Асах Гэрэл Баясал/Center for Autism and Related Disorders

Асах Гэрэл Баясал/Center for Autism and Related Disorders

Share

Аутизмтай болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд зориулсан тусгай боловсролын төв

19/12/2025
03/12/2025

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР

🟣Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 115,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас, 14,700 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.

🟣Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд тус хуулийн төсөл батлагдсанаар эдгээр хүмүүс эрхийг хангах эрх зүйн орчинд том ахиц гарна.

#ХүүхэдХайрИрээдүй

2025-12-03

Ж.Баясгалан: Өдөрт 10,700, сард 300 мянган төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн яаж амьдарч чадах юм бэ? Та чадах уу? Энэ мөнгийг нэмье гэхэд инфляц нэмэгдэнэ гэдэг хариулт авлаа. 07/11/2025

МАНАЙ УЛСАД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН БОЛОН ТЭДНИЙ АСРАН ХАМГААЛАГЧИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ БҮРЭН БОЛОМЖ, НӨӨЦ БИЙ, ХУВААРИЛАЛТАА ЗОХИСТОЙ ХИЙВЭЛ. ЭНЭ АСУУДАЛ БОЛ ИНФЛЯЦ ГЭЭД АМ ХААХ АСУУДАЛ БИШ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ ШҮҮ!!!!

Ж.Баясгалан: Өдөрт 10,700, сард 300 мянган төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн яаж амьдарч чадах юм бэ? Та чадах уу? Энэ мөнгийг нэмье гэхэд инфляц нэмэгдэнэ гэдэг хариулт авлаа.

14/10/2025

Мэдээ: 2025-10-09

Асах Гэрэл Баясал тусгай боловсрлын төв Кристина Ноблийн хүүхдийн сантай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд энэ оноос эхлэн хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд бид Сангийн дэргэдэх Нархан хотхоны үйл ажиллагаатай танилцаж бага насны хүүхдүүдтэй ажилладаг багш, мэргэжилтнүүдэд аутизмын талаар, аутизмыг эрт насанд илрүүлэхийн ач холбогдол, аутизмтай байж болзошгүй хүүхдийг хэрхэн ажиглаж тандах, цаашлаад
хүүхдийнхээ төлөө ямар арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж болох талаар сургалт орлоо.

Нархан хотхон нь 46 хүүхдийн амьдрах гэр, тэнд ажилладаг 21 ажилтан, албан хаагчид нь тэднийхээ ээж, аав, ах эгч нь болж хүүхдүүдээ боловсролтой, хүнлэг иргэн болгохын төлөө нэгэн гэр бүл болон ажиллаж, амьдарцгааж байна.

Хотхон доторх “Хөх тэнгэр цэцэрлэг” нь харьяалагдах хорооны 40 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлдэг байна.

Жич: Уг хамтын ажиллагааны хүрээнд бид өмнө нь тус Сангийн төв оффисийн ажилтнуудад аутизмын талаарх ерөнхий ойлголт сэдвээр сургалт орсон, сангаас ирсэн хүсэлтийн дагуу аутизмтай байж болзошгүй хүүхдэд ADOS2 аргачлалаар аутизмын оношлогоог үнэ төлбөргүй хийсэн бөгөөд цаашид энэ үйл ажиллагаа үргэлжилсээр байх юм.

13/10/2025

Мэдээ, 2025-10-08

Тэгш хамруулах бодлого болон сэтгэхүйн олон талт ялгаатай байдлыг ойлгодог, энэрэнгүй нийгмийг бий болгох зорилгынхоо хүрээнд бид Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн бага ангийн 26 багшид сургалт хийв.

Асах Гэрэл Баясал тусгай боловсролын төв нь нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн бага ангийн багш, нийгмийн ажилтан болон холбогдох хүмүүст доорх агуулгын хүрээнд сургалт, мэдээллийг өгч ажиллаа.

• Аутизмтай хүүхдүүдийн онцлог болон сэтгэхүйн олон талт ялгаатай байдлыг хэрхэн ойлгож сургуулийн орчинг хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд ээлтэй орчин болгох
• Багш нар ганцаарчилсан төлөвлөгөө гаргахдаа юуг анхаарах, өдөр тутамдаа тухайн сурагчтай хэрхэн харилцаж, ажиллах
• Сурагчийн асран хамгаалагч, гэр бүлтэй хэрхэн харилцаж, хамтран ажиллах талаар сургалт орлоо.

Мөн манай байгууллага тус сургуультай дээрх агуулга, чиглэлийн хүрээнд урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцов.

Photos from Асах Гэрэл Баясал/Center for Autism and Related Disorders's post 10/10/2025

✨“Асах гэрэл баясал” тусгай боловсролын төв нь 3 дахь жилдээ ABA therapy-Зан үйл заслын сургалтыг дэлхийн стандартын дагуу BCBA-н удирдлага дор хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд манай тусгай боловсролын төвөөр 228 хүүхэд үйлчлүүлээд байна.

