UFE Finance Leadership Program

UFE Finance Leadership Program

Share

Санхүүгийн манлайлал Бакалаврын 3 жилийн хөтөлбөр

SolBridge IBPC 2024 | Introduction Video | University Of Finance and Economics 07/01/2025

БНСУ-н Солбриж Бизнесийн сургуулиас зохион байгуулж буй Solbridge IBPC 2024 тэмцээнд СЭЗИС-г төлөөлөн оролцож буй Kharkhorum багийн видео танилцуулга тавигдсан байна.

II шатанд шалгарсан 10 багийн видео танилцуулгуудаас like, share, view үзүүлэлтийг харгалзан Шилдэг видео танилцуулгыг тодруулах тул манайхан дэмжээд өгөөрэй ...

1. Youtube дээр байрлуулсан видеог үзэх /views нэмэх/
2. Тухайн контентыг хувийн сошиал сувгаараа бусадтай хуваалцах /share хийх/
3. Youtube channel дээр хаягтай бол өөрийн хаягнаас контент дээр like дарах

Та бүхэндээ баярлалаа 😇

SolBridge IBPC 2024 | Introduction Video | University Of Finance and Economics Introducing Kharkhorum from University Of Finance and Economics represented by Temuulen Boldbaatar, Enkhtungalag Batjargal, Tsolmon Bumtseren, Oyunsuvd Byam...

03/01/2025

XXI зууны, дижитал, энтрепренер их сургуулийн багш нь өөрөө тухайн зааж байгаа ойлголтоо бодит амьдрал дээр хийдэг, хэрэгжүүлдэг, тэр туршлагаа бусадтай хуваалцдаг, багш-судлаач-энтрепренер-үнэ цэнийг оролцогч талуудтай хамтран бүтээгч байх хэрэгтэй болсон учир хэзээ ч уйдахгүй, олон талт даалгавар, төслүүд дээр эрч хүчтэй, залуу хамт олны дунд ажиллаж, нийгэм олон нийт, бизнесийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, өөрийгөө сорих хүсэлтэй хэн бүхэн материалаа манай хүний нөөцийн албанд ирүүлээрэй ...


Санхүү Эдийн Засгийн Их Сургууль таныг дараах ажлын байранд урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://shorturl.at/mxpky

31/12/2024

СЭЗИС-н Энтрепренершип институтын 2024 оны онцлох 24 үйл явдал

2024. 03 сар. СЭЗИС-н Хөтөлбөрийн инновацын төв, СУИС-н Соёлын сургууль, Дүрслэх урлагийн академи болон ШУТИС-н Үйлдвэрлэлийн технологийн сургууль хамтран 4 сургуулийн 80-д оюутны хольмог багаар жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйл хөгжүүлэх даалгавар дээр ажиллав. Түүх соёл, өв уламжлал шингэсэн брэнд бүтээгдэхүүнийг мод арьс метал боловсруулах технологи ашиглан хөгжүүлж, түүнийгээ зах зээлд гаргаж, бизнес болгохоор харилцан мэдлэг, туршлага солилцсон, байхгүй нөөцөө хамтран бий болгох, үр ашигтай ажиллагааны эхний алхмыг туршиж үзэв.

2024.05.05. Бакалаврын Энтрепренершип хөтөлбөрийн /Хасын хүлгүүд багийн төвийн тоглогч А.Азбаяр тэргүүтэй/ оюутнууд СЭЗИС-н сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэв.

2024.05.17. Бакалаврын Энтрепренершип хөтөлбөрийн 2-р курсын оюутан Б.Энхтунгалаг СЭЗИС-н ректорын нэрэмжит тэтгэлэг авсан хөтөлбөрийнхөө анхны оюутан болов. /Хөтөлбөр хэрэгжиж эхлээд 2 дахь жил/ Уламжлалт сургалтаар хичээлийн дүнг хичээл орж буй 1 багш л гаргадаг бол манай хөтөлбөрийн оюутнууд хичээлийн багшаас гадна бизнес хийж буй экспертүүд болон бусад оролцогч, шүүгчдээс үнэлгээ авч дүн гардаг. Академик болон бизнесийн нүдэнд зэрэг “таалагдана” гэдэг амаргүй ...

2024.05.25. Сургуулийнхаа түүхт 100 жилийн баярын цуврал үйл ажиллагаануудыг нээж багш, ажилтан, төгсөгч, суралцагч, хамтрагч түнш байгууллагуудын төлөөллийг нэгэн дээвэр дор цуглуулсан HONOUR спортын энтертайнмент үйл ажиллагааг UG ARENA-д хамтран зохион байгуулав. 2000 гаруй зочид, төлөөлөгчид цугларсан энэ үйл ажиллагаанд шилдэг 10 төгсөгчид мөнгөн ирвэсийн бөгж гардуулж, сургуулийн төдийгүй монгол улсын сагсан бөмбөгийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Т.Түвшинбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Баярхүү, П.Болортулга нарт хүндэтгэл үзүүлж, СЭЗИС-н сагсан бөмбөгийн алдрын танхим /UFE HALL OF FAME/-д өмсгөлийг мөнхөлсөн билээ. Ирсэн хүмүүс нь мэдэж байгаа биз ээ.

2024.06 сар. Бакалаврын Энтрепренершип хөтөлбөрийн 2-р курсын оюутнууд БНХАУ-н Далиан хотын ДПИС руу, Магистрын Энтрепренершип хөтөлбөрийн 1-р курсын магистрантууд Тайван улсан Нан Хуа их сургууль руу тус тус Олон улсын бизнес аялалын дадлагадаа хамрагдахаар хөтөлбөрийн багш нарын төлөөллийн хамт явав. Цаашид бүр олон суралцагчид маань бүр олон сургуулиуд руу туршлага солилцоод ирэх болно.

2024.06-08 сар. Unicorn builder, Finance leaders хөтөлбөрийн нэрэмжит шинэ элсэгчийн тэтгэлгийг анх удаа зарлав. Шинэ элсэгчдэд зориулсан сургуулийн нэгдсэн тэтгэлэг гэж байдгийг өргөжүүлж, тухайлсан хөтөлбөрийн нэрэмжит тэтгэлэг гэсэн санааг ажил хэрэг болгов.

2024.09.01. СЭЗИС-н 101 дэх хичээлийн шинэ жилийн START нээлтийн үйл ажиллааг Welcome 2 Next Century уриан дор Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай театрт зохион байгуулав. 800 гаруй шинэ элсэгчид, 500 орчим багш, ажилтан, суралцагчид хүрэлцэн ирж, цоо шинэ outdoor мэдрэмжийг авсан байдаг.

2024.09.25. Монголын маркетингийн холбооноос зохион байгуулдаг SMART 2024 чуулганд хөтөлбөрийн шилдэг оюутнуудын төлөөлөл болон ХИТ-н гэрээт ажилтан элф оюутнуудаа хамруулав.

2024.10 сар. СЭЗИС-н ректорын тушаалаар 2023 онд байгуулагдаж байсан Хөтөлбөрийн инновацын төвөөс бие даасан Энтрепренершип институт болон өргөжив. Магистрын болон бакалаврын эрчимжүүлсэн тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна оролцогч талуудтай хамтран үнэ цэнэ бүтээх Бүтээлч үйлдвэрлэлийн төв, Креатив агентлагийг дэргэдээ хөгжүүлж эхлээд байна.

2024.10 сар. БНСУ-н Солбриджийн Бизнесийн сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "International Business Plan Competition 2024" олон улсын их дээд сургуулиудын тэмцээнд СЭЗИС-г төлөөлөн оролцсон бакалаврын Энтрепренершип хөтөлбөрийн 3-р курсын оюутнуудын KharKhorum баг БНСУ, Энэтхэг, Малайз, Филиппин, Морокко, Кени болон Киргизстан улсын багуудтай II шатанд шалгарч, БНСУ-н Silicon Valley гэгдэх Daejeon хотод 2025 оны 1 сарын 13-17-ны өдрүүдэд өрсөлдөхөөр бэлтгэлээ хийж буй.

2024.10.12-16. Өвөр Монголын СЭЗИС-н урилгаар СЭЗИС-н Энтрепренершип болон Санхүүгийн манлайлал хөтөлбөрийн шилдэг оюутнууд /ОХ-н тэргүүн, Клубүүдийн тэргүүн нарын хамт/ Өвөр Монголын СЭЗИС-н кампусаар зочлон, Short term exchange program for outstanding foreign students visiting China 4 өдрийн тусгай сургалтын хөтөлбөрт хамрагдав.

