News_IET
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from News_IET, Education Website, Энх тайвны өргөн чөлөө 90, Ulaanbaatar.
22/05/2025
Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарынхан чууллаа. Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль
Мэргэжлийн болон техникийн боловсрол нь зөвхөн ур чадвар эзэмшүүлэх биш, ногоон ирээдүйг бүтээх нэг гарц Хүн төрөлхтөн энэ дэлхийд урт удаан, зохистой амьдрахын тулд зөвхөн шинжлэх ухаан, технологид найдах бус харин ёс суртахуун, ухамсар, ногоон боловсрол, ухаалаг ший....
01/05/2025
👷🏻♂️👷🏻👨🏭👩🏻🔧👩🏻💻👨🏻💻🧑🏻🔬 суралцагчдын анхааралд:
📢 УРИЛГА: Техник Технологийн Дээд Сургууль - IETийн нэрэмжит "Гоймон гүүр" улсын VIII олимпиад 📍2025 оны 5-р сарын 10-ны өдөр тус сургууль дээр зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү олимпиад нь 🇲🇳 Монгол улсын ирээдүйн хурдацтай хөгжил, бүтээн байгуулалтын эзэд болох хүүхэд, залуучуудын бүтээлч сэтгэлгээ болон байгалийн ухааны мэдлэгт суурилсан ур чадварыг хөгжүүлэх, бодит амьдралд хэрэгжүүлэх дадлага олгох, инженерийн мэргэжлийн чиг баримжаа тодорхойлох зорилготой жил бүр явагдаж оролцогчдын тоо жилээс жилд хүрээгээ тэлсэн чансаатай тэмцээнүүдийн нэг болжээ.
Энэ жилийн үйл ажиллагааг NCD GROUP Zag Group / Заг Групп Техник Технологийн Политехник Коллеж Орд гэр ХХК, Best Highway LLC тэргүүлэгч компаниуд ивээн тэтгэж ажиллах юм.
Гоймонгоор гүүр хийдэг бүтээлч, танин мэдэхүйн тэмцээнд оролцсоноор дараах ач холбогдолтой:
✅Инженерийн сэтгэлгээг хөгжүүлдэг.
Оролцогчид гүүрний хэлбэр, бүтцийг төлөвлөх, ачаалал даах чадварыг тооцоолох зэрэг инженерийн үндсэн ойлголтыг практикт хэрэгжүүлдэг.
✅Багаар ажиллах чадварыг сайжруулдаг.
Гүүр барих ажил багийн гишүүдийн хамтын ажиллагаа, харилцаа, үүрэг хариуцлагыг шаарддаг.
✅Шинийг сэтгэх, бүтээлч сэтгэлгээг дэмждэг
Хязгаарлагдмал материал (гоймон, цавуу гэх мэт)-ыг ашиглан хамгийн бат бөх гүүр бүтээх нь оролцогчдоос өвөрмөц, шинэлэг санааг шаарддаг.
✅Физик, математикийн мэдлэгийг хэрэглээнд шилжүүлдэг.
Гүүрний тогтвортой байдал, хүчний хуваарилалт зэрэгт физикийн хууль, математикийн тооцоолол чухал үүрэгтэй.
✅Тэмцээний соёл, урам зоригийг нэмэгдүүлдэг. Оролцогчдын өөртөө итгэх итгэл, бүтээсэн зүйлээ танилцуулах чадварыг нэмэгдүүлж, ирээдүйд инженер, архитектор болох сонирхлыг төрүүлдэг.
Дээрх чиглэлээр мэдлэг, ур чадвараа сорих хүсэлтэй хүүхэд залуучуудыг урьж байна.
📍 Хаана: Техник Технологийн Дээд Сургууль
📅 Хэзээ: 2025.05.10
📲 Онлайн бүртгэлийн QR код болон удирдамж доорх зурагт хавсаргасан байгаа тул та бүхэн цаг алдалгүй бүртгүүлээрэй. 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETБоловсролын яамБоловсролын ерөнхий газарEco-Schools MongoliaIET Green TVETМИКА Монгол - MICA MongoliaIEDC - Pearson partner MongoliaPeople at MogulМонголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо
28/03/2025
амжилттай зохион байгуулагдлаа.
Техник Технологийн Дээд Сургууль - IET🤝Боловсролын яамБоловсролын ерөнхий газар хамтран 🇲🇳 Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалт вебинар, цахим, ажлын байранд болон танхимын хэлбэрээр 360 цагийн чадамжийн нэгжээр 45 хоногийн турш хичээллэж өнөөдөр танхимын сургалтаар өндөрлөлөө.
Танхимын сургалтад 47 байгууллагын 97 оролцогч ✅Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах ✅Хичээл сургалт төлөвлөхөд суралцах ✅Чадамжийг үнэлэх арга зүй ✅Үйлдвэрлэлийн буюу ажлын байран дахь сургалтыг удирдан чиглүүлэх арга зүй сургалтад мэргэжлийн чиглэлийн дагуу багаар ажиллаж мэдлэг, туршлагаа солилцлоо.
Сургалтад оролцогчид эзэмшсэн 🌟 чадамжаа явцын болон төгсөлтийн үнэлгээгээр 4-р сарын эхний долоо хоногт баталгаажуулах бөгөөд өнөөдөр үнэлгээний удирдамжтай танилцлаа.
Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETТехник Технологийн Политехник Коллежийн захирал, профессор Ц.Баярмаа оролцогчдод 360 цагийн сургалтад бүрэн хамрагдсанд талархал илэрхийлж “Батламж” гардууллаа.
