DISC coach J. Badamzul

DISC coach J. Badamzul

Share

Everything DiSC certified facilitator. DISC Asia Plus certified coach.

30/06/2026

15–18 насны хүүхдүүдэд DISC сорил дээр тулгуурласан зөвлөгөө өгсөөр байна. Энэ нь тэдэнд өөрийгөө танин мэдэх, харилцаагаа сайжруулах хэрэгсэл болж чаддаг. Энэ нас бол өөрийнхөө давуу тал, сонирхол, ирээдүйн чиглэлээ тодорхойлж эхэлдэг үе учраас DISC-ийг ашиглаж дараах үр өгөөжийг хүртэж болно.

~ Өөрийгөө ойлгох

Би яагаад ингэж бодож, мэдэрдэг вэ?
Яагаад зарим хүмүүстэй амархан ойлголцдог, заримтай нь хэцүү байдаг вэ?
Миний төрөлхийн давуу тал юу вэ?

гэдгээ илүү ойлгож эхэлдэг.

~ Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх

Жишээлбэл:
D хэв маягтай хүүхэд манлайлахдаа сайн гэдгээ ойлгоно.
I хэв маягтай хүүхэд хүмүүсийг урамшуулж чаддагаа мэднэ.
S хэв маягтай хүүхэд халамжтай, найдвартай зангаа үнэлж сурна.
C хэв маягтай хүүхэд нягт нямбай, логик сэтгэлгээгээ давуу тал гэж харж эхэлнэ.

Энэ нь өөрийгөө бусадтай харьцуулж голохоос илүү өөрийн онцлогийг хүлээн зөвшөөрөхөд тусалдаг.

~ Харилцааны ур чадвар

DISC нь найз нөхөд, гэр бүл, багштайгаа хэрхэн илүү үр дүнтэй харилцахыг ойлгоход тусалдаг. Жишээлбэл:

Хүн бүр адилхан биш гэдгийг ойлгох.
Өөр өөр зан төлөвтэй хүмүүсийн ялгааг хүндэтгэх.
Маргааныг багасгах.

~ Ирээдүйн мэргэжил сонголт

DISC нь мэргэжил сонгох тест биш. Гэхдээ хүүхдийн ажиллах хэв маягийг ойлгоход тусалдаг. Жишээлбэл:

I өндөр хүн харилцаа, үйлчилгээ, маркетингт дуртай байж болно.
C өндөр хүн инженерчлэл, судалгаа, санхүү зэрэг нарийвчлал шаардсан чиглэлд дуртай байж болно.

✅Хамгийн том ашиг

Энэ насны хүүхдэд DISC-ийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь “Надад буруу зан байдаггүй. Харин өөрийн гэсэн давуу тал, хөгжүүлэх шаардлагатай талууд байдаг” гэсэн ойлголтыг өгдөг.

19/01/2026

Сурагчдын амралт дуусахаас өмнө цөөн хэдэн хүүхдэд DISC зан төлөвийн сорил хийж, мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх боломжтой байгаа шүү.

Хүүхдийнхээ ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалт хийгээрэй 🤓.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar