28/07/2022
ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан нь 2015 оноос хойш жил бүр нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, олгодог Үндэсний Тэтгэлгээрээ дамжуулан Монгол Улсад суралцаж буй шилдэг оюутнуудад өөрийн хичээл сурлагадаа бүрэн төвлөрч, улс төр болон нийгмийн идэвхээ улам сайжруулах боломжийг олгож байна.
---
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцох оюутнуудад тавьж буй суурь шаардлагууд:
✓ Монгол Улсын иргэн
✓ 25-аас доош настай
✓ Нийгмийн идэвхтэй (улс төр, нийгэм, хүмүүнлэг сайн дурын ажил болон бусад салбарт)
✓ Монгол Улсад бүртгэлтэй их, дээд сургуулийн оюутан
✓ Их, дээд сургуулийн хоёр дугаар семистерээ доод тал нь дүүргэсэн
✓ 3.0 ба түүнээс дээш голчтой
✓ Герман эсвэл англи хэлний мэдлэг сайтай (B1 түвшнээс дээш)
✓ КАС-аас зохион байгуулах аливаа сургалт, үйл ажиллагаанд оролцох хүсэл, сонирхолтой
---
2022-2023 оны хичээлийн жилд суралцагч оюутанд олгох тэтгэлэгт:
✓ Сар бүрийн 500.000₮ тэтгэлэг
✓ КАС-ийн семинар, хурлуудад оролцох, дадлага хийх эрх зэрэг оюуны дэмжлэгүүд багтана.
---
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцоход шаардлагатай бусад мэдээллийг дараах холбоосоор авна уу:
https://www.kas.de/web/mongolei/kas-sur-place-stipendien
---
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад материал хүлээн авах эцсийн хугацаа:
2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр
Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн хүмүүсийн ярилцлагыг 8 дугаар сарын эхэнд зохион байгуулна.