02/07/2025
ХАРИУЦЛАГАТАЙ МОНГОЛ АЯЛАГЧ- ЭХ ОРНООСОО ЭХЛҮҮЛЦГЭЭЕ ✅
📣 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтран аялал жуулчлалын салбарт хариуцлагатай, байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх зорилгоор үндэсний хэмжээний “Хариуцлагатай Монгол Аялагч- Эх Орноосоо эхлүүлцгээе” мөн “Хариуцлагатай Монгол Аялагч- Гадаадад хэрэгжүүлцгээе” нөлөөллийн аяныг бодлогын түвшинд хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү аяныг хэрэгжүүлснээр ногоон, хариуцлагатай аяллыг түгээн дэлгэрүүлэх, дотоодын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, улмаар байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутаг, нутгийн иргэд, бүс нутгийн эдийн засагт үзүүлж буй хор нөлөөг багасгах, хүрээлэн буй орчин, тухайн орны соёлд хүндэтгэлтэй хандах, аялагч өөртөө болон нутгийн иргэдэд эерэг сэтгэгдэл үлдээх, байгалийн үнэ цэнэ, өгөөжийг үнэлэн хамгаалах сэдэл төрүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой билээ.
📌Иргэд та бүхнийг тус аянд идэвхтэй оролцож, хариуцлагатай аялж хэвшихийг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://mocsty.gov.mn/news/0701aj