MECS
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MECS, Educational consultant, Ulaanbaatar.
https://www.facebook.com/ubischooling
Цахим сургууль ТА ХААНААС Ч, ХЭЗЭЭ Ч СУРЧ ЧАДНА.
Улс төр модон жорлон шиг бохирдоход тэр мулгуугийн ганц чадах үйл болдог
Улс төр модон жорлон шиг бохир болоход тэр мулгуу бүрийн дурлах, бүүр сайн чадмаар ганц мэргэжил болсон байдаг.
Энэ талаар нэгэн зохиолч ингэж хэлжээ.
"Худал, хуурмаг, хулгай, тэр нь бас үнэт зүйл мэт хүндэтгэгддэг болсон зөвхөн тийм газар л жорлон шиг бохир улс төр ганц нь мэргэжил мэт болсон байдаг (Marк Тwain)
Жорлон мэт бохир улс төр тэгэж ихэд хүндэтгэгдэх ганц мэргэжил болсон тэр газар мулгуу хүн бүрийн дурлах, бас чадах ганц мэргэжил нь нөгөө л жорлон мэт бохир улс төр байх нь л даа.
Улс төр нь жорлон мэт бохир болсон нийгэмд худалчид, хуурмагчид, хулгайчид нь удирдагч мэт болчихсон тахин шүтэгдэж байдаг байх нь л даа.
Өнгөрсөн жарны манай нийгэмд хуурмагчид, худалчид, хулгайчид, мулгуучид л ихэд хүндэтгэгдэн улс төрч гэх тэр мэргэжлийг гарамгай эзэмшигч болж гарамгай тахин шүтэгдэж байна.
Гэхдээ ийм юм. Үнэн ямагт ялдаг жамаар Монгол Улс модон бохир жорлон шиг бохир улс төрөөс мэдээж сална. Ингэхэд гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй. Мөн эрүүл нэгдмэл тэмцэл хэрэгтэй.
Тэр цаг улс төр энэ улсад шинжлэх ухаан болно. Тэгэхэд харин мулгуучууд лав л цэвэр улс төрөөс ангид болсон байна. Яагаад гээч. Мулгуу учраас тэр.
Харин хүндэтгэгдэх эсэхийг нь бүү мэд.
Ц.Лувсандорж
2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр
ТҮК-ийн ажилчдын цалин 1000 доллар болсон нь маш сайн хэрэг
Түүнд лав л хоёр сайн тал байна. Үүнд:
Тэдний маань үе тэнгийхний цалин дэлхийд 1000 орчим доллар байгаа нь бодит. Ийм учраас тэд маань дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ жишсэн байдлаар хөдөлмөрөөр үнэлүүлж буй нь маш сайн хэрэг юм. Энэ бол түүний нэг сайн тал нь юм.
Энэ жишгээр багш, эмч, цагдаа, төрийн албан хаагчдын цалин нь мөн дэлхийн үе тэнгийнхэнтэй ойртож очно. Энэ нь түүний 2 дахь сайн тал юм. Хөгжлийн өөр жим үгүй.
Тэр үед шинэ багшийн цалин 3500 доллар болсон байна. Эмчийнх нь түүнээс илүү, цагдаагийнх нь түүнээс бүр ч илүү болно.
Энэ нь мөнгөний одоогийн ханшаар бол багшийн цалин 10-12 сая төгрөг гэсэн үг.
Энэ л санаа бол багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөний гол үзэл санаа байв. Тэр хөдөлгөөний нөлөөлөл нийгэмд ингэж ирж буй нь бас л сайн хэрэг.
ТҮК-ийн ажилчдын цалин үнэндээ бол огт нэмэгдээгүй, харин хасагдчихсан байсныг нь байранд эргүүлж тавин 1000 доллар болгож хэрэг юм.
Яг энэ жишгээр багш, эмч, цагдаа, төрийн албан хаагчдын цалин 3500 доллараас -5000 долларт буюу дундажаар 10-12 сая төгрөг болно. Тэр нь жимээ дагасан жам ёсны хөгжил мөн.
ТҮК-ийн ажилчдын цалин дэлхийн үе тэнгийнхнийхээ жишигт хүрч байгаа нь үзэл санааны хувьд жишиг сайн хэрэг иймд мөн.
Ц.Лувсандорж
2024 оны 6 дугаар сарын 4-ний өдөр
02/04/2024
МОНБҮШО МАТ ЦАХИМ ХИЧЭЭЛ (ЦУВРАЛ) МОНБҮШО МАТ ЖИШИГ БОДЛОГО 11 (ВЕКТОРЫН ЧАНАР)
09/01/2024
МУНХАГИЙН ХАРАНХУЙГААС ТАНЫГ ТАНААС ӨӨР ХЭН Ч ГЭТЛЭХГҮЙ
"Мунхагийн харанхуйгаас үтэр түргэн гэтлээд өгөөч" гэсэн коммент богд гэж тунхаглагдсан нялх хүүхдийн зургийн дор багширч байх юм. Яасан залхуу золигнууд вэ?
Мунхагийн харанхуйгаас таныг танаас өөр хэн ч гэтлэхгүй. Нялх хүүхэд тэгэж бүүр ч барахгүй.
Мунхагийн харанхуйг хэрэв лам гэтлэдэг бол энэ олон жил монгол, түвд хоёр мунхаглалын харанхуйгаас аль хэдийн салчихгүй яав.
Хангалтай олон ламд хангалттай олон жил алгаа хангалттай хавсарган байдгаа өргөн залбирч сөхөрч тэднийг тэжээж ирээгүй билүү?
Гэтэл Монгол, түвд хоёр харанхуйгаас салах бүү улам л мунхаглан харанхуйлж байдаг нь бодит. Мунхаглалаар аж төрдөг нь бодит.
Лам ч юм уу, эсвэл богд гэх юм уу, далай лам гэх юм уу, пап гэх юм уу, хэн нэгэн хүн Таныг алга хавсран тэдэнд сөхрөн мөргөсний тань төлөө мунхаглалын харанхуйгаас чамайг салгаж үл чадна.
Тэр харанхуйгаас ганцхүү Та өөрөө өөрийгөө л салгана. Тэгэхээр хэн нэгэн хүнд сөхөрч дүр эсгэн залбирах хэрэггүй. Гуйх хэрэггүй. Өргөл нэртэй авилга өгөх хэрэггүй.
Харин Та өөр өөртөө л эзэн, өөрөө өөртөө бурхан, өөрөө өөртөө богд, өөрөө өөртөө далай лам, өөртөө өөртөө папа, өөр юу гэдэг ч юм бэ, өөрөө өөрийнхөө эзэн бурхан байж, өөрөө өөрийгөө өөд татсаар түнэр харанхуйгаас гэрэл үзэж мунхагийн харанхуйгаас өөрөө өрөөгөө л гэтэлж чадна.
Үүний угийн учир нь ийм юм. Хүн бүрт тэр бүр амьтанд заяадаггүй хүчирхэг тархи бий. Аугаа хүчийг өөрөөрөө олох уг чанар хүнд л бас заяагдмал байдлаараа байдаг.
Гэгээрэл иймд хэн нэгнээс гуйснаар, түүнд бас авилгал өгснөөр ирдэггүй. Мунхаг харанхуй тэгэж бас арилдаггүй.
Харин залхуурахгүй зүтгэж байж тас харанхуйгаас гэрэл үзэж байж гэгээ харна. Ингэх уг чанар хүн бүрт өөрт тань бий.
Бүү залхуур. Бусдаас ийм мунхаглалыг гэтлэж өгөхийг гуйх нь залхуурал мөн.Бас андуурал юм. Мунхаглал мөн.
Ц.Лувсандорж
2023 оны 12 дугаар 31-ний өдөр
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Culinary Team
Attire
Contact the school
Telephone
Address
Ulaanbaatar
14192