08/12/2025
Эрхэм хүндэт багш, оюутан, оролцогч Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая.
🔔 Техникийн Зөвлөгөөний Мэдээлэл
РОУИС-ын Дипломат Клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар Хуралдаан (Model UN)-ы Техникийн Зөвлөгөөн болох товыг албан ёсоор мэдэгдэж байна.
📌 Үндсэн Мэдээлэл
Хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдөр, 19:00 цагт.
Байршил: РОУИС-ийн хичээлийн байр, 8 давхарт.
Оролцооны Журам
Багийн бүрэлдэхүүн: Хуралдаанд оролцох багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ, эсвэл багийг төлөөлөн нэгээс хоёр төлөөлөгч илгээж оролцох боломжтой.
Улс сугалах, Сэдэв тайлах: Энэхүү Техникийн Зөвлөгөөнөөр:
Хуралдааны сэдэв албан ёсоор тайлагдаж, олон нийтэд нээлттэй болно.
Та бүхэн аль улсын Засгийн газрыг төлөөлөн тоглолт хийх эрхээ санамсаргүй байдлаар сугалан авах юм.
Хуралдаанд оролцох баг, төлөөлөгчдийг цагтаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
РОУИС-ын Дипломат Клуб
09/10/2025
📣"Эрхэм хүндэт Олон улсын харилцааны тэнхимийн оюутнуудаа,
🕰️2025 оны 10-р сарын 10-ны өдөр 12:10–13:10 цагийн хооронд
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, судлаач Г.Тод
📍Рояаль Олон Улсын Их Сургуулийн 8-р давхарт уригдан
чөлөөт ярилцлага хийх гэж байна.
Дипломат харилцаа, түүх болон өнөөгийн үзэл бодлын тухай
чөлөөтэй ярилцаж, цагийг хамтдаа өнгөрүүлээрэй.☺️
17/12/2024
☺️Сайн байцгаана уу☺️
Жил бүр уламжлан зохион байгуулдаг Royal Model United Nations -2024 Нэгдсэн Үндэсний Байгууллагын загвар хуралдаан боллоо.
📌Рояаль ОУИС-иас Их, Дээд сургуулиудын Олон улсын харилцаа хөтөлбөрөөр суралцаж буй оюутан залуусын дунд НҮБ-ын загвар хуралдааныг амжилттай зохион байгуулсан билээ.
👏“МУИС, ҮБХИС, ХИС, ИЗИОУС Чингис соосэ” урилга хүлээн авч оролцсон та бүхэнд талархлаа.👏
🥇1-р байр 🇨🇳 улс Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
🥈2-р байр 🇮🇳 улс Рояаль ОУИС
🥉3-р байр 🇦🇺 улс Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
Шилдэг илтгэгч: Э. Энхзоригт Япон улс “Рояаль ОУИС”
Шилдэг төлөөлөгч: Т. Эрхэмбаяр Бүгд Найрамдах Хятад Ард улс “Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль”
2024/12/10
16/11/2024
😉Сайн байцгаана уу😉
📌РОУИС-ын Дипломат клубээс жил бүр зохион байгуулдаг Нэгдсэн Үндэсний Байгууллагын загвар хуралдааны техникийн зөвөлгөөний товыг та бүгдэдээ хүргэж байна.
👏Багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ эсвэл өөрсдийн төлөөлөл буюу 1-2 гишүүнээ явуулж болох бөгөөд тус өдөр хуралдааны сэдэв тодорхой болох ба ямар улсын засгийн газрын нэрийн өмнөөс НҮБ дээр тоглолт хийхээ сугалах юм. 😇😇😇
📍Хаана: РОУИС-н 8-н давхарт
⏰Хугацаа: 2024 оны 11 сарын 20нд 18цагаас
05/11/2024
🌍Сайн байцгаана уу? Рояальчуудаа.
Рояаль Дипломат Клуб нь 2024-2025 оны хичээлийн жилийн үйл ажиллагаагаа эхлүүлэн, нээлттэй уулзалт зохион байгуулж буйгаа та бүхэнд мэдэгдэхэд таатай байна. 🌍
Та тухайн нээлттэй уулзалтанд хүрэлцэн ирснээрээ манай клубт гишүүнчлэлтэй болохоос гадна клубын чиглэл, зохион байгуулахаар төлөвлөж буй үйл ажиллагаатай танилцах боломжтой.
