Mongol Aspiration Earth Science

Mongol Aspiration Earth Science Дэлхийг аврах үйлсэд нэгдэцгээе!

02/07/2025

Нүүрстөрөгчийн аж ахуй.

29/07/2024

Save energy.. Save the nature.

29/07/2024
Ego VS Nature ...
29/07/2024

Ego VS Nature ...

10/05/2024

Шинжлэх ухааны богино хэмжээний кино орчуулгын төсөл 2 дахь жилдээ амжилттай хэрэгжлээ.

Уг төслөөр орчуулсан кинонуудын нэг болох “Put carbon where it belongs … back in the soil” богино хэмжээний киног та бүхэнд хүргэж байна.

Дэлхийг аврах үйлсэд нэгдэцгээе :))

24/07/2023

Үерийн өмнө ... тун удахгүй...

  хандивын аян зохион байгуулагдаж байна.
11/06/2023

хандивын аян зохион байгуулагдаж байна.

Пүүү жинхэнээсээ дэлхийгээ хайрлаж байгаа мэдрэмж авлаа. 🔥🔥🔥Манай клубын гишүүд сургууль дээрээ цугларсан цааснуудаа анг...
06/06/2023

Пүүү жинхэнээсээ дэлхийгээ хайрлаж байгаа мэдрэмж авлаа. 🔥🔥🔥
Манай клубын гишүүд сургууль дээрээ цугларсан цааснуудаа ангилж, үдээс, хавтас, цавуунаас нь салгаж дахин боловсруулахаар зориулалтын газар нь тушааж сэтгэлээ амраалаа. 🌏🌏🌏.
#төвшинсайхантөв ♻️♻️♻️

Цаасны хэрэглээг бууруулъя:📃Дэлхийн нийт хог хаягдлын 26%-ийг цаас эзэлдэг.📃Цаас бол байгалийн тэнцвэргүй байдал үүсгэж ...
16/05/2023

Цаасны хэрэглээг бууруулъя:

📃Дэлхийн нийт хог хаягдлын 26%-ийг цаас эзэлдэг.

📃Цаас бол байгалийн тэнцвэргүй байдал үүсгэж буй гол хүчин зүйлүүдийн нэг юм. Өмнө нь экологийн олон төрөл, зүйл бүхий амьтан, ургамалтай байсан ойг 🌳🌳🌳 устгаж, үржил шимт хөрсөнд нь цаас үйлдвэрлэхэд тохиромжтой, хурдан ургалттай моддыг их хэмжээгээр тарьдаг. Энэ цаасан модны ой нь өөр ургамал ургах, амьтан үржих боломжгүй үхмэл талбай болдог байна.

📃Цаас нь байгальд маш хурдан задардаг материалуудын нэг юм. Байгальд ил хаясан цаас нь задрахын тулд 1 жилийн хугацааг зарцуулдаг бөгөөд задрахдаа нүүрс хүчлийн хий(CO2)-ээс 25 дахин хүлэмжийн эффект үзүүлдэг метан хийг ялгаруулдаг.

📃1 ширхэг бичгийн цаасыг хийхэд 10 литр ус зарцуулдаг. Цаас үйлдвэрлэл нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 20%-ийг дангаараа эзэлдэг.

♻️1 тонн цаасыг дахин боловсруулснаар 26500 литр ус, 17 мод тайрагдахаас сэргийлдэг байна.

Resource:
Paper Waste Facts (theworldcounts.com)

Пальма ургамлын арчилгаа🔎Төрөл: Модлог ба бутлаг ургамал💦Усалгаа ба арчилгаа: (5-10 хоногт 1 удаа хантал услах) Дундаж х...
15/05/2023

