаг уур амьсгал нь тэдний сэтгэл догдлолыг даван туулахад тусалсан байна.💫💫💫
Ялангуяа Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарт цэцгийн баглаа өргөн барьсан ёслолын мөч хамгийн дурсамжтай үйл явдлын нэг байлаа.🎉🎉🎉
«Бидний хувьд энэ нь үнэхээр онцгой, ховорхон тохиох боломж байсан. Ийм чухал төрийн ёслолын арга хэмжээнд сургуулиа төлөөлөн оролцож чадсандаа бид маш их баярлаж, бахархаж байна» хэмээн сурагчид сэтгэгдлээ хуваалцсан юм.
Гадаад харилцааны чухал арга хэмжээнд оролцох нь сурагчдад онцгой туршлага болж, дэлхий ертөнц болон олон улсын харилцааны талаарх ойлголтыг нь өргөжүүлэн тэлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн эх орондоо болон хилийн чанадад болж буй чухал үйл явдлуудад биечлэн оролцож, хувь нэмрээ оруулж буйгаа мэдрэх нь сурагчдын хувьд бахархалтай үйл явдал билээ.💚🩵💛

🙋‍♀️🙋‍♂️Встреча президента Черногории
8 сентября ученики Российско-Монгольской совместной средней школы стали участниками важного международного события. На главной площади страны встречали президента Черногории - Якова Милатовича, который приехал с визитом в Монголию.💫💫💫
Ученица 4 «Е» класса Мөнхжаргал Ханд и ученик 4 «А» класса Буянхишиг Тушиг получили возможность лично приветствовать президента Черногории и его супругу Милену Милатович.
Для школьников нашей школы это стало не только ярким и запоминающимся событием, но и ценным опытом участия в мероприятии международного уровня. Перед началом встречи они признались, что немного волновались, однако торжественная и одновременно доброжелательная атмосфера помогла справиться с волнением.🏵️🏵️🏵️
Особенно запоминающимся моментом стала церемония вручения цветов президенту Черногории Якову Милатовичу и его супруге Милене Милатович.
«Для нас это была уникальная возможность. Мы очень рады и гордимся тем, что смогли представить нашу школу на таком важном международном мероприятии», — поделились ученики.🎉🎉🎉
Такие встречи становятся для школьников особым опытом, расширяют их представление о мире и международных отношениях, а также помогают почувствовать свою причастность к значимым событиям, происходящим в стране и за её пределами.💚🩵💛

🙋‍♀️🙋‍♀️🙋‍♀️ 2026 оны 8-р сарын 3-ны өдөр БНХАУ-ын Датон хотод зохион байгуулагдсан таеквондогийн “2026 The 9th CTF Taek...
08/09/2026

🙋‍♀️🙋‍♀️🙋‍♀️ 2026 оны 8-р сарын 3-ны өдөр БНХАУ-ын Датон хотод зохион байгуулагдсан таеквондогийн “2026 The 9th CTF Taekwondo MMA Super League” олон улсын тэмцээнд 7Б ангийн сурагч А.Сүндэр оролцож, ширүүн өрсөлдөөнд 30 гаруй тамирчдаас тэргүүн байр эзэлсэн байна.🥇🥇🥇
🥋🥋🥋Мөн А.Сүндэр нь 2026 оны 8-р сарын 7-ны өдөр БНХАУ-ын Нанжин хотод зохион байгуулагдсан таеквондогийн "Их дуулга"-ын өсвөр үеийн тамирчдын тэмцээнд оролцож 28 тамирчдаас гуравдугаар байрт орсон байна.🏅🏅🏅
Спортын өндөр амжилт үзүүлсэн А.Сүндэрт баяр хүргэж, цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсэн ерөөе!🎊🎊🎊

3 августа 2026 года ученица 7Б класса Ариунбат Сундэр приняла участие в международных соревнованиях по тхэквондо “2026 The 9th CTF Taekwondo MMA Super League” в Китае (город Датонг).🥇🥇🥇
В упорной борьбе Сундэр обошла более 30 спортсменов и заняла 1 место!
А 7 августа 2026 года А. Сундэр приняла участие в “Taekwondo Grand Slam Youth League” в городе Нанджин и заняла 3 место среди 28 участников!🏅🏅🏅

Поздравляем Сундэр с отличным результатом и желаем дальнейших успехов!🎊🎊🎊

🎉🎉🎉 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт, эрдмийн баярын арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Баяр хөөрөөр д...
02/09/2026

