26/08/2022
ММНБИ-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Оюунбаатар томилогдлоо
2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг хэлэлцэж, Гүйцэтгэх захирлаар Баасандоржийн Оюунбаатарыг томиллоо.
Б.Оюунбаатар нь 2010 онд Мандах ИС-ийг Банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн бөгөөд 2012 онд Мандах ИС-ийн БУМ, 2017 онд АНУ-ын Калифорниа мужийн “Пасифик Стейтс” ИС-д Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр Мастерын зэрэг тус тус хамгаалсан.
Тэрбээр ажлын гараагаа Мандах ИС-д Нягтлан бодох бүртгэлийн багшаар эхэлж, ММНБИ-д Сургалтын хорооны дарга, “Эйч Эл Би Аудит” ХХК-д Гүйцэтгэх захирал, Татварын ерөнхий газарт Хураагч, “Ард Кредит ББСБ” ХК-д Дотоод аудитор, Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар тус тус ажиллаж байсан, боловсрол, мэргэжлийн байгууллага, аудит, татвар, дотоод хяналт, олон нийтийн хөрөнгө оруулалт чиглэлээр туршлага хуримтлуулсан нягтлан бодох бүртгэлийн салбарт бэлтгэгдсэн боловсон хүчин юм.
Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа. Ажлын амжилт хүсье.