Мөн тухайн уулзалтын үеэр мэргэжлийн ур чадвар, ёс зүйн тухай багш, мэргэжил нэгт ах эгч нараасаа зөвлөгөө авах боломж ч бий. 🌐
🗓 ХЭЗЭЭ: 2024 оны 11-р сарын 08-ны өдөр, 18:30 цагт
📍 ХААНА: РОУИС-ын 8 давхарт 810 тоотод.
ЯАГААД РОЯАЛЬ ДИПЛОМАТ КЛУБ ГЭЖ?
✨ Мэргэжлийн давуу тал болон ур чадвар зэргийг танин мэдэх
✨ Зөөлөн ур чадвар, этикет, ёс зүй зэрэгт суралцах
✨ REAL WORLD туршлага гэх мэтчилэн маш олон давуу талтай билээ.
Ирээдүйн чадварлаг дипломатч, элчин сайд та бүхэнтэй удахгүй уулзацгаая.
Хүндэтгэсэн Рояаль Дипломат Клуб🕊️
19/10/2023
Greetings! Honorable students of International Relations department, we have invited our beloved teacher, Tod Ganbat to Morning Glory on 20th October, 2023. It would be a pleasure if you all come over. Have a great time and let’s have a talk with our teacher on topic that “ Ethical, important knowledge and soft skills for International Relations student”.
🕰️: 08:00AM
⚜️Royal Diplomatic Club⚜️
Эрхэм хүндэт олон улсын харилцаа тэнхимийн оюутнууддаа мэндчилж байна. 2023 оны 10-р сарын 20-ны өдөр “Өглөөний алдар" арга хэмжээнд хайрт Ганбатын Тод багшийг зочноор урьсан учир та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Олон улсын харилцааны оюутны ёс зүй, чухалчилж үзэх мэдлэг болон зөөлөн ур чадвар" сэдвийн хүрээнд зочинтой цуг цагийг сайхан өнгөрүүлээрэй.
🕰️: 08:00AM
⚜️Хааны Дипломат Клуб⚜️
26/04/2023
😇😇
ROYAL NATION АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН ОЛИМПИАД 2023/04/29 нд болно.
Бүртгэл явагдаж байна.
НИЙТ ШАГНАЛЫН САН 50.000.000 САЯ
I байр 1.000.000 төгрөг зохион байгууллагч байгууллагуудын хамтарсан “ӨРГӨМЖЛӨЛ”, “Рояаль Олон Улсын Их Сургууль” -ийн АНУ-тай хамтарсан 2+2 бакалаврын хөтөлбөрт эхний жил 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичиг.
II байр 700.000 төгрөг зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан “ӨРГӨМЖЛӨЛ”, “Рояаль Олон Улсын Их Сургууль” -ийн АНУ-тай хамтарсан бакалаврын 2+2 хөтөлбөрт эхний жил 50 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичиг.
III байр 300.000 төгрөг зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан “ӨРГӨМЖЛӨЛ”, “Рояаль Олон Улсын Их Сургууль” -ийн АНУ-тай хамтарсан бакалаврын 2+2 хөтөлбөрт эхний жил 30 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичиг.
Шагналт байр - зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан “ӨРГӨМЖЛӨЛ”, “Рояаль Олон Улсын Их Сургууль” -ийн АНУ-тай хамтарсан бакалаврын 2+2 хөтөлбөрт суралцах эрхийн бичиг.
Олимпиад бүртгэлийн хураамжгүй бөгөөд ЕБС-ийн 12-р ангийн сурагчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.
МЭДЭЭЛЛИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ: Малчин телевиз, IZ TV, сайтууд
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2023 оны 3-р сарын 10-наас 4 -р сарын 25-ны өдрүүдэд бүртгэж, 2022 оны 4 -р сарын 29-ний өдөр 09:00 цагаас явагдана.
ОЛИМПИАДЫН ДААЛГАВРЫН ХҮРЭЭ: Олимпиад ЕБС-ийн англи хэлний хичээлийн хөтөлбөрийн агуулга, ЭЕШ-ын даалгаврын агуулгын түвшинд байна.
ЦАХИМ БҮРТГЭЛ: https://forms.gle/tMs9bqcoxSE88fkc9
УТАС: 88046633 89117923 95606226
05/04/2023
🤗Эрхэм оюутнууддаа оройн мэнд хүргье
🚨Рояаль Дипломат клуб маань шинэ гишүүдээ танилцуулж байна.
Yutana Anujin Chuluundorj Jya Khentsgen Zul Enkh Jin