03/05/2026
📣ОЮУНЫ ОЧ📓
📖Ном унших нь хүний оюун ухаан, сэтгэл зүй, амьдралын чанарт бүхэлдээ эерэг нөлөө үзүүлдэг чухал дадал юм. Унших явцад хүн шинэ мэдлэг, мэдээлэл олж авч, ертөнцийг илүү өргөн хүрээнд ойлгодог. Мөн аливааг задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвар сайжирч, сэтгэн бодох хүрээ тэлдэг. Үүний зэрэгцээ үгийн баялаг нэмэгдэж, өөрийгөө илэрхийлэх чадвар дээшилдэг бол уран зохиол унших нь төсөөлөх болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Ном унших үед анхаарал төвлөрөл шаардлагатай тул төвлөрөх чадвар ч мөн сайжирна. Түүнчлэн ном нь стрессийг бууруулж, сэтгэл санааг тайвшруулан, дотоод амар амгаланг бий болгоход тусалдаг. Эдгээр бүх давуу тал нь хүнийг өөрийгөө хөгжүүлэх, зорилготой амьдрах, илүү амжилттай байх үндэс болдог.
📖"ОЮУНЫ ОЧ" ном унших аяны хүрээнд:
1.Өглөө/Өдрийн уншлага хийх
2.5 сарын 15-17-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдах номын баярыг тохиолдуулан сургуульдаа номын өдөрлөг зохион
3.Уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг хийх
4.Номын тэмдэглэл хийж сурах🩵
#баянзүрхдүүргийн155дугаарсургууль #оюуныоч