Амжилт хүсье. 🌟 Eco-Schools MongoliaБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлIET Green TVET@topfans
06/02/2025
Archers IET Оюутны лигийн багаа дэмжээрэй. ⛹🏻⛹🏻♂️🏀 Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник КоллежТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETМонгол Коосэн Технологийн Коллеж
12/01/2025
REDBULL ОЮУТНЫ ЛИГ"
PLAYER OF THE GAME: Д.ОДБАЯР
🔸Ерөнхий ивээн тэтгэгч: Red Bull Mongolia
🔸Ивээн тэтгэгч: Бодь Даатгал - Bodi Insurance
🔸Хамтран ажиллагч: OUP, Urangan group, Наадам клуб, Ubrand, Premier Sports Network, Sneak Peek Media Agency, TG sports
12/01/2025
08/01/2025
байна.
🌏 НҮБ ын “Байгаль орчны хөтөлбөр”-өөс БНХАУ-ын Озоны албатай хамтран зохион байгуулж буй Good Practices Serveng Training on Refrigeration and Conditions using Nature Refrigerants болох Good Practices Serveng Training on Refrigeration and Conditions using Nature Refrigerants олон улсын сургалт 🇨🇳БНХАУ-ын Гуанжу хотод тус улсын хөргөлтийн ассоциаци болон Shunde Polytechnic сургуульд зохион байгуулагдаж байна.
Тус сургалтад Техник Технологийн Политехник КоллежNews_IETТехник Технологийн Дээд Сургууль - IETийн сантехник инженерийн байгууламжийн тэнхимийн агааржуулалт хөргөлтийн тоног төхөөрөмж засварчин бэлтгэх хөтөлбөрийн эрхлэгч Л.Нэргүй багш оролцлоо.
ГХФН/HCFC хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд NOA Mongolia Озоны үндэсний алба 🤝 дэмжлэгтэй тус сургалтад оролцож хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн туршлагыг хуримтлуулж байгаадаа бид бүхэн баяртай байна. 🍀 IET Green TVETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульIET Ногоон бодлогын зөвлөл
21/12/2024
02/11/2024
19/10/2024
Техник технологийн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Техник технологийн Политехник коллежийн хамт олон, үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, суралцагч, төгсөгчид та бүхэнд 40 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Анх 1984 онд 7 мэргэжлийн чиглэлд 200 суралцагч, 50 гаруй багш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхэлж байсан тус коллеж өдгөө 2602 суралцагч, 120 багш, ажилтантай болж өргөжин, APACC-ийн “АЛТАН ӨРГӨМЖЛӨЛ”-ийн зэрэглэлд Монгол Улсдаа анхдагч болж олон улсад магадлан итгэмжлэгджээ. Түүхт 40 жилийн замналдаа мэргэжлийн болон техникийн боловсролын шаталсан сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж, хөдөлмөрийн зах зээлд нийт 20,000 гаруй мэргэжилтэй ажилтныг бэлтгэн төгсгөсөн байна.
Тус сургууль дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж болон Япон, ОХУ, БНСУ, БНХАУ-ын их, дээд сургууль, Филиппин, Герман, Чех, Австралийн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, мэргэжлийн болон техникийн боловсролоор суралцахад таатай орчин нөхцөл бий болгох, хосмог сургалтыг ажил олгогчтой хамтран хэрэгжүүлэх бодлогод хувь нэмрээ оруулан, идэвх санаачилгатай ажиллаж буйд миний бие салбарын сайдын хувьд талархал илэрхийлье.
Та бүхэнд амжилтын дээд, сайн сайхан бүхнийг хүсье.
Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн НАРАНБАЯР
09/10/2024
🇺🇸 төлөөлөл ирж холбогдох уулзалт ажиглалт хийлээ. 🤝
Өнөөдөр 🇺🇸 АНУ-ын ЭСЯ-ны олон нийттэй харилцах хэлтэсийн ажилтан Х.Саруул, Сара Томпсон нар 🍂 намрын улирлын ээлжит хяналтаа хийж Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IETтай хамтран ажиллаа.
Энэ хүрээнд Фулбрайт хөтөлбөрийн англи хэлний туслах багш Том Минсукын амьдарч буй байр, ажиллах орчинтой танилцан, Ш.Үржинханд багштай хамтран зааж буй Англи хэлний хичээлд ажиглалт хийлээ.
Фулбрайт хөтөлбөрийн туслах багш Том Минсук манай сургуульд ажиллах хугацаандаа сурагч болон багш нарт 📚Англи хэлний хичээл заахын хажуугаар Монгол хэлний хичээл заалгаж байгаа юм. Монгол хэлний хичээлийг ХСТ-ийн багш Ч.Цэрэнсугар бүтэн жилийн хугацаанд удирдан явуулна. Өнөөдөр 2 дахь удаагийн Монгол хэлний хичээлдээ хамрагдаж байгаад мөн ажиглалт хийлээ.
Ийнхүү News_IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль биднийг гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж, хариуцлагатай сайн ажиллаж байгааг онцлон үнэллээ.
Баярлалаа. 💕 Бидний хамтын ажиллагаа батжин хөгжих болтугай. 🤝Боловсрол, шинжлэх ухааны яамБоловсролын ерөнхий газарIET Green TVETБаянгол ДүүрэгАмерикийн Элчин Сайдын Яам
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Culinary Team
Attire
Contact the school
Telephone
Website
Address
Энх тайвны өргөн чөлөө 90
Ulaanbaatar
16081