Gerel Education

Gerel Education Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Gerel Education, Education Website, Ulaanbaatar.

Бага насанд хүүхдүүд өөртөө чухам юу хэрэгтэй байгаагаа илэрхийлж мэдэхгүй болохоор сэтгэл зүйн, бие махбодийн хэрэгцээг...
19/12/2025

Бага насанд хүүхдүүд өөртөө чухам юу хэрэгтэй байгаагаа илэрхийлж мэдэхгүй болохоор сэтгэл зүйн, бие махбодийн хэрэгцээгээ үргэлж үйлдлээр илэрхийлэн бусадруу чиглэн хайж уйлж, сахилгагүйтэж илэрхийлдэг.

Харин өсвөр насанд ирэхээр хүүхдүүд энэ хэрэгцээгээ тодорхойлж эхлэн би ер нь хэн бэ? би хэнд хэрэгтэй юм бол? гэж өөрлүүгээ чиглэж, өөрийнхөө үнэ цэнийг олж мэдэхийг хичээж эхлэдэг. Ингэхийн тулд өөрийгөө бусадтай харьцуулна, өөрийг нь ойлгож хүлээн зөвшөөрөх хүнийг хайна, түүндээ хайрлагдсан хэвээр байхын тулд хүссэнээр нь хувирч өөрчлөгдөнө. Ингэж хайрлаж хүлээн зөвшөөрдөг гэдгийг нь гэр бүл нь мэдрүүлэхгүй бол тэгээд мэдрүүлдэг хүмүүсрүү л тэмүүлнэ. Энэ бол хүний л угийн төрөлх зан шүү дээ.

Энэ үеийн үйл явцад л муу муухай санаатай хүмүүс үүн дээр нь дөрөөлөн ашиглана. Ихэвчлэн жаахан охидыг эрчүүд, хөвгүүдийг ч ялгаагүй бас эрчүүд ашиглана.

Эго өндөр, харизмтай, буруу сэргэлэн эрчүүдэд жаахан охид өөрийг нь хамгаалж энэрэх баатар гэж итгэн татагдах нь амьдралд маш олон тохиолдолд харагддаг.

Тиймээс миний ойлгосон зүйл нь эмэгтэй хүнийг эр хүний хүч чадал, эд хөрөнгө биш, өөрийн эрдэм мэдлэг хамгаална.

Мэдлэгийг өөрийн нэг хэсэг болгож эзэмших тусмаа хүн өөрийгөө хамгийн гол нь хүндэлдэг болно. Өөрийнхөө үнэ цэнийг мэднэ. Өөрийгөө хүндэлж байгаа үед бусадтай хэм хэмжээтэй, хүндлэлтэй хил хязгаар тогтоож чадна.

Бусадтай өөрийн царай зүс, бие хаа, өмссөн зүүснээ харьцуулж биш, бусдын мэдлэг туршлагыг эрж хайж, тэднээс суралцах хүсэлтэй болно. Тэр цагт үзэмж бол үнэ цэн биш гэдгийг аль хэдийнээ чимээгүйхэн өөртөө суулгачихдаг. Тэгээд ургахдаа өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгээ харж эхлэнэ.

Мэдлэг бол мөнгө биш. Мөнгө үрэгдээд дуусна.

Эрчүүд ирнэ бас явна. Энэ хорвоог туулах тэр хүн нь өөрөө үлдэхийг хүснэ.

Эмэгтэйчүүдийн эрх энэ дэлхийд үнэхээр олон талаар зөрчигддөг. Харамсалтай нь хаана ч байсан, хэн ч байсан ямар нэгэн байдлаар үргэлж энэ байсаар байдаг.

Тэгэхээр өөрийгөө хамгаалж, үнэ цэнээ хадгалж үлдэхийн тулд өөрийгөө мэдлэгээр дүүргэхээс өөр замгүй.

🤔Хүүхэддээ гоё ном авмаар байдаг, гэвч ямар ном яагаад тохиромжтой талаар эргэлзэж боддог бол .kids -тэйгээ хамтраад ийм...
08/12/2025

🤔Хүүхэддээ гоё ном авмаар байдаг, гэвч ямар ном яагаад тохиромжтой талаар эргэлзэж боддог бол .kids -тэйгээ хамтраад ийм зөвлөмж нийтлэлийг бэлдлээ.

