Эрүүл мэндийн боловсролыг хөгжүүлэх, багш судлаачдын холбоо НҮТББ

Эрүүл мэндийн боловсролыг хөгжүүлэх, багш судлаачдын холбоо НҮТББ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эрүүл мэндийн боловсролыг хөгжүүлэх, багш судлаачдын холбоо НҮТББ, Education, Ulaanbaatar.

05/04/2026

Гавж Д.Нямсамбуу:
Тийм ээ, бурханы шашинд ээжийн тухай их ярина даа. Мэдээж, хүн болгонд ижийтэйгээ хамт байх боломж байхгүй. Үнэн нь тэр юм даа.
Гэхдээ олонхийн хувьд бол ижийн хайрыг амсаж, тэрнээс л бид орчлон хорвоод хайр гээч юу болохыг чин зүрхээр мэдэрч, суралцдаг...
Миний ээж намайг төрүүлээд их баярласан л гэдэг юм. Хүүхэд төрүүлэх амаргүй шүү дээ. 10 сар тээнэ. Язарна, үс нь туг тугаараа унана. Шүд нь унана. Гоо сайхнаа хэмхэлж байгаа юм шүү дээ.
3, 4, 5 хүүхэд төрүүлж өсгөхөд гоо сайхан хөх нь сулбайгаад л явчихна. Үнэн тэр шүү дээ. Тэгж өөрийгөө элээж, хэмхэлж төрүүлчихээд, тэр хүүхдийг харахдаа ямар сэтгэгдэл төрдөг вэ? гэхээр бурханы номд бичихдээ “Алтан уул олсон мэт” гэж байдаг.
Бид сугалаагаар 100 сая, бүр тэрбум төгрөг хожлоо гэхэд яаж баярлахыг би төсөөлж болох юм. Гэтэл атгасан гарын чинээ алт түүнээс илүү үнэтэй байдаг. Тэгвэл уулын чинээ алт олсон хүн яаж баярладгийг би төсөөлж ч чадахгүй юм. Тэгж л баярладаг гэж байгаа юм. Таны ээж, миний ээж тэгж л баярладаг гэх юм.
Би 6 нас хүртлээ ижийнхээ өвөрт байсан. 6 нас хүрэхэд миний дүү гарсан. 6 хүрээд ээжийн өврөөс ахын өвөрт шилжлээ. Ахын өвөрт шилжээд, орой болоод гэрэл унтраалаа би анх удаа л айж эхэлж байгаа юм. 6 хүртлээ ер нь айж үзээгүй юм шиг байгаа юм.
Тэгээд гэрэл унтраахад, чөтгөр шулмын тулаан үүсэж эхэлж байгаа юм. Ах байгаад нэмэр байдаггүй юм билээ. Ах байтугай мянган лаа байгаад ч гэрэл унтраачихсан хойно ах өөрөө аймаар харагдаад байгаа юм /инээмсэглэв/...
Тэгээд би гудас хөнжлөө аваад ээжийн орны өмнүүр хэвтдэг байсан. Тэгээд “Ээж ээ, гараа унжуулаад өгөөч” гэдэг байлаа. Ээж нялх биетэй, шөнөжингөө хүүхдээ хөхүүлээд нойргүй хонож байгаа ч гараа унжуулаад өгнө.
Ээжийн гарыг атгахаар чөтгөр шулмыг бодъё гэсэн ч 1 километрийн радиуст орж ирэхээргүй болчихдог байсан. Б.Лхагвасүрэн гуайн шүлгэнд “Сүнс зайлам харанхуйн дунд Сүү нөмөрч унтдаг байсан” гэдэг шүү дээ. Яг түүн шиг.
Сүүлд 10 гаруй настай болсон ч гэлээ ээжийгээ л хүлээдэг. Хүүхэд ер нь тэгдэг дээ. Ээжийгээ л хүлээгээд байдаг.
Орой 20 цаг болоод ээж ирэхгүй бол “Яагаад ээж ирэхгүй байгаа юм бэ?” гээд асуухад бага эгч “Ээж жижүүртэй шүү дээ” гэнэ.
Ээж жижүүртэй гэдгийг сонсмогц л 100 лааны гэрэл чинь шууд 40 лааных болоод л... сулбайгаад л, онцгүй санагдаад л, жаргалгүй болоод л, орой оронд орчихсон хойно радиогийн аялгуу гашуудлын ая шиг л санагдана.
Чамай арай гэж бор шөнийг даваад л, 10, 11 гээд эмч хүн нойргүй хонож, ажиллачихаад л ороод ирнэ. Ээж ороод ирэхээр чинь түмэн гэрэл, буман туяа цацруулаад л, нар ороод ирэх шиг л болдог. Тэгээд ээждээ үнсүүлээд л, тайвшраад “Таныг уучиллаа” гэнэ.
Бага байхад тийм л байлаа. Одоо ч гэсэн дээ. 50 хүрч байгаа хөгшин зөнөг хэрнээ л тэр үед тэгж хормойдож байсан хэрнээ завгүй үед ээж залгахад дургүй талдаа шүү дээ. “Завгүй байна аа, ээж” л гэнэ. Ээж нь хүүгээ муухай зүүдэллээ гэж хэлж байна. Тэгсэн өвлийн нэг орой залгахад ээж надад ном уншуулах гээд Гандан руу алхаад явж байна. Хөтлөгч, жүжигчин, инженер хүн байгаад ээж нь ном уншуулах гээд явж байна гэвэл ойлгохгүй байж болох юм. Гэтэл би тэр Ганданд нь байдаг хүн байхгүй юу. Миний оффис тэнд байгаа юм чинь.
Би Гандангийн Хөдөө орон нутаг хариуцсан тэргүүлэгч гээд тэнд байж байдаг. 35 жил байж байгаа. Зүйрлэх юм бол бөөрний эмч хүүхдээ дагуулаад бөөрний эмчид үзүүлээд явж байгаа юм шиг юм болж байгаа байхгүй юу. Тэгэхээр эхийн сэтгэл ямар вэ гэж бодогдохоор байна шүү дээ.
..
Эх сурвалж: The Tonight Show
..
➡️➡️➡️💛💛💛 SSS19 пэйжийг дагаж, илүү их мэдээ мэдээлэл хүлээн аваарай.

