Солонгон Хүүхдүүд

Солонгон Хүүхдүүд

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Солонгон Хүүхдүүд, Education, Ulaanbaatar.

🌱Хүүхдийн цогц хөгжлийг дэмжих зорилготой төрөл бүрийн сургалтууд

🌱Хүүхэд, гэр бүлд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ

🌱Хүүхдийн хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр ажилладаг байгууллагуудад зориулсан сургалт

16/11/2025

🩵🗺️

Repeat after us: Children’s rights are human rights.

This , stand with children and their call for peace , everywhere.

Photos from Солонгон Хүүхдүүд's post 02/09/2025

🦷🪥

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амьдардаг хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой JICA-ын бичил төсөл ирэх сараас албан ёсоор хэрэгжиж эхлэх гэж байна. Япон талын төслийн удирдагч Хоккайдогийн Эрүүл мэнд, АУ-ы Их сургуулийн багш, дэд профессор Такэзава Чихиро, Монгол талын төслийн удирдагч СБД-ийн 17-р хорооны “Увидаст-Од” ӨЭМТ-ийн дарга Амарзаяа эмч болон төсөл хэрэгжих Эрдмийн хөтөч сургуулийн Болд захирал нарын хамт😇✍️

Санамсаргүй тохиолдлоор 2015-2019 онд өсвөр үеийхний эрүүл мэндийг хамгаалах төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан сургууль маань энэ удаагийн төсөл хэрэгжих бүсэд бас багтаж таарлаа. Болд захирлаас “Хүүхдэд ээлтэй сайхан ажлуудын түүчээ болж явдагт нь баярлалаа” гэдэг талархлын үгийг сонсов🥰🙏

Мөн боловсролын салбарын зөвлөхөөр БСШУЯ-ы ахлах мэргэжилтэн Болормаа эгч маань ажиллахаар боллоо❤️

Шинэ хичээлийн жилд хүүхдүүдийн төлөө хийх, хувь нэмрээ оруулах чухал ажлуудын маань нэг байх болноо😇

01/09/2025

🎊🎊🎊 Эрдэм номд суралцахаар шамдаж буй хүүхдүүд, сургахаар хичээж буй багш, сурган хүмүүжүүлэгчид, дунд нь зууч болж дэмжиж, урамшуулж байдаг эцэг эх, асран хамгаалагчид та бүхэндээ 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе❤️

Сурах, танин мэдэх их үйлсэд нь амжилтын дээдийг ерөөе😍👏

Солонгон Хүүхдүүд

2025.09.01

01/09/2025

💚🌿

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

09 ДҮГЭЭР САРЫН 01... Эрдэм мэдлэгийн их баяр, ирээдүйгээ бүтээх эхлэл, шинэ зорилго, шинэ тэмүүллийн гараа…

#ХҮҮХЭД бүрийн инээд хөөр, тоглоом наадгай, шинэ мэдлэгийг нь баярлан дэмжицгээе... 👶👧

#СУРАЛЦАГЧ бүрийн мөрөөдөл, авьяас чадвар, ялгаатай хэрэгцээг нь ойлгон урамшуулцгаая...🧒👦

эрмэлзэл, сорилт, ирээдүйгээ бүтээх онцгой цаг үеийг нь үнэлж, хамтдаа дэмжицгээе...👩‍🎓👨‍🎓

#БАГШ бүрийн мэдлэг түгээж, ирээдүйг гэрэлтүүлж буй ариун хөдөлмөрийг нь хүндэтгэн, бахархан дэмжицгээе...👩‍🏫👨‍🏫

бүрийн үр хүүхдийнхээ төлөө гаргаж буй халуун сэтгэл, зүтгэлийг нь талархан урамшуулцгаая...👨‍👩‍👧‍👦

📚Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагч, оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын салбарын нийт хамт олондоо 2025–2026 оны хичээлийн шинэ жилийн баярын халуун мэндийг дэвшүүлье.

Photos from Дархан-Уул аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв's post 18/08/2025

Гэр бүлийн өдөрлөг❤️ in

Өдөрлөгийг маань зорин ирсэн хөөрхөн хүүхдүүддээ болон гэр бүлийнхэнд нь маш их баярлалаа😍🫶 Бас бидэнд хөгжилдөх, суралцах, туршлага хуваалцах боломж олгосон Япон, Монгол мэргэжилтнүүд, хамтран зохион байгуулсан Дархан-Уул аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хамт олондоо талархал илэрхийлье😇🫶

15/08/2025

Дархан-Уул аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд зохион байгуулагдах “ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ”-т урьж байна😇🌱

📅 Огноо: 2025 оны 8 сарын 17 нд 09:00

Өдөрлөгийн хөтөлбөр:

09:00 - 12:00
🌱Гэрэл зураг авахуулах📸
🌱Хөгжөөнт тоглоом🎏
🌱Дуу, хөгжим 🎼 🪇
(Нээлт 10:00 цагаас)

13:00 - 15:00
🌱 Гэрэл зураг авахуулах📸
🌱Хүүхдийн хөдөлгөөн заслын тухай (Тоглоомон заслын талаарх зөвлөгөө)

🇯🇵Япон улсаас мэргэжлийн гэрэл зурагчин, хөдөлгөөн засалч Казүки Ясүта, Кайто Ониши нар хүрэлцэн ирж, өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцоно😇
🇲🇳УБ хотоос Түгээмэл Хөгжил \"Universal Progress" MILC\ бие даан амьдрах төвийн менежер Поогий оролцож эцэг эх, асран хамгаалагчдад тэргэнцэртэй холбоотой зөвлөгөө өгч, тэргэнцрийн засвар үйлчилгээ хийж өгөхөөр боллоо😁
🇯🇵 Дархан хотоос JICA-ын сайн дурын гишүүн, дуу хөгжмийн багш Чиба Наоми оролцоно🫶

**************************************
Өдөрлөгийн зорилго:

❇️Хүүхдүүдэд хөгжилдөх боломж олгох:
Дархан-Уул аймгийн ХБХХТ-өөр үйлчлүүлдэг хүүхдүүд гэр бүл, найзуудтайгаа хамт тоглож, баяр хөөртэй цагийг өнгөрүүлэх.

