15/05/2026
"Ректорын нэрэмжит тэтгэлэг хүртэв"
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics -ийн Аялал жуулчлалын хөтөлбөрийн оюутнууд сурлага, идэвх санаачилга, манлайлал болон судалгаа, олон нийтийн оролцоогоороо тэргүүлэн “Ректорын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо.
Тус тэтгэлэг нь сурлагын өндөр амжилт гаргаж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог шилдэг оюутнуудыг дэмжих зорилготой юм. Энэ удаагийн шалгаруулалтад Аялал жуулчлалын хөтөлбөрийн оюутнууд амжилттай оролцож, салбарын ирээдүйн чадварлаг боловсон хүчин болохоо баталлаа.
2025-2026 оны хичээлийн жилд Аялал жуулчлалын IV ангийн суралцагч Н.Сувд, Э.Энгүүн, Ц.Нарангарав, Н.Эрдэнэцэцэг, Ш.Мишээл, С.Цэрэндулам, Б.Марал нар тэтгэлэг хүртлээ. М.Сарангэрэл амбассодор оюутны батламжаа гардан авлаа.
Аялал жуулчлалын салбар нь дэлхийн эдийн засгийн өсөлт, соёлын солилцоо, тогтвортой хөгжлийн чухал тулгуур салбарын нэг бөгөөд энэхүү чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг дэмжих нь салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм.
Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
СЭЗИС - Олон улсын аялал жуулчлалын сургалт, судалгааны институт
СЭЗИС Элсэлт
13/05/2026
🎓СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн босго оноо
🌐 Бүртгүүлэх холбоос: admission.ufe.edu.mn
☎️Холбогдох дугаар: 85058035
13/05/2026
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлээр суралцагчдыг сайн дурын ажил хийхийг уриалж байна.
🌏 Азийн Аялал Жуулчлалын Форум-2026 нь Хонконгийн Политехникийн Их Сургуулийн санаачилгаар Улаанбаатар хотод 2026 оны 6-р сарын 11–14-нд зохион байгуулагдана.
Форумын хүрээнд англи, хятад хэлний анхан шатнаас дээш мэдлэгтэй, аялал жуулчлал болон холбогдох чиглэлийн оюутнуудыг сайн дурын ажилтнаар бүртгэж байна.
Сайн дурын ажилтнууд форумын бүх хугацаанд бүтэн цагаар ажиллаж, олон улсын зочид, эрдэмтдэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Оролцсоноор дэлхийн 23 гаруй орны судлаачидтай танилцах, шинэ судалгааны санаа олж авах болон гадаадад суралцах боломжуудын талаар мэдээлэл авах давуу талтай.
Мөн оролцогчдод албан ёсны сайн дурын гэрчилгээ олгогдож, энэ нь тэдний CV-г олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх ач холбогдолтой.
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics
СЭЗИС - Олон улсын аялал жуулчлалын сургалт, судалгааны институт
Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг
🌏 АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ-2026 #СайнДурынАжилтан оюутнуудыг бүртгэж авна
Аялал жуулчлалын салбарын дэлхийн шилдэг их сургуулиудын нэгд тооцогддог Хонконгийн Политехникийн Их Сургуулийн санаачлан зохион байгуулдаг 15 дахь удаагийн Азийн Аялал Жуулчлалын Форум Улаанбаатар хотод болохтой холбогдуулан сайн дурын оюутнуудыг бүртгэж байна.
📅 Форумын хугацаа: 2026 оны 6-р сарын 11-14
📝 Бүртгэлийн эцсийн хугацаа: 2026 оны 5-р сарын 25
✅ Оюутнуудад тавигдах шаардлага
🗣️ Гадаад хэлний мэдлэг: Англи болон хятад хэлний анхан шатнаас дээш түвшний мэдлэгтэй байх
⏰ Бүтэн цагийн оролцоо: Форумын бүх хоногт (6/10–6/14) өдөр бүр бүтэн цагаар ажиллах боломжтой байх
🎓 Мэргэжлийн чиглэл: Аялал жуулчлал, зочид буудлын менежмент, нийгэм-соёл судлал болон холбогдох чиглэлээр суралцдаг оюутнуудад давуу тал болно
💼 Хариуцлагатай байдал: Хуваарьт ажлаа тасралтгүй, хугацаандаа гүйцэтгэх чадвартай байх
📱 Харилцааны ур чадвар: Хүмүүстэй харилцахдаа эелдэг, идэвхтэй, нийтэч байх
🧩 Багийн ажлын туршлага: Бусдыг хүндэлж, багаар хамтарч ажиллах чадвартай байх нь давуу тал болно.
🌟 Сайн Дурын ажилд оролцсоноор та:
🤝 Дэлхийн 23 гаруй орноос ирэх аялал жуулчлалын нэр хүндтэй багш, судлаач, эрдэмтэдтэй биечлэн танилцаж, тэдний итгэлт туслах болох боломжтой.