2024.10 сар. Монгол улсад анх удаа ART ENTREPRENEURSHIP AND MANAGEMENT буюу урлаг соёл, энтертайнмент салбарын уран бүтээлчид, тайз дэлгэц, тоног төхөөрөмж нийлүүлэгч бизнес эрхлэгчдэд бизнесээ инновацлаг байдлаар хөгжүүлэхэд нь зориулсан 1 жилийн эрчимжүүлсэн магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. 27 оюутантай энэ ангид та бидний мэдэх олон уран бүтээлчид бизнесээ өргөжүүлэхээр суралцаж мөн хамтран ажиллаж байна. Сурангаа үр ашгаа хүртээд, мэдрээд, хамтраад яв ...

2024.10.22. СЭЗИС-н бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутнуудын дунд "Вэлл Бий" ГХОХХК болон Маркетингийн тэнхимийн багш нарын хамтран 2 үе шаттай зохион байгуулсан Londa Rebranding тэмцээнд 13 баг оролцсоноос бакалаврын Энтрепренершип хөтөлбөрийн 2-р курсын оюутнуудын LANDA баг III байр эзэлж, 1,000,000₮ мөнгөн шагнал хүртэв.

2024.10.21-28. СЭЗИС-н шинэ элсэгчдийн дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Санхүүгийн манлайлал хөтөлбөрийн оюутнууд түрүүлж, Энтрепренершип хөтөлбөрийн оюутнууд дэд аварга болов. Мөн гар бөмбөгийн тэмцээнд хольмог багаар оролцож түрүүлэв.

2024.11.11. Энтрепренершип ба инновац магистрын хөтөлбөрийн 2-р курсын магистрант, Culture coffee -ны үүсгэн байгуулагч Б.Пүрэв-Очир маань сургуультайгаа хамтран ажиллахаар гэрээ байгуулж, coffee station-н нээлтээ хийв. Сургууль, суралцагчид болон төгсөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд жишиг кэйс болсон юм.

2024.12.12. Сургуулийнхаа түүхт 100 жилийн баярын цуврал үйл ажиллагаануудын хаалт GOLDEN YEAR урлагийн тоглолтыг ART ENTREPRENEURSHIP AND MANAGEMENT хөтөлбөрийн магистрантуудтайгаа хамтран АСА АРЕНА-д зохион байгуулав. 5 цаг үргэлжилсэн шоу тоглолтонд СЭЗИС-н үе үеийн төгсөгчид, багш ажилтан, хүндэт зочид 1000 гаруй хүн оролцжээ.

2024.12.18. Бакалаврын Энтрепренершип хөтөлбөрийн 3-р курсын оюутан Б.Цолмонцэрэн СЭЗИС-н ректорын нэрэмжит тэтгэлэг авсан хөтөлбөрийн 2 дахь оюутан болов.

2024 он. Бүтэн жилийн хугацаанд бид академик сургалтын хүрээнд orientation чиглүүлэх хөтөлбөр 2 удаа, бакалаврын түвшний workshop 32 удаа, магистрын түвшний workshop 4 удаа тус тус зохион байгуулжээ.

2024 он. Бүтэн жилийн хугацаанд магистрын болон бакалаврын хөтөлбөрүүдийн 80 гаруй хичээлүүд дээр давхардсан тоогоор СЭЗИС-н 100+ багш, бизнесийн зөвлөх 60+ багш нартай хамтран ажиллажээ. Ирэх 2025 онд энэ тоо 20%-иар нэмэгдэх төлөвлөгөөтэй байна.

2024 он. Бүтэн жилийн хугацаанд академик сургалтын хүрээнд хөтөлбөрт хичээл орж байгаа багш нар маань давхардсан тоогоор 30 гаруй бизнесийн байгууллагуудаар танилцах аялал зохион байгуулжээ. Ирэх 2025 онд энэ тоо 15%-иар нэмэгдэх төлөвлөгөөтэй байна.

2024 он. СЭЗИС-н тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд Энтрепренершип ба инновац бакалаврын хичээлийг хаврын болон намрын улиралд судалсан бүх мэргэжлийн нийт 380 гаруй оюутан Могол ноос ХХК-н ноос, ноолууран бүтээгдэхүүн болон Улаанбаатар принт ХХК-н дэвтэр үйлдвэрлэх явцад гарах хог хаягдлыг үнэ цэнэ шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох даалгавар дээр ажиллаж нийтдээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн 100-д санаа гаргаж, энтрепренерийн мэдлэг чадвараа хөгжүүлжээ.

