22/09/2026
📚 6-Р АНГИЙН ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Суралцагчдын сурч хөгжих орчин, төлөвшил, аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, сургууль–гэр бүлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 6-р ангийн эцэг эх, асран хамгаалагчдын уулзалт, сургалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр суралцагчдын хичээл, сурлагын ахиц, зан төлөв, үе тэнгийн харилцаа, хүүхэд хамгаалал болон эцэг эх, багшийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөмж хүргэж, санал солилцлоо.
🧠 Мөн сургуулийн сэтгэл зүйч 6-р ангийн суралцагчдын нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлог, шилжилтийн үеийн зан төлөв, эцэг эхийн зүгээс хүүхдээ ойлгож дэмжих арга, хүүхэдтэй зөв харилцах талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.
🤝 Энэхүү уулзалт, сургалт нь 6-р ангийн сурагчдын онцлог хэрэгцээг ойлгож, тэдний хөгжил, төлөвшил, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжихэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой боллоо.
🌱 Хүүхэд бүрийн хөгжил, хамгаалал, сайн сайхны төлөө хамтдаа!