📖Хүүхэддээ бэлэглэх хамгийн чухал зүйл бол таны цаг хугацаа байдаг бөгөөд түүнийг хамгийн зөвөөр ашиглаж болох дадал нь хамтдаа ном унших билээ.

🎁 Тиймээс хүүхдэд бэлэглэх хөөрхөн номнуудыг хайж байвал .kids -ээс захиалаарай🥰

07/12/2025

Ажилд орсноосоо хойш өглөө оройд хүүхэдтэйгээ их бага таардаг болсон..🥲 Тэгээд жоохон гэмшиж яваад байсан юм... Тэгээд харин бүр зорьж бодоод амралтын өдөр хүүхэдтэйгээ гоё цаг гаргах гээд Gingerbread House хийх эвентэд өнөөдөр .family.cafe дээр очлоо. Сэтгэл дүүрч дурсамж боллоо, их баярлалаа🥰

Хайртай үрээ төрүүлэх гээд бэлдэж байгаа ээжүүддээ хамгийн хэрэгтэй зөвлөгөөг хэнээс авч болох бол гэж бодсоор 8 хүүхдий...
03/12/2025

Хайртай үрээ төрүүлэх гээд бэлдэж байгаа ээжүүддээ хамгийн хэрэгтэй зөвлөгөөг хэнээс авч болох бол гэж бодсоор 8 хүүхдийн ээж, үзэсгэлэнтэй Дөлгөөн эгчээс хамгийн чухал гэж бодсон туршлагыг асууж мэдээлэл бэлтгэлээ. Та нарт маань их чухал байх болов уу гэж итгэж байна🥰

Бидэнтэй 3 улсыг туулж 3 жил хэрэглэж буй хүүхэддээ сонгодог Superfit гутлын бренд🩵Бүх өвлийн загварууд болон анхны гутл...
25/11/2025

Бидэнтэй 3 улсыг туулж 3 жил хэрэглэж буй хүүхэддээ сонгодог Superfit гутлын бренд🩵

Бүх өвлийн загварууд болон анхны гутлууд болон оймс трико, том хүний LEGERO, THINK бренд нь маргаашнаас бүтэнсайныг дуустал -20% хямдрах болжээ. Дэлгэрэнгүйг -> 😊

Хүүхдийн хөгжлийг дэмжих ийм гоё төвийг танилцуулахдаа үргэлж баяртай байх болно❤️ .gym.mongolia📍Солонгос элчингийн ойро...
23/10/2025

Хүүхдийн хөгжлийг дэмжих ийм гоё төвийг танилцуулахдаа үргэлж баяртай байх болно❤️ .gym.mongolia

📍Солонгос элчингийн ойролцоох Edupark 2 давхарт

23/10/2025

Хүүхдээ хөдөлгөөн сайн хийлгэвэл биеийн хөгжил нь яг тэгээд л сайн хөгжих болно🤗

Хүүхдэд ямар гутал сонгох вэ? ямар байх ёстой вэ? гэж маш их асуудаг учраас энэ мэдээллийг хүргэлээ🤗
18/10/2025

Хүүхдэд ямар гутал сонгох вэ? ямар байх ёстой вэ? гэж маш их асуудаг учраас энэ мэдээллийг хүргэлээ🤗

Мөнгөтэй газар нь сэтгэл байхгүй. Сэтгэлтэй газар нь мөнгө байхгүй.Гэхдээ хоёуланд нь мэдлэг бол бий.Гадны гяланцаг бүхн...
12/10/2025

Мөнгөтэй газар нь сэтгэл байхгүй.
Сэтгэлтэй газар нь мөнгө байхгүй.
Гэхдээ хоёуланд нь мэдлэг бол бий.

Гадны гяланцаг бүхнийг дотроо хичээж байгаа хүмүүстэй харьцуулж болохгүй. Хаа газар хоёр, гурав, дөрвөн талтай зүйлс бий...Хувийн, улсын, хот, хөдөөгийн гээд цааш олон ялгаа бий мэдээж, энэ миний л анзаарсан өнцөг байв. Танд анзаарч байсан өөр өнцөг бий юу?:)

Миний амьдралын хамгийн чухал шийдвэрийн нэг, урам зоригоор дүүрэн хайртай мэргэжил минь🤍
11/10/2025

Миний амьдралын хамгийн чухал шийдвэрийн нэг, урам зоригоор дүүрэн хайртай мэргэжил минь🤍

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Gerel Education posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Gerel Education:

Shortcuts

Share