11/05/2026
👍👍Багш нартаа Гүйцэтгэлийн үнэлгээнд нь өндөр амжилт хүсье 👍👍
👍👍Сургуулийн захиргаа👍👍
👍👍Нар хүнээс манддаг👍👍
Зүүнбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа
11/05/2026
👍👍Багш нартаа Гүйцэтгэлийн үнэлгээнд нь өндөр амжилт хүсье 👍👍
👍👍Сургуулийн захиргаа👍👍
👍👍Нар хүнээс манддаг👍👍
17/04/2026
👍👍Үе үеийн суралцагч, төгсөгчдөдөө
🤗НӨХӨРЛӨЛ 91🤗 спортын тэмцээндээ оролцож, найз нөхдийн нандин дурсамжтай гэгээн сайхан өдрүүдэд хамтдаа байхыг хүсье 👏👏
04/04/2026
👏👏Монгол Улсын Заах аргач багш, Боловсролын Тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медальт ЦЭДЭНДОРЖИЙН ДЭМБЭРЭЛДОЖ багштай 2007 оны 9А ангийн хамт олны “20 жилийн ой”-д зориулсан " Нэг л мэдхэд 20 жил" спортын тэмцээн сүр жавхаа дүүрэн, ёслол хүндэтгэлтэй эхэллээ.
👏👏Энэхүү үйл ажиллагааг санаачлан, зохион байгуулж буй Г.Гантөмөр ангийн даргатай 9А ангийн сэтгэл, зүтгэлээрээ манлайлсан нийт хамт олонд талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажил үйлс, амьдралд нь тэгш дүүрэн бүхнийг хүсэн ерөөе 👏👏👏.
20 жилийн ойн баярын мэнд хүргэе 🎉🎊
👍Сургуулийн захиргаа👍
🤗НАР ХҮНЭЭС МАНДДАГ🤗
22/03/2026
👍👍Өвөрхангай аймгийн Хөгжмийн багш нарын багийн олимпиадад Б. Жаргалсайхан багш Цөөхүүл хөгжмийн төрөлд Дэд байр, багаараа заасан Ур чадварын хичээл тусгай байрт шалгарсанд баяр хүргэж улам өндөр амжилт хүсэн ерөөе.
👍👍Сургуулийн захиргаа👍👍
🤗🤗НАР ХҮНЭЭС МАНДДАГ🤗🤗
21/03/2026
👏👏Техник Технологийн Улсын Төрөлжсөн олимпиадын 2- ын давааны ДИЗАЙН ТЕХНОЛОГИ ЗУРАГ ЗҮЙ эрэгтэй багшийн төрөлд оюун ухаан бүтээлч сэтгэлгээгээ дайчлан оролцож 3 жил дараалан ГУТГААР байранд шалгарч ХҮРЭЛ медалийн эзэн болсон Г. ШИНЭБАЯР багшдаа баяр хүргэж улам өндөр амжилт хүсэн ерөөе.
Г. Шинэбаяр
👍👍СУРГУУЛИЙН ЗАХИРГАА👍👍
🤗🤗НАР ХҮНЭЭС МАНДДАГ🤗🤗
30/01/2026
2026.01.23
👍👍Зүүнбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх
👍ЗАЛУУ БАГШ КЛУБ👍- ээс санаачлан сумын нийт Төрийн албан хаагчид, Аж ахуй нэгжүүдийн дунд Спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа.
👍👍Волейболын төрөлд
Г. Шинэбаяр ахлагчтай ЕБС ийн баг Тэргүүн байр
Ч. Анхбаяр ахлагчтай СӨБ Аж ахуй нэгжийн хамтарсан баг Дэд байр
👍👍3×3 Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд
Отгонбаяр ахлагчтай СӨБ Аж ахуй нэгжийн хамтарсан баг Тэргүүн байр
С. Лодой ахлагчтай ЗДТГ ын баг Дэд байр
👍👍3×3 Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд
Г. Цэрэндорж ахлагчтай ЗДТГ ын баг Тэргүүн байр
С. Лхамноржмаа ахлагчтай ЕБС ийн баг Дэд байр
👍👍Дартсын төрөлд
ЕБС ийн Б. Банзрагчрагчаа, Д. Болдмаа нар Тэргүүн байр
ЗДТГ ын Б. Шагдарсүрэн, А. Бямбацэрэн нар Дэд байрт тус тус шалгарсан байна.
👍👍Багийн нийлбэр дүнгээр ЕБС ийн баг Тэргүүлж, ЗДТГ ын баг удааллаа.
👍👍Мөн Шилжин явах цомын эздээр ЗДТГ шалгарч дараа жилийн тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.
👏👏Нийт оролцогч багууддаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье
👏👏Санаачлан зохион байгуулсан Залуу багш нартаа баярлалаа, та бүхэндээ ажил хөдөлмөр нь өргөн дэлгэр өөдөө дээшээ байхыг ерөөе
🤗🤗НАР ХҮНЭЭС МАНДДАГ🤗🤗
30/01/2026
2026.01.21
👍👍Улсын Химийн олимпиадын эрхийн төлөөх цахим сорилгод 21 аймгаас шалгарсан 21 сурагчийн 9 нь Өвөрхангайнх 6 нь Зүүнбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн Т. Цээхүү багшийн бэлтгэсэн 8-12 дугаар ангийн сурагчид байлаа.
