Design Vitality

Design Vitality

Share

Talk · Connect · Create · Inspire

Photos from Design Vitality's post 10/12/2025

ЭРХЭМ УРЛАГ СУДЛААЧИД ТАНАА

Урлаг судлаачид, дизайнерууд, зураачид, уран бүтээлчдийн оюун санааны нэгдсэн индэр болсон мэргэжлийн эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл “Дизайн урлаг судлал”-ын 2026 оны шинэ дугаарт Та бүхнийг судалгааны шинэ бүтээлээ хэвлэн нийтлүүлэхийг урьж байна. 📚

🕣Хугацаа:

1. Өгүүлэл хүлээн авах: 2026 оны 2 сарын 13-ны өдрийг хүртэл
2. Редакцийн гишүүд хянах: 2026 оны 2 сарын 16-27
3. Хөндлөнгийн хянан магадлагаа хийх: 2026 оны 3 сарын 2 - 4 сарын 10-ны өдөр хүртэл
4. Өгүүлэлд засвар оруулах: 2026 оны 4 сарын 13-24
5. Бүтээлийн хуулбарлалт шалгах: 2026 оны 4 сарын 27-30
6. Хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2026 оны 5 сарын 1-15

📩 Өгүүллийг: 2026 оны 2 сарын 13-ны дотор [email protected] хаягаар хүлээн авна.

Мөн “Дизайн урлаг судлал” сэтгүүлийн II, III, IV дугаарууд худалдаалагдаж байна. Цөөн тоотой үлдсэн тул эрхэм урлаг судлаачид, дизайнерууд та бүхэн доорх утсаар холбогдон авах боломжтой.🤩📚

☎️ Холбоо барих утас: 99175564, 88063225

11/11/2025
Photos from Design Vitality's post 03/11/2025

Сайн байцгаана уу?
Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчдийг холбосон “ДИЗАЙН ВИТАЛИТИ”-2025 ОЛОН УЛСЫН БҮТЭЭЛЧ НААДАМ тав дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.
🆒Design Vitality Festival - 2025 уламжлал ёсоор шилдэг оролцогчдодоо тодруулсан бөгөөд
🏆"Олон улсын эрдэм шинжилгээний хурал”
🏆"Тэнхлэг" уран бүтээлч багш нарын үзэсгэлэн
🏆"Дизайны шилдэг бүтээлийн үзэсгэлэн"-д амжилттай оролцсон оролцогчдодоо дахин баяр хүргэе.

Гурван өдрийн турш явагдсан наадамд оролцсон нийт дизайнер, архитектор, үйлдвэрлэгч, судлаач эрдэмтэн, шүүмжлэгчид, багш нартаа, оюутан залуус хийгээд үндэсний брэндүүдээ талархал илэрхийлье!

Ерөнхий зохион байгуулагч:
✅ШУТИС Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны Сургууль
Хамтран зохион байгуулагч:
✅ МУБИС Дүрслэх Урлаг Технологийн Сургууль
✅ ОУУБИС Инженер Дизайн Технологийн Сургууль
✅ Design Box content
Дэмжигч байгууллага:
✅ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
✅ Монголын ноос ноолуурын холбоо
✅ Улаанбаатар дахь Русский Дом (РЦНК) төв

Photos from Design Vitality's post 01/11/2025

Design Vitality Festival - 2025 Олон улсын бүтээлч наадмын 3 дахь өдрийн үйл ажиллагаануудын нэг болох "Гадаадын судлаач, Экспертүүдийн Онлайн Лекц" амжилттай зохион байгуулагдлаа.
🇹🇭 Тайландын Силпакорны Их Сургуулийн Декоратив Урлагийн Факультетийн Интерьер Дизайны Тэнхимийн багш, Доктор Супасумонд Сопачитватана орчны график дизайн, чиглүүлэх систем (wayfinding systems) болон таних тэмдгийн дизайн (signage design) сэдвээр илтгэл хийлээ.
🇸🇮 Словени улс Люблянагийн Дизайны Сургууль болон Сежанагийн Дээд Сургуулийн (Sežana College of Higher Education) багш, ментор Маяа Чергол Липник "Европын холбооны экспортын зах зээлийг үнэлэх бүтээгдэхүүний дизайн" сэдвээр сонирхолтой, шинэлэг лекц орлоо.

Photos from Design Vitality's post 31/10/2025

🎨 “Design Vitality 2025” фестиваль хүрээнд зохион байгуулагдах
🌍 Олон улсын экспертүүдийн онлайн лекцэд та бүхнийг урьж байна!

🗓 Хэзээ: 2025 оны 10-р сарын 31
🕐 Цаг: 13:00–15:30
📍 Хаана: РЦНК (Оросын шинжлэх ухаан, соёлын төв)

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Baga Toiruu 34, Sukhbaatar District
Ulaanbaatar
14191