Нийслэлийн 122 дугаар сургууль /School 122/

Нийслэлийн 122 дугаар сургууль  /School 122/

Share

НЕБ-ын 122 дугаар сургуулийн албан ёсны мэдээллийн суваг

08/06/2026

Зуны амралтын хугацааны сагсан бөмбөгийн сургалтад урьж байна.

05/06/2026

Улсын шалгалт өгч буй сурагчдадаа амжилт хүсье

03/06/2026

Спортын төрөлжсөн сургалттай 6-р ангийн элсэлтийн шалгалт

28/05/2026

2026-2027 оны хичээлийн жилд дараах төрөлжсөн ангиудад элсэн суралцах хүсэлтэй сурагчдыг бүртгэж байна

27/05/2026

Эвсэг найрсаг, эрч хүчтэй залуу хамт олон ажилд урьж байна

Photos from Нийслэлийн 122 дугаар сургууль  /School 122/'s post 21/05/2026

"ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ЦАГААН ТОЛГОЙН БАЯР"-АА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногт " Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү баярын хүрээнд НЕБ 122 дугаар сургуулийн МХБУЗ-ын мэргэжлийн багш нар хамтран 6-р ангийн сурагчдын дунд үндэсний бичгээрээ уншиж бичиж сурсан "АЛТАН ҮСГИЙН БАЯР"-ыг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 6-р ангийн нийт 11 бүлгийн 428 суралцагчид оролцож хичээл заадаг 4 багшийн удирдлага дор үндэсний бичгээ сурч эзэмшсэн амжилтаа тайлагналаа.
Тус ажлын хүрээнд:
1. Хичээнгүй цэвэр бичигтэн
2. Зөв шударга уншигч
3. Хос бичигтэн
4. Шилдэг бүтээл
5. Соёлч дэвтэртэн гэсэн 5 төрлөөр анги тус бүрээс тодруулсан.
Хүрэлцэн ирж хүүхдүүдийнхээ амжилтыг хамтдаа хуваалцсан эцэг эх асран хамгаалагч та бүхэндээ талархал илэрхийлье. Мөн суралцагчдаа цаашдын сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье. МХБУЗ-ын багш нарын бүлэг

21/05/2026

#Дээрэлхэлтдэндүүмуухай

Photos from Нийслэлийн 122 дугаар сургууль  /School 122/'s post 21/05/2026

🎬 “Мини Оскар-2026” богино хэмжээний кино уралдааны шилдгүүд тодорлоо.
🎥 Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдын дунд хүүхэд хамгаалал, хүмүүжил төлөвшил, эерэг харилцааны үнэ цэнийг таниулах, үе тэнгийнхэндээ зөв үлгэр дуурайл үзүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүмүүжил нь хүнийг хөөрхөн харагдуулдаг болсон цаг” сэдэвт “Мини Оскар-2026” богино хэмжээний кино уралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулсан. 🎞️✨

🏅 Тус уралдаанд манай сургуулийн Г. Мягмарсүрэн багштай 11а анги амжилттай оролцож, авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шилдгээр шалгарсан 12 бүтээлийн нэг болж шагналаа гардан авлаа. 👏🎉
Багш сурагчдадаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье

20/05/2026

БУ-ны хичээлийг сурталчлах 7 хоногийн аяны хүрээнд судлагдахуун тус бүр нэрэмжит ажилууддаа явууллаа.
7-р ангийн сурагчдын дунд Эрүүл мэндийн АХА- тэмцээн
8-р ангийн сурагчдын дунд -"Сонирхолтой туршилт" уралдаан
9-12 ангийн сурагчдын дунд биологийн мини олимпиад,
10,11р ангийн сурагчдын дунд- "Өсвөрийн инженер уралдаан" ыг 5 дахь жилдээ амжилттай зохион явууллаа.
БУЗАН

20/05/2026

ДИНЗА ЦОНДООЛОЙГИЙН НАЙЗУУД НҮТББ БОЛОН БОГД БАНК ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШЛИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МАНАЙ СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН УНШЛАГЫН ТАНХИМЫГ ИЖ БҮРЭН ТОХИЖУУЛЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ. МАНАЙ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ЧӨЛӨӨТ ЦАГАА ЗӨВ БОЛОВСОН ӨНГӨРҮҮЛЭХ, АЯ ТУХТАЙ ОРЧИНД НОМЫН ЕРТӨНЦӨӨР АЯЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОСОН ДИНЗА ЦОНДООЛОЙГИЙН НАЙЗУУД НҮТББ-Н ХАМТ ОЛОНД НИЙТ СУРАГЧ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙНХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


СХД 33-р Хороо Тахилтын ам
Ulaanbaatar