Нүд Судлал, Мэс заслын тасаг/Department of Ophthalmology - Унтэ/FCH

Нүд Судлал, Мэс заслын тасаг/Department of Ophthalmology - Унтэ/FCH

Share

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛГИЙН НҮД СУДЛАЛ, МЭС ЗАСЛЫН ТАСАГ

12/05/2023
11/04/2023

Канад улсын ”Лаурел мэс заслын сан" Laurel Surgical Foundation болон УНТЭ-Нүд судлал мэс заслын тасаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Бритиш Колумбиагийн их сургуулийн Нүд судлалын тэнхимийн /Department of Ophthalmology, University of British Columbia/ - н зочин профессорууд кредиттэй лекц, вебинар орох гэж байна.

1. Лекц: 2023/04/12 - ны өдрийн 16:00 цагт УНТЭ-н 4 давхарын хурлын зааланд болно. Бүртгэлийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хаягаар өөрийн бүртгэлтэй хаягаараа бүртгүүлнэ.

Сэдэв: "Modern cataract surgery"
Илтгэгч: Dr. Francis Law

2. Вебинар: 2023/04/13 - өдрийн 16:00 цагт Zoom-р явагдана. Тухайн өдөр холбогдох линк байрлуулна.

Сэдэв: Glaucoma, Pediatric ROP
Илтгэгч: Dr. Patrick Ma, Dr. Francis Law

15/03/2023

Нүдний даралт ихсэх өвчний талаарх мэдээлэлтэй танилцана уу

13/03/2023

2023.03.12-2023.03-18- ны өдрүүдэд "Дэлхийн Глаукомын Долоо хоног" тохиож байгаатай холбогдуулан УНТЭ-Нүд судлалын мэс заслын тасгаас дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

29/12/2022

Нүд Судлал, Мэс заслын тасаг/Department of Ophthalmology - Унтэ/FCH - ийн их эмч Д.Энхзул эмчдээ 2022 оны "шилдэг эмч" болсонд нь халуун баярыг хүргэе.

Д.Энхзул эмч нь эрүүл мэндийн салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд нүд судлалын салбарт нэр хүндтэй нүдний мэс заслын эмч юм. 2022 онд 2600 гаруй нүдний үзлэг, 420 мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэж орон нутгийн нүдний эмч нарт жижиг зүслэгт болрын мэс заслыг зааж сургах, нутагшуулах зэрэг олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа шилдэг мэс засалч эмч юм. Мөн үе үеийн суралцагч резидент эмч нарт арвин их туршлагаасаа харамгүй зааж сургадаг багш эмч билээ. Д.Энхзул эмчийн хөдөлмөрийг үнэлж байгууллагын оны шилдэг эмчээр шалгаруулсан Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia - ийн Захиргаа, хамт олонд баярлаж талархаснаа илэрхийлье.

13/10/2022

Өнөөдөр Хараа хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

Photos from Нүд Судлал, Мэс заслын тасаг/Department of Ophthalmology - Унтэ/FCH's post 07/10/2022

ЛАУРЕЛ МЭС ЗАСЛЫН САНГИЙН “СЭЛЭНГЭ-2022” НҮДНИЙ МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Канад улсын ”Лаурел мэс заслын сан" Laurel Surgical Foundation нь 2015 оноос хойш ЭМЯ, УНТЭ-Нүд судлал мэс заслын тасагтай хамтран нүдний тусламж үйлчилгээг чанартай хүргэх, сурган зааварчилах, резидентийн хөтөлбөрийг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах, хуурай болон нойтон лаборатори байгуулах зэрэг олон талаар 2027 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 07/20-07/26 өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн нийт 12 сумын 1200 гаруй ард иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, болрын мэс засал хийлгэх шаардлагатай 100 гаруй хүнийг бэлдэн, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 2022 оны 09/30 - 10/07 хооронд нийт 88 хүнд болрын мэс заслыг үнэ төлбөргүй хийлээ. Мөн УНТЭ-т 70 гаруй хүнд нүдний даралтын үзлэг оношилгоо, 25 хүнд нүдний даралтын мэс засал, ЭХЭМҮТөвд 3 хүүхдэд нүдний даралтын мэс заслыг тус тус амжилттай хийж гүйцэтгэлээ.
Уг төсөл, ажиллагааг амжилттай болоход бүхий л талаараа дэмжлэг үзүүлсэн УИХ-н гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат, Эрүүл Мэндийн Яам, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of MongoliaСэлэнгэ аймгийн удирдлагууд, аймгийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-Нүдний мэс заслын хамт олонд гүнээ талархаж буйгаа илэрхийлье.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar
976