🎉🎉🎉 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт, эрдмийн баярын арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Баяр хөөрөөр дүүрэн уулзалт, өнгө өнгийн цэцэгс, инээд баясал энэ өдрийг гэрэлтүүллээ.
🔔🔔🔔Сургуулийн захирал Б.Болор баярын мэндчилгээндээ Монгол-Оросын хамтарсан сургууль өнөөдөр 35 дахь хичээлийн жилээ эхлүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн хамт олны гаргасан томоохон амжилтуудаас дурдлаа. Үүнд, сургууль 2 дахь удаагаа “Шилдэг менежменттэй сургууль”-иар шалгарч, сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексээр нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн амжилтыг онцлон тэмдэглэлээ.
🍂🍂🍂Хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс, Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
🇷🇺🇷🇺🇷🇺 ОХУ-ын Элчин сайдын яамны Соёлын атташе Бондаренко Е.А. нийт сурагчид, багш, эцэг эхчүүдэд шинэ хичээлийн жилийн баярын мэнд дэвшүүлэн, «Россотрудничество» агентлагийн нэрийн өмнөөс орос хэл дээрх 2024 ширхэг сурах бичгийг сургуульд гардуулан өглөө.
🚆🚆🚆 Мөн Улаанбаатар төмөр замын Мэдээллийн технологийн хэлтсийн орлогч дарга Бутов А.С. зөөврийн компьютер бэлэглэлээ.
Хичээлийн жилийн нээлтийн ёслолд оролцсон бүх зочид, сурагчид, багш, эцэг эхчүүдэд манай сургуулийн багш, сурагчид тусгайлан бэлтгэсэн үзүүлбээрээ толилууллаа. Тоглолт өнгөлөг, сонирхолтой болж, үзэгчдийн талархлыг хүлээсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.
Баярын арга хэмжээний хамгийн онцгой хэсэг нь Феникс шувуу байлаа. Тэрээр мөхөшгүй сэтгэлийн тэнхээ, дахин сэргэн мандалт, сайн сайханд тэмүүлэх хүсэл эрмэлзлийн бэлгэ тэмдэг болон баярын утга агуулгыг илэрхийллээ.
Ёслолын арга хэмжээний дараа сурагчид шинэ хичээлийн жилийн анхны ангийн цагтаа оролцохоор өөрсдийн анги танхимдаа орлоо.🙋‍♀️🙋🙋‍♂️
Шинэ хичээлийн жил бидний зоригтой мөрөөдөл, шинэлэг санаачилга, их амжилт, шинэ ялалтын жил байх болтугай!🎉🎉🎉
Та бүхний маань эрдмийн гэрэлт аяны зам тань оюун тунгалаг байх болтугай!🎊🎊🎊

🎉🎉🎉Сегодня в нашей школе прошла Торжественная линейка в честь Дня Знаний! Было море радостных встреч, красивых букетов и хорошего настроения.
🔔🔔🔔Директор школы Б. Болор в своём Поздравительном слове подчеркнул, что школа сегодня начинает юбилейный, 35-ый учебный год, и отметил успехи коллектива школы в прошлом учебном году: школа во второй раз получила звание «Школа с лучшим менеджментом», по индексу оценки эффективности образовательной организации школа вышла на 1 уровень.

🍂🍂🍂На линейке присутствовали гости из Посольства РФ в Монголии, Администрации губернатора столицы, Администрации Сухэ-Баторского района столицы, УБЖД. Атташе по культуре Посольства РФ в Монголии Бондаренко Е.А. поздравила всех с началом учебного года и вручила сертификат на 2024 экземпляра учебников на русском языке от Агентства "Россотрудничество", заместитель руководителя отдела информационных технологий УБЖД Бутов А.С. подарил школе ноутбук.

Всех участников линейки ждал праздничный концерт, специально подготовленный нашими учителями и учениками. Концерт получился красочным и интересным. Изюминкой праздника оказалась птица Феникс - символ неувядаемого духа и стремления к жизни. 🙋‍♀️🙋🙋‍♂️
После концерта ребята пошли в свои классы на первый классный час в новом учебном году. 🎉🎉🎉

Пусть новый учебный год станет временем смелых идей и больших побед!🎉🎉🎉

🔔🔔🔔 Хичээлийн шинэ жилийн нээлтийн урилга 🍂🍂🍂
26/08/2026

🔔🔔🔔 Хичээлийн шинэ жилийн нээлтийн урилга 🍂🍂🍂

🎉 БАЯР ХҮРГЭЕ! 🎉МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Б.БОЛОРТ “ЗӨВЛӨХ БАГШ” МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХИЙГ МОНГОЛ У...
21/08/2026

🎉 БАЯР ХҮРГЭЕ! 🎉
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Б.БОЛОРТ “ЗӨВЛӨХ БАГШ” МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХИЙГ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
📚 Эрдэм мэдлэгээ түгээн дэлгэрүүлж, багш нарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм захиралдаа халуун баяр хүргэе!
Цаашдын ажил үйлс нь улам өөдрөг, амжилт бүтээлээр арвин байж, олон олон шавь, багш нарынхаа хөгжилд гэрэл гэгээ түгээж явахын ерөөл өргөе. 🌸
🌟

✏️✏️✏️✨ МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ БҮЛГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ! ✨🙋‍...
20/08/2026

✏️✏️✏️✨ МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ БҮЛГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ! ✨

🙋‍♀️🙋 ХЭН БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?

