29/11/2023
🔍 Тухайн сонирхож буй мэргэжил өөрт нь тохирох эсэх, яг юуг, ямар ажил хийж гүйцэтгэдэг талаарх өөрийн төсөөллийг бодит болгох, сайн судлахын тулд орчинд нь очиж танилцах маш их ач холбогдолтой байдаг билээ.
Тиймээс бид энэ удаад тогтвортой хөгжлийн хүрээнд нийгэмд болон байгаль, хүүхдэд ээлтэй зарчмыг баримтлан маш олон төсөл хөтөлбөрийг 1990 оноос эхлэн нэвтрүүлэн хэрэгжүүлж буй үндэсний томоохон байгууллагатай танилцлаа.
Тун сонирхолтой бидний аялал үргэлжилсээр.