🤝Тэдгээр мэргэжилтнүүдийг хурлын үйл ажиллагаанд чиглүүлэх ажлыг хийж гүйцэтгэснээр танилын хүрээгээ нэмэгдүүлэх боломжтой.
🔬 Судалгааны сэдвээ олно
Дэлхийн тэргүүлэх судлаачдын илтгэл, хэлэлцүүлгийг шууд сонсох давуу талтай бөгөөд дипломын болон магистрын ажил, цаашдын судалгааны чиглэлд тань хэрэгтэй шинэлэг сэдвийг хамгийн эхэнд олж авна.
🏫 Гадаадад суралцах боломжоо судална
Форумд оролцох олон улсын илтгэгчдийн ажилладаг шилдэг их сургууль, тэнхимүүдийг танин мэдэж, тэр бүрт нь тэтгэлэг, солилцооны хөтөлбөр болон элсэлтийн талаар шууд мэдээлэл авах боломжтой.
📜 Сайн дурын ажилтны гэрчилгээ олгоно.
Форумын зохион байгуулагчийн нэрийн өмнөөс олгогдох оролцооны гэрчилгээ нь таны CV-г олон улсын түвшинд баяжуулна.
📌 Бүртгүүлэх
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/oePHsptiQX7pJC6H9
Холбоо барих: 976-96679570
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ / MTO
Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг
11/05/2026
Нээлттэй хаалганы өдөрт хүрэлцэн ирнэ үү?🥰
✅Та бүхнийг 5 сарын 16-нд СЭЗИС-ийн бакалаврын НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ -д хүрэлцэн ирэхийг урьж байна...
🌐 Бүртгүүлэх холбоос: admission.ufe.edu.mn
☎️Холбогдох дугаар: 85058035
✅Та бүхнийг 5 сарын 16-нд СЭЗИС-ийн бакалаврын НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ -д хүрэлцэн ирэхийг урьж байна...
1. Мэргэжлийн оношилгоо, зөвлөгөө
2. Мэргэжил бүрийн танилцуулга
3. Олон улсын болон хамтарсан хөтөлбөрийн танилцуулга
4. Оюутны тэтгэлэг, зээлийн мэдээлэл
5. Хөнгөлөлттэй эрх хожих сугалаа
6. Номын хямдруулсан худалдаа
7. Оюутны амьдралын нэг өдөр
8. Суралцах орчинтой танилцах аялал
9. СЭЗИС-ийн нэрийн бүтээгдэхүүн 30-40%
🌐 Бүртгүүлэх холбоос: admission.ufe.edu.mn
☎️Холбогдох дугаар: 85058035
Элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗИС Элсэлт хуудаснаас аваарай.
08/05/2026
🎤 The Art of Travel – Илтгэгчид
📍 4C танхим
📅 5 сарын 7
Манай арга хэмжээнд:
🌍 Дэлхийг тойрон аялсан туршлагатай аялагч
🧭 Аялал жуулчлалын салбарын мэдлэгтэй мэргэжилтэн
07/05/2026
🏆 “Гранд тур” улсын XXIV олимпиад нээлт, Центавр тэмцээн ХААИС-ийн Хатан Туул театрт зохион байгуулагдлаа.
🎉 “Гранд тур” улсын XXIV олимпиадын “Центавр” танин мэдэхүйн төрлийн 1 үе шат амжилттай зохион байгуулагдаж байна. 1 үе нь оролцогчдын мэдлэг, сэтгэн бодох чадварыг сорьсон тестээр, 2 үе онолын мэдлэг шалгах, 3 үе Монголын аялал жуулчлалын зорих газар, голлох үзмэрүүдийн байршил, онцлогийг танин мэдэх чиглэлээр, 4 үе аялал жуулчлалын үзмэрийг жуулчинд тайлбарлах аргазүйгээр зохион явуулав.
👩🎓👨🎓 Тус төрөлд нийт 19 сургуулийн 32 багийн 160 оюутан өрсөлдөж бөгөөд СЭСЭЗИС - Олон улсын аялал жуулчлалын сургалт, судалгааны институт баг амжилттай оролцлоо.
СаСанхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and EconomicsЭСЭЗИС - Олон улсын аялал жуулчлалын сургалт, судалгааны институт
07/05/2026
"CESIM Service бизнес загварчлалын тэмцээнд амжилттай оролцлоо"
🏆ГРАНД ТУР-2026 Аялал Жуулчлалын Улсын XXIV олимпиадын Service бизнес загварчлалын тэмцээнд оролцсон 19 сургуулийн багаас Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics СЭЗИС - Олон улсын аялал жуулчлалын сургалт, судалгааны институт баг амжилттай оролцлоо.
#СЭЗИС
#СЭЗИС