📌📌2021 онд төрсөн (5 настай) хүүхдүүд

📌📌2020 оны 9 сараас хойш төрсөн хүүхдүүд

📁 БҮРТГҮҮЛЭХЭД БЭЛТГЭХ БАРИМТ БИЧГҮҮД:

📸 Хүүхдийн цээж зураг (Сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх)

📄 Хүүхдийн төрсний гэрчилгээ (JPG файлаар)

🆔 Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл E-Mongolia лавлагаа (JPG файлаар)

💳 Шалгалтын хураамж төлсөн баримт (JPG файлаар)

Төлбөр: 50,000 төгрөг

Дансны дугаар: Тээвэр хөгжлийн банк IBAN 15001900 9000010758 ( Гүйлгээний утга дээр хүүхдийн овог нэр эсвэл регистрийн дугаарыг оруулна)

📧 Эцэг, эхийн аль нэгний идэвхтэй ашигладаг имэйл хаяг

💻 БҮРТГҮҮЛЭХ АЛХАМ:

Сайтад зочлох: www.oros3.mn веб сайтаар орж, бүртгэлийн хэсгийг бүрэн, зөв бөглөнө.

Имэйл шалгах: Таны бүртгүүлсэн имэйл хаяг руу "Бүртгэлийн хуудас" илгээгдэнэ.

Баталгаажуулах: Ирсэн бүртгэлийн хуудсыг хэвлэж авснаар таны бүртгэл албан ёсоор баталгаажна.

⚠️ САНАМЖ:

Бүртгэл амжилттай болсны дараа имэйл шууд ирэхгүй байж болно. Бичиг баримт болон мэдээллийг шалгаж дууссаны дараа имэйл илгээгдэх тул имэйл хаягаа зөв оруулсан бол түр хүлээнэ.

Шалгалтын тов: 2026 оны 08 дугаар сарын 29-ий өдрийн 10:00 цагт шалгалт эхлэх тул өглөө 09:00 цагаас oруулж эхэлнэ. 09:40-д хаалгаа барих тул цагаа баримтлан ирнэ үү.
Шалгалтад ирэхдээ дараах зүйлсийг бэлтгэж авчирна:

✏️✏️✏️1. Балын харандаа, 12 өнгийн харандаа, баллуур , харандаа үзүүрлэгч
✏️✏️✏️2. Бүртгэлийн хуудас
✏️✏️✏️3. Нойтон болон хуурай сальфетка
✏️✏️✏️4. Дээрх бүгдийг цахилгаантай хавтаст хийж ирэх

Бүртгэлийн хуудасгүй болон хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй.

2026 оны элсэлтийн жишиг даалгавар www.oros3.mn мэдээлэл хэсэгт байрлаж байна.

Таеквондогийн олон улсын дэвжээнд Монгол хүүгийн жавхаа, тэвчээр хатуужил гялалзлаа! 🏆🇲🇳4Д бүлгийн сурагч О.Гантайж нь 2...
20/08/2026

Таеквондогийн олон улсын дэвжээнд Монгол хүүгийн жавхаа, тэвчээр хатуужил гялалзлаа! 🏆🇲🇳

4Д бүлгийн сурагч О.Гантайж нь 2026 оны 7 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан "7th Kim Un Young CUP International Open Taekwondo Championships" олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.

Тэрээр 8–10 насны ангилалд дэлхийн олон орны үе тэнгийн шилдэг тамирчидтай хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, АЛТАН МЕДАЛЬ хүртэн эх орныхоо болон сургуулийнхаа нэрийг өндөрт өргөлөө! 🥇🥋✨

Сурагч О.Гантайждаа болон түүнийг дасгалжуулсан багш дасгалжуулагчид, тууштай дэмждэг гэр бүлийнхэнд нь халуун баяр хүргэж, цаашдын спортын их замд нь илүү өндөр амжилтыг хүсэн өрөөе! 👏🔥💪

18/08/2026

💫💫 Танилцуулга Монгол-Оросын хамтарсан сургууль 🔔🔔

Address

СБД, Сөүлийн гудамж
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол-Оросын хамтарсан сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Монгол-Оросын хамтарсан сургууль:

Shortcuts

Share

Category