17/10/2021
Нүүрстөрөгч (C) бүх организмд хэрэгцээтэй органик молекулын тулгуур хэлхээг бүрдүүлдэг.
🖊 Фотосинтезлэгч организмууд ФОТОСИНТЕЗийн үйл явцдаа СО2-ыг ашигладаж гетеротрофууд (амьтан, мөөг, бактери, зарим эгэл биетэн) ашиглах боломжтой органик хэлбэрт хувиргадаг.
🖋Бүх амьд организм АМЬСГАЛАХ үйл явцын үр дүнд нүүрстөрөгчийг байгальд буцааж гаргадаг.
🖊С-ийн гол нөөцлөгч нь эрмэл түлш, хөрс, усны экосистемүүд, далай, ургамал, амьтдын биомасс, агаар мандал юм. Эдгээрээс хамгийн том нөөц нь шохойн чулуу зэрэг тунамал чулуулгууд боловч энд байх нүүрстөрөгч эргэлтэнд маш удаан ордог.
🖊Эрмэл түлш, модыг шатааснаар агаар дахь СО2-ын хэмжээ ихээр нэмэгдсээр байна.
(Эх сурвалж: Campbell biology 10)