05/04/2026
04/04/2026

"ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГШ НАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН"-ийг 4 сарын 3-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргээс ЕБС, МСҮТ-ийн багш, судлаач, байгууллагын төлөөлөгчид ирж илтгэл тавьж, сайн туршлагаа хуваалцлаа.
Зөвлөгөөнд ирж оролцсон нийт багш, судлаач, төлөөлөгч нартаа гүнээ талархал илэрхийлье. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

08/03/2026

💐 Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гишүүдийн мэдээлэл 30/01/2026

Сайн байцгаана уу? Холбоонд бүртгүүлэх, хамтран ажиллах чин хүсэлтэй, эрүүл мэндийн хичээлээ тогтвортой зааж байгаа багш нарыг урьж бана

Гишүүдийн мэдээлэл

28/01/2026

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.
Эрүүл мэндийн боловсролыг хөгжүүлэх багш, судлаачдын холбооны гишүүдийн ээлжит хурал 2026 оны 1 дүгээр сарын 28-нд, 14:15-15:15 цагт цахимаар зохион байгуулагдах тул та доорх холбоосоор хуралдаа ороорой. Цаашдын хийх ажлын чиглэл, төлөвлөгөөг ярилцах тул өмнөх хуралд оролцсон гишүүд маань заавал орж ирэээрэй😊😊

Нийт гишүүддээ цагаа баримталж, хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

ЭМБХБСХ-НҮТББ хурал
Wednesday, 28 January · 2:15 – 3:15pm
Time zone: Asia/Ulaanbaatar
Google Meet joining info
Video call link: https://meet.google.com/rnz-vcte-nqf

Анхаарч уншсанд баярлалаа, өдрийг сайхан өнгөрүүлээрэй!
Энэ өдрийн ажилд нь амжилт хүсье!

Жич: сэтгэгдэл хэсэгт байгаа бүртгэлийн холбоосоор орж бүртгэлээ хийгээрэй. Бүх гишүүдийн бүртгэлийг шинээр хийж байгаа тул өмнө нь мэдээллээ өгсөн ч гэсэн бөглөж өгөхийг хүсч байна🙏📝

meet.google.com

Гишүүдийн мэдээлэл 27/01/2026

Оройн мэнд багш нарын холбоонд элсэх хүсэлт өгсөн мөн өмнөх хуралд суусан багш нар маань бүртгэлээ дахин баталгаажуулаад дараах холбоосоор бүртгэлээ хийгээрэй❤️

Гишүүдийн мэдээлэл

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar
ZIPCODE.MN

Opening Hours

Monday 09:00 - 06:00
Tuesday 09:00 - 06:00
Wednesday 09:00 - 06:00
Thursday 09:00 - 06:00
Friday 09:00 - 06:00
Saturday 09:00 - 17:00