2024 он. Бүтэн жилийн хугацаанд бид Хаадын гэр ХХК /аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх/, Могол ноос ХХК /ноос, ноолуурын хаягдлаар шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх/, Мон бейкери ХХК /компанийн үйлчилгээг сайжруулах, нэрийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх/, Мон ложистик ХХК /санхүүгийн тайлан тооцоо гаргах анхан шатны ажлууд/, Улаанбаатар принт ХХК /оюутан дэвтэр брэндийг хөгжүүлэх/, Төрийн банк /ЖДҮ-н зээлдэгч нарт зориулсан онлайн сургалтын контент хөгжүүлэх/, MTN /хамтарсан судалгааны төсөл/, Шинжлэх ухааны парк /Opportunities to Start-up хамтран зохион байгуулагч/, Business Council of Mongolia /Entrepreneurial Training хамтарсан үйл ажиллагаа/, МУ-н Шинжлэх ухааны академи /старт-ап хөгжүүлэх, төслийн уралдааны шүүгч/ зэрэг байгууллагуудтай амжилттай хамтран ажиллажээ.

2024 он. Бүтэн жилийн хугацаанд төгсөх курсын оюутнууд маань 10 орчим старт-ап бизнесийн туршилтыг хийх, үйл ажиллагааг эхлүүлэх шатандаа шилжээд байна.

2024 он. Бүтэн жилийн хугацаанд Энтрепренершип хөтөлбөрийн багш, ажилтан, оюутнууд маань амжилтаараа хамт олноо манлайлалж олон шагнал авсныг бичвэл дуусашгүй байна.

САЙН УУ? 2025
ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ ЭЭ


31/12/2024

Айлчлан ирж буй Шинэ оны мэнд хүргэе 🍾

Photos from UFE Finance Leadership Program's post 24/12/2024

Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Энтрепренершип институтын бакалаврын Энтрепренершип болон Санхүүгийн манлайлал хөтөлбөрийн оюутнууд маань сургуулийн түүхт 100 жилийн ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн үдэж, шинэ зууныг өрнүүн хүсэл тэмүүллээр угтаж байна.

Олон улсын, бүсийн болон сургуулийн тэмцээн уралдаанд амжилт гаргасан, нийгэм олон нийт болон бизнесийн байгууллагуудын төсөл хөтөлбөрийг амжилтыг хэрэгжүүлсэн зэргийг харгалзан, нэр бүхий оюутнуудад сургуулийн захиргааны зүгээс дараах шагналуудаар шагнав.

1. Энтрепренершип хөтөлбөрийн 3-р курсын оюутан Алтангэрэл овогтой Амгаланг МОХ-ны Монголын оюутны дээд шагнал "МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН" медалиар,

2. Энтрепренершип хөтөлбөрийн 2-р курсын оюутан Баянмөнх овогтой Ганцэцэгийг СЭЗИС-н "ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН" шагналаар,

3. Санхүүгийн манлайлал хөтөлбөрийн 2-р курсын оюутан Нямдаваа овогтой Отгонтамирыг СЭЗИС-н "ОНЫ ОНЦЛОХ ОЮУТАН" шагналаар,

4. Энтрепренершип хөтөлбөрийн 3-р курсын оюутан Болдбаатар овогтой Тэмүүлэнг СЭЗИС-н "ОНЫ ОНЦЛОХ ОЮУТАН" шагналаар,

Мөн хөтөлбөр хэрэгжүүлэгч Энтрепренершип институтын зүгээс оюутнуудын сурлагын амжилт, ахиц дэвшлийг хөтөлбөрийн багш нарын саналаар тодруулж, нэр бүхий оюутнуудад өргөмжлөл дурсгав.