✨Бид аутизмтай хүүхэдтэй ажиллаж буй туршлагадаа үндэслэн 2024 оноос ADOS2 аргачлалаар аутизмын оношлогоог мэргэжлийн түвшинд хийж байна.

✨Мөн бид хүүхдээ оношлуулаад удаагүй, эсвэл хүүхдэд нь аутизмын шинж тэмдэг илрээд байгаа гэр бүлүүдэд мэргэжлийн зөвлөгөө болон сэтгэлзүйн зөвлөгөө заслын үйлчилгээг үзүүлж байна.

📌Байршил:
Нэгдүгээр салбар: УБ хот, СБД, Юнескогийн гудамж One residence хотхон 26а-18
Хоёрдугаар салбар: УБ хот, СБД, Юнескогийн гудамж One residence хотхон 26а-12
Эрдэнэт салбар: Эрдэнэт хот, Blue diamond 304

📞8888-3084

03/10/2025

Бяцхан сурагчдынхаа төлөө мэдлэг чадвар, сэтгэлээ шингээн хичээн зүтгэдэг бүх багш нартаа баярын мэнд хүргэе.🥳🥰

Photos from Кристина Ноблийн Хүүхдийн Сан's post 11/08/2025

🤝 Хүүхдийн хөгжлийн төлөө шинэ хамтын ажиллагаа

Кристина Ноблийн Хүүхдийн Сан болон Асах Гэрэл Баясал төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь манай сангийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, Нархан гэр хотхон асрамж, халамжийн төв, Хөх тэнгэр монтессори цэцэрлэг, Өсвөр насны хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж буй хүүхэд, өсвөр насныханд чиглэнэ.

Хамтран хэрэгжүүлэх гол ажлууд:
✨ Сард нэг хүүхдэд аутизмын ADOS-2 үнэлгээг үнэ төлбөргүй хийх
✨ Эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилтнуудад аутизмын эрт илрүүлэг болон холбоотой сургалт, мэдээлэл өгөх
✨ Хүүхдийн төлөөх төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх

Аутизм нь өвчин биш, харин хөгжлийн өөр онцлог юм. Хүүхдийг эрт оношилж, хэрэгцээнд нь тохирсон сургалт, хөгжлийн дэмжлэг үзүүлэх нь түүний чадамжийг бүрэн нээж, амьдралын чанарыг дээшлүүлнэ. 🌈

---

🤝 A New Partnership for Children’s Development

Christina Noble Children’s Foundation and Asakh Gerel Bayasal Centre have signed a Memorandum of Understanding to strengthen support for children and adolescents in our Child Sponsorship Programme, Blue Skies Ger Village residential care centre, Blue Skies Community Kindergarten , and Youth Rehabilitation and Reintegration Programme.

Through this partnership, we will:
✨ Provide one free ADOS-2 autism assessment each month for a child in our programmes
✨ Offer training and information on early autism detection for parents, caregivers, teachers, and staff
✨ Collaborate on child-focused projects and initiatives

Autism is not a disease, but a different way of development. Early diagnosis and tailored support can unlock a child’s full potential and greatly improve their quality of life. 🌈

23/07/2025

🌞 "Асах Гэрэл Баясал" төв нь аутизмтай болон бусад хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд Зан үйл засал(ABA therapy)-ын сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн BCBA-ын
удирдлага дор 3 дахь жилдээ явуулж байна. Мөн аутизм оношилгооны “Алтан стандарт” ADOS-2 үнэлгээг 2024оноос Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр хийж байна.

🌞ADOS-2 үнэлгээний зорилго:
Аутизмын хүрээний эмгэгийг тухайн хүний нас, хэл яриа, харилцах чадвар, нийгмийн харилцаанд оролцох чадвар, тоглоом тоглох чадвар, давтагдмал зан үйл ба хязгаарлагдмал сонирхол, хэвийн бус асуудалтай зан үйлтэй нь уялдуулан нарийн үнэлж, оношлох

🌞Хамрах нас: 12 сар ба түүнээс дээш насанд хүрэгчдийг хүртэл үнэлэх боломжтой

🌞Үнэлгээний хариу: Аутизмтай эсэхийг тодорхойлно, хэрвээ тийм бол маш хөнгөн, хөнгөн, дунд, хүнд гэсэн хэлбэрээр аутизмын түвшинг тодорхойлно.

🌞ADOS-2 үнэлгээ хийлгэхийг хүсвэл https://forms.gle/fUZjMPwpYueZdawcA
линкээр орж бүртгүүлнэ үү.

🌞Дэлгэрэнгүй мэдээллийг 88883084 дугаараас лавлана уу.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Shangri-La Mall-ийн зүүн талд One Residence
Ulaanbaatar