09/08/2026
JLPT
JLPT ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН 2026 ОНЫ 12 САРЫН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ
АНХААРАХ: (заавал уншиж танилцах)
Бүртгэл үүссэний дараа шалгалтанд бүртгүүлэгч хувь хүний зүгээс шалгалтыг цуцлах, төлбөрийг буцаан авах, шалгалтын түвшинг өөрчлөх боломжгүй болох тул бүртгэлийн түвшин, шалгалтын өдрийг сайтар тооцон ажлаа зохицуулан бүртгүүлэхийг хүсье.
Түвшин тус бүрээс хамаарч бүртгүүлэх хүний тоо хязгаартай болж, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд тухайн түвшин бүртгэл дуусах өдрөөс үл хамааран хаагдахыг анхаарна уу.
Шалгалтын ангид орж эхлээд шалгалт дуусах хүртэл завсарлагаанаар ч гэсэн гар утас бусад цахилгаан хэрэгсэл хэрэглүүлэхгүй тул анхаарна уу.
1. Зорилго : Энэхүү шалгалтын гол зорилго нь ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИНГ тогтоож, албан ёсоор баталгаажуулахад оршино.
2. Зохион байгуулагч: ЯПОН САН (JAPAN FOUNDATION)
Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын япон хэлний багш нарын холбоо (МЯБХ)
3. Шалгалт авах өдөр: 2026 оны 12 дугаар сарын 6-ны өдөр /Ням гариг/
Шалгалт авах газар: Улаанбаатар, Дархан, Арвайхээр хот
Шалгалтын цаг, байрыг 2026 оны 12 дугаар сарын 4-ний өдөр jlpt.mn вэбсайтын "Мэдээ" хэсэг, мөн “Өдрийн сонин”, UBS телевизээр зарлана.
4. Шалгалтын агуулга: Япон хэлний ханз, үгийн сан, хэлзүйн мэдлэг, уншиж ойлгох, сонсож ойлгох гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
Шалгалт 5 түвшинтэй. Шалгалт өгөгч өөрт тохирох түвшний шалгалтыг өгөх
боломжтой юм.
Түвшин тус бүрийн бүтэц болон түвшинг тодорхойлох аргыг jlpt.mn вэбсайтад нэвтэрч
“Шалгалтын түвшинг тодорхойлох арга”-аас харна уу.
Шалгалтын бүртгэл, батламж бичиг олгох болон бусад:
1. Бүртгэл: Шалгалтын бүртгэл Улаанбаатар, Дархан хот онлайн хэлбэрээр, Арвайхээр хот өргөдлийн маягт бөглөж явагдах бөгөөд онлайн бүртгэлийг jlpt.mn вэбсайтад нэвтэрч, бүртгүүлэх заавартай сайтар уншиж танилцсаны дараа зааврын дагуу бүртгүүлж, шалгалтын хуудсыг заавал хэвлэж авсан байх шаардлагатай.
2. Бүртгэх хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагаас 9 дүгээр сарын 6-ны өдрийн 23:59 цаг дуустал 24 цагаар онлайнаар явагдана.
/Жич: 9 дугаар сарын 6-ны өдрийн 23:59 (УБ-ын цагаар) цагаас хоцорсон бол бүртгүүлэх боломжгүй./
3. Шалгалтын төлбөр төлөх: Төлбөр төлөх тусгай данс байхгүй бөгөөд ТӨЛБӨРИЙГ зөвхөн банкны төлбөрийн QR код буюу qPAY уншуулан төлнө. Төлбөр төлж, шалгалтын хуудсыг хувилж авснаар таны бүртгэл баталгаажиж, бүртгэлийн дугаар үүсэхийг анхаарна уу.
N1 – 90.000 төгрөг
N2 – 90.000 төгрөг
N3 – 85.000 төгрөг
N4 – 75.000 төгрөг
N5 – 75.000 төгрөг
Жич: Шалгалтын бүртгэл явагдаж дууссаны дараа Корона вирусын тархалт зэрэг давагдашгүй хүчин зүйлээс хамааран нэгдсэн журмаар шалгалт цуцлагдсан тохиолдолд бүртгэлийн хураамжийн 5 хувь буцаан олгогдохгүй болохыг анхаарна уу. Энэ 5 хувь нь банк, QPay (онлайн төлбөр төлөх систем) компаний төлбөр, бүртгэлийн хураамж болно.
4. Тэнцсэн, эс тэнцсэн дүнг мэдэгдэх хуудас болон батламж бичгийг 2027 оны 3-р сарын эхний арав хоногт багтаан олгохоор төлөвлөж байна. Шалгалтын дүнг 2027 оны 1-р сарын сүүлээр онлайнаар харах боломжтой болно.
Лавлах утас: 9425-9605, 9025-9605 (10:00-18:00 цагийн хооронд залгах)
Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг jlpt.mn вэб хуудаснаас үзэж болно.