"АНГИЙН ШИЛДЭГ ОЮУТАН"-р

5. Энтрепренершип хөтөлбөрийн 3-р курсын оюутан Алтангэрэлийн Амгалан,

6. Энтрепренершип хөтөлбөрийн 2-р курсын оюутан Батболдын Хулан,

7. Энтрепренершип хөтөлбөрийн 2-р курсын оюутан Одхүүгийн Төгөлдөр,

8. Энтрепренершип хөтөлбөрийн 1-р курсын оюутан Батгэрэлийн Батзориг,

9. Санхүүгийн манлайлал хөтөлбөрийн 2-р курсын оюутан Батдоржийн Хулан,

10. Санхүүгийн манлайлал хөтөлбөрийн 1-р курсын оюутан Эрдэнэбаатарын Энхсолонго нар шалгарч, өргөмжлөлийн эзэд боллоо.

"АХИЦ ДЭВШИЛ ГАРГАСАН ОЮУТАН"-р

11. Энтрепренершип хөтөлбөрийн 3-р курсын оюутан Бямбацэрэнгийн Оюунсувд,

12. Энтрепренершип хөтөлбөрийн 2-р курсын оюутан Дашдоржийн Мандахнар,

13. Энтрепренершип хөтөлбөрийн 2-р курсын оюутан Эрдэнэбатын Энхбаясгалан,

14. Санхүүгийн манлайлал хөтөлбөрийн 2-р курсын оюутан Ядамрагчаагийн Энхтөмөр нар шалгарч, өргөмжлөлийн эзэд боллоо.

Энтрепренершип болон Санхүүгийн манлайлал хөтөлбөрийн нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн улам их амжилтыг хүсье. Дараагийн зууныг улам их амжилтаар манлайлахын төлөө хамтдаа ...


Photos from UFE Finance Leadership Program's post 19/12/2024

November/December workshop-р сонин юутайв?

Бакалаврын Санхүүгийн манлайлал болон Энтрепренершип хөтөлбөрүүдийн энэ жилийн сүүлийн ажлууд маань амжилттай зохион байгуулагдаж, хөтөлбөрийн шилдэг оюутан, workshop-н шилдэг багуудаа тодруулсан, шинэ жилийн баяраа өмнөх оны амжилт бүтээл дүүрэн угтсан жил болж байна.

- Орчин үеийн энтрепренершип их сургууль нь нийгэм, олон нийт, бизнесийн орчны асуудлыг оролцогч талуудтай хамтран шийдвэрлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжсэн, хангасан шийдлийг сургалтын болон хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг олон улсын тэргүүлэх жишиг туршлагын дагуу СЭЗИС-н Энтрепренершип институтээс Таван богд группын Улаанбаатар принт ХХК-тай 3 сарын хугацаанд хамтран ажиллаж, Санхүүгийн манлайлал болон Энтрепренершип хөтөлбөрийн 2-р курсын оюутнууд маань Оюутан дэвтэр брэндийг хэрэглэгчдийн хэрэглээний онцлогт тохирсон, тэдний хэрэгцээг бүрэн хангахуйц бүтээгдэхүүн болгон хөгжүүлсэн эх загварууд, түүний өртөг зардал, үр ашгийн тооцоог танилцууллаа.

- Харин Санхүүгийн манлайлал хөтөлбөрийн 1-р курсын оюутнууд компанийн кейс дээр ажиллаж, хагас семестерийн туршид сурсан мэдсэн зүйлсээ бататгаж авлаа.


Photos from Улаанбаатар Принт Хэвлэх Үйлдвэр's post 19/12/2024

СЭЗИС-н стратегийн зорилго болон тогтвортой хөгжлийн зорилгыг хамтран хангахаар Санхүүгийн манлайлал болон Энтрепренершип хөтөлбөрийн оюутнуудын сурах хүсэл эрмэлзлийг дэмжин, Оюутан дэвтэр брэнд бүтээгдэхүүн дээр хөгжүүлэлт хийж, гаргасан саналаа бодитоор хэрэгжүүлэх боломж олгосон Улаанбаатар Принт ХХК-н хамт олондоо талархал илэрхийлье.


Photos from UFE Finance Leadership Program's post 05/12/2024

Мандал хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал, санхүүгийн манлайлал хөтөлбөрийн бизнесийн зөвлөх багш Г.Батзориг Бизнесийн экономиксын үндэс хичээлийн хүрээнд Валютын ханш бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгийг Санхүүгийн манлайлал хөтөлбөрийн 1-р курсын оюутнуудад хэлэлцүүллээ.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Bayanzurkh
Ulaanbaatar
13381