👍👍Тэд одоо нийслэлээс шалгарсан шилдэг 30 сурагчтай нийт шилдэг 51 сурагч оролцох танхимын олимпиаддаа мордлоо. Багш сурагчдадаа өндөр амжилт хүсье.
👍👍НАР ХҮНЭЭС МАНДДАГ👍👍
18/01/2026
👍👍2026.01.16,17, 18 👍👍
🏆🏆Алтангадас одонт ЕБ ын нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан БТА, БТСТА, дасгалжуулагч Р. Дэмбэрэлийн нэрэмжит идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах " ВОЛЕЙБОЛЫН" тэмцээнд манай сургуулийн Б. Банзрагчрагчаа багштай эрэгтэй сурагчдын баг ТЭРГҮҮН байрт шалгарч цомын эзэд боллоо👏👏👏
🏆🏆Тус тэмцээний ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧНААР 11А ангийн сурагч Г. Мөнх-Оргил
🏆🏆ШИЛДЭГ ХОЛБОГЧООР 10А ангийн Г. Халиунболд
🏆🏆ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧААР Б. Банзрагчрагчаа багш маань шалгарлаа👏👏
👏👏Багш сурагчдадаа халуун баяр хүргэж, дараагийн уралдаан тэмцээнд нь улам өндөр амжилтыг хүсэн ерөөе. 👏👏👏👏👏
👍👍Мөн манай сургуулийн 2024 оны төгсөгч Бямбажаргалд тэмцээнд бэлдэхээс эхлээд дуусах хүртэл хамт байж дүү нараа дасгалжуулан дэмжсэнд👏2 өдрийн турш тасралтгүй хамт байж хүүхдүүддээ унаа тэргээр үйлчилсэн эцэг эхчүүддээ гүн талархал илэрхийлье.
👍👍СУРГУУЛИЙН ЗАХИРГАА👍👍
👍👍НАР ХҮНЭЭС МАНДДАГ👍👍
26/12/2025
🎤🧑🏫👩🏫2025 оны Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээн "Эрэл-шийдэл" нэрийн дор найм дахь жилдээ амжилттай зохиогдлоо.
☘️🎊🎉Энэ удаагийн тэмцээнд Өвөрхангай аймгийн 7 сумын 24 илтгэгч сурагч оролцсон юм. Илтгэгчид аваргын төлөө хоёр үе шаттайгаар өрсөлдөн илтгэх ур чадвар, айдас, сандрал, бүтээлч сэтгэхүй, мэдлэг, мэдээллээ бодитоор сорьсоноороо энэхүү тэмцээн ихээхэн онцлогтой байлаа.
🎤Тэмцээнд:
👍👍👍Манай сургуулийн 12а ангийн О. Өлзиймаа, Б. Маралмаа, Ү. Амин-Эрдэнэн, 10А ангийн Ү. Дарханбаатар, Нандинцэцэг нар эхний шатандаа амжилттай оролцож бүгд Уран илтгэгч төвд 50% хөнгөлөлттэй суралцах эрхээр шагнууллаа.
👍👍👍Мөн 12А ангийн Б. Маралмаа, 10А ангийн Нандинцэцэг нар 2-р шатанд шалгаран илтгэлээ амжилттай танилцууллаа.
Сурагчдадаа болон бэлтгэсэн Tsoodolsuren Mishig багшдаа баяр хүргэж дараагийн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе 👏👏
25/12/2025
👍👍👍Биологийн хичээлийн улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваа Ардын боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Р.Гэлэгпилийн нэрэмжит болон зохион байгуулагдсан бөгөөд энэ хичээлийн жилийн олимпиадад
👍👍Багш төрөлд С.Лхамноржмаа 30.6 оноогоор 7 байр,
👍👍12-р ангийн сурагч Ү. Амин-Эрдэнэ 10-р байр эзэлсэн байна. Багш сурагч хоёртоо улам өндөр амжилт хүсэн ерөөе 👏👏
👍👍НАР ХҮНЭЭС МАНДДАГ👍👍
19/12/2025
👍👍Гавьяат багш Шоовдорын Сүхбатын нэрэмжит Химийн хичээлийн Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд:
👍👍9-р ангийн төрөлд 9А ангийн сурагч Олзбаярын Уранчимэг ГУТГААР байр эзлэн ХҮРЭЛ медаль хүртлээ👏👏
👍👍8-р ангийн төрөлд Гантөмөрийн Халиунаа 10-р байр
👍👍10-р ангийн төрөлд Үүрийнцолмонгийн Дарханбаатар 10-р байр,
👍👍11-р ангийн төрөлд Баянжаргалын Батдолгор 13-р байр,
👍👍12-р ангийн төрөлд Нарангэрэлийн Отгонцэцэг 10-р байр тус эзлэн олимпиаддаа оролцлоо.
👍👍Амжилттай оролцсон сурагчдадаа бэлтгэсэн Т. Цээхүү багшдаа халуун баяр хүргэж улам өндөр амжилт хүсэн ерөөе👏👏👏
🤗🤗НАР ХҮНЭЭС МАНДДАГ🤗🤗