Пальма ургамлын арчилгаа

🔎Төрөл: Модлог ба бутлаг ургамал
💦Усалгаа ба арчилгаа: (5-10 хоногт 1 удаа хантал услах) Дундаж хэмжээний услалт шаарддаг ургамал. Хөрсний өнгөн хэсэг 3-4 см гүнд хатсаны дараа услах боловч хэт хатааж болохгүй. Хавар болон зуны улиралд усалгааг тогтмол хийх бөгөөд намар болон өвөл усалгааг багасгана. Хөрсийг дааруулж, жиндүүлэхгүйн тулд тасалгааны хэмтэй усаар аажмаар, доошоо ус нэвчтэл услах хэрэгтэй. Усалсаны дараа цэцгийн савны ёроолд тавганд тунасан усыг нэн даруй асгана. Хэрэв удаан хугацаанд үндэс чийгтэй байвал ялзарч үхэх аюултай. Усалгаа ихэдвэл навч унаж, харладаг бол багадвал навч үрчийж, мушгирдаг. Навчыг усаар шүршиж, тоосыг арчиж өгөх нь сайн.
Чийглэг агаар болон сарнисан гэрэлд дурламтгай. Нарны шууд тусгалаас хамгаалах хэрэгтэй. Хангалттай гэрэл авч чадахгүй нөхцөлд өсөлт нь муудаж гэрлийн зүг сунаж ургах үзэгдэл ажиглагддаг. Мөн навч нь унаж шарладаг.
🪴Шилжүүлэн суулгах: 1-2 жилд тутам хаврын улиралд савыг томруулж сольж суулгасаар 2.0-3 метр хүртэл ургуулна.
✅Ашиг тус: Агаараас нүүрстөрөгч (CO2, CO)-ыг шүүж авч хүчилтөрөгчийг их хэмжээгээр ялгаруулж, агаарын цэвэршүүлдэг. Мөн өрөөний чийгшлийг тогтвортой хэмжээнд барьдаг, харшил үүсгэгч тоосонцор, бодисуудыг бууруулдаг давуу талтай. Мөн энэ ургамлаар өрөө тасалгааг тохижуулахад хүний сэтгэл санаанд болон өрөөний интерьерт эерэг нөлөө үзүүлдэг байна.

Монстера ургамлын арчилгаа🔎 Төрөл: Модлог ба бутлаг ургамал💦 Усалгаа ба арчилгаа: (5-10 хоногт 1 удаа хантал услах) Дунд...
15/05/2023

Монстера ургамлын арчилгаа

🔎 Төрөл: Модлог ба бутлаг ургамал
💦 Усалгаа ба арчилгаа: (5-10 хоногт 1 удаа хантал услах) Дундаж хэмжээний услалт шаарддаг ургамал. Хөрсний өнгөн хэсэг 3-4 см гүнд хатсаны дараа услах боловч хэт хатааж болохгүй. Хавар болон зуны улиралд усалгааг тогтмол хийх бөгөөд намар болон өвөл усалгааг багасгана. Хөрсийг дааруулж, жиндүүлэхгүйн тулд тасалгааны хэмтэй усаар аажмаар, доошоо ус нэвчтэл услах хэрэгтэй. Усалсаны дараа цэцгийн савны ёроолд тавганд тунасан усыг нэн даруй асгана. Хэрэв удаан хугацаанд үндэс чийгтэй байвал ялзарч үхэх аюултай. Усалгаа ихэдвэл навч унаж, харладаг бол багадвал навч үрчийж, мушгирдаг. Навчыг усаар шүршиж, тоосыг арчиж өгөх нь сайн.

Чийглэг агаар болон сарнисан гэрэлд дурламтгай. Нарны шууд тусгалаас хамгаалах хэрэгтэй. Хангалттай гэрэл авч чадахгүй нөхцөлд өсөлт нь муудаж гэрлийн зүг сунаж ургах үзэгдэл ажиглагддаг. Мөн навч нь унаж шарладаг.

🪴 Шилжүүлэн суулгах: 1-2 жилд тутам хаврын улиралд савыг томруулж сольж суулгасаар 2.5-3 метр хүртэл ургуулна.
✅ Ашиг тус: Монстерагаас ялгарах бодис нь хүний стресс буруулах, ядаргаа тайлах увидастай шидэт ургамал юм. Мөн энэ ургамлаар өрөө тасалгааг тохижуулахад хүний сэтгэл санаанд болон өрөөний интерьерт эерэг нөлөө үзүүлдэг байна.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongol Aspiration Earth Science posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share