❇️Дурсамж бүтээх:
Хүүхдүүдийн найзууд, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж буй аз жаргалтай мөчүүдийг гэрэл зурагт буулгах (авахуулсан зургаа файлаар эсвэл угаалгаж авч болно)

❇️Мэргэжил, арга зүйн туршлага солилцох:
Японы хөдөлгөөн заслын мэргэжилтнүүд, тоглоомоор дамжуулан хүүхдийн танин мэдэхүйн хүрээ, хөдөлгөөний хөгжлийг дэмжих арга зүйн талаар зөвлөгөө өгч, төвийн мэргэжилтнүүдтэй туршлага солилцох

📌Хүүхэд бүрт инээмсэглэл, гэр бүл бүрт аз жаргал бэлэглэх өдөр байх болно. Та бүхэн хүрэлцэн ирээрэй😇

Дархан-Уул аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

Солонгон Хүүхдүүд

遊viva!! in Darkhan

https://playphotostudio.com

14/08/2025

#Дундговь Зуны сургалтаа амжилттай дүүргэсэн хөөрхөн хүүхдүүддээ баяр хүргэе😍👏 Бидэнд итгэл хүлээлгэж хамтран ажилласан, хамтдаа хичээсэн аав ээж, эмээ өвөө, ах эгч, дүү нарт нь ч гэсэн давхар баяр хүргэмээр байна🫶 Та нартаа маш их баярлалаа🙏

Багш нар нь ч бас хичээлээ😁

Үнэхээр үр бүтээлтэй өдрүүд байлаа шүү✍️

Энэ эрч хүчээ алдалгүй, сурсан зүйлээ марталгүй, өдөр бүр өнгөлөн зүлгээд, улам илүү хичээгээрэй. Амжилт ерөөе та нартаа❤️

Эрдэм мэдлэг гэдэг бол хамгийн хүчтэй зэмсэг юм шүү…

2025.08.14

Солонгон Хүүхдүүд

14/08/2025

Зуны сургалтын сүүлийн өдөр
😇🫶

12/08/2025

#Улаанбаатар-т 8 сарын 19-нд😍📖

“ЗУРАГТ НОМ БА ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ” СЕМИНАРТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

📌Эцэг эх, асран хамгаалагч, боловсрол, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан “Зурагт ном ба хүүхдийн хөгжил” сэдэвт семинар танхимаар зохион байгуулагдана.

🔸🔸🔸Зочин илтгэгч: “Киото Нотр Дам” их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн профессор Наоми Такай

👉🏻СЕМИНАРЫН ТОВЧ АГУУЛГА:
Зурагт номыг чангаар унших нь хүүхдийн хөгжилд чухал дэмжлэг болдог. Энэ семинар нь 0–5 насны хүүхдүүд зурагт номоор дамжуулан хэрхэн хөгждөг, зурагт ном унших үед хүүхдүүд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг талаар танилцуулна. Түүнчлэн, гэртээ зурагт ном уншихын ач холбогдол, харилцаа холбоо болон хэл ярианы хөгжлийн талаар тайлбарлах болно.
🕛ХЭЗЭЭ: 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагт
📍 ХААНА: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 308 тоот хурлын танхимд
✅БҮРТГЭЛ: Сонирхсон хүн бүрд нээлттэй тул семинарт хамрагдах хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.
https://forms.gle/kd2NcdnC5LdPBXTq8

12/08/2025

#Дархан-д 8 сарын 17-нд😇🫶 !!

📢ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВД ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОГДОХ ГЭЖ БАЙНА.📢

📅 Огноо: (2025 оны 8 сарын 17 нд 10:00 цагаас)
📍 Байршил: Дархан-Уул аймгийн ХБХХТөвийн байранд

Гэр бүлийн өдөрлөгийн зорилго:

1. Хүүхдүүдэд хөгжилдөх боломж олгох
✅Дархан-Уул аймгийн ХБХХТ-өөр үйлчлүүлдэг хүүхдүүд гэр бүл, найзуудтайгаа хамт тоглож, баяр хөөртэй цагийг өнгөрүүлэх.
2. Дурсамж үлдээх
✅Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж буй аз жаргалтай мөчүүдийг гэрэл зурагт буулган, ирээдүйд дурсамж болгон хадгалах.
3. Мэргэжил, арга зүйн туршлага солилцох
✅Японы хөдөлгөөн заслын мэргэжилтнүүд, төвийн мэргэжилтнүүдтэй туршлага солилцох
4. Хамтын ажиллагааг өргөжүүлэх
✅Ирээдүйд тогтвортой хамтран ажиллах боломжийг судалж, мэргэжлийн харилцааг бэхжүүлэх.

Энэхүү өдөрлөгт 🇯🇵 Япон улсаас Мэргэжлийн гэрэл зурагчин, Хөдөлгөөн засалч Казүки Ясүта, Кайто Ониши нар хүрэлцэн ирж оролцох юм.

📌Тус өдөрлөг нь хүүхэд бүрт инээмсэглэл, гэр бүл бүрт аз жаргал бэлэглэх өдөр байх болно.

2025.08.12
#ЗАРЛАЛ
Дархан-Уул Аймаг
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar