23/09/2026
Эмч мэргэжилтнүүддээ зориулан Nature Reviews Disease Primers сэтгүүлд 2026 оны 09-р сард хэвлэгдсэн "Varicella zoster virus infection" сэдэвт артиклийг тоймлон, орчуулан бэлтгэн хүргэж байна.
🦠Варицелла зостер вирус (VZV) нь дэлхийн хүн амын 90 гаруй хувийг халдварлуулдаг, зөвхөн хүнд халдварладаг альфахерпесвирус юм. Анхдагч халдвар нь ихэвчлэн салхин цэцэг (varicella) өвчнийг үүсгэдэг бөгөөд үүний дараа VZV нь мэдрэлийн тэнхлэгийн дагуух нейронуудад далд хэлбэрээр насан туршдаа хадгалагддаг.
📌Ихэвчлэн насжилттай холбоотой дархлааны үйл ажиллагааны доройтол эсвэл дархлаа дарангуйлагдсан нөхцөл байдлаас шалтгаалан вирус дахин идэвхждэг бөгөөд энэ нь херпес зостер буюу бүслүүр үлд өвчнийг үүсгэж, улмаар херпесийн дараах мэдрэлийн өвдөлтөөр хүндэрч болзошгүй байдаг.
🧠Цөөн тохиолдолд VZV-ийн дахин идэвхжилт нь судасны эмгэг, тархины мэдрэлийн эмгэг, нугасны эмгэг болон зүрх судас, хоол боловсруулах замын хүндрэл зэрэг олон эрхтэн тогтолцоог хамарсан өвчлөлийг үүсгэдэг. Эдгээр хүндрэлүүд нь тууралт гарахгүйгээр, эсвэл тууралт гарах хугацаанаас өөр үед илэрч болдог онцлогтой.
💉VZV-ийн халдварыг валацикловир (хамгийн түрүүнд сонгох эм), фамцикловир, ацикловир эсвэл аменамевир зэрэг вирусын эсрэг эмүүдээр эмчилнэ. Хүндэрсэн эсвэл тархмал халдварын үед судсаар ацикловир эсвэл фоскарнет (бусад эм үр дүнгүй болсон үед) хэрэглэнэ.
🔬Хэв шинжит бус илрэлүүдийг таньж оношлох, шинэ эмчилгээний арга зүйг боловсруулах, судасны болон мэдрэлийн доройтлын өвчинд VZV-ийн шалтгааныг олж тогтоох болон вакцины хэрэглээг илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх зэрэг чухал сорилтууд анагаах ухааны салбарт байсаар байна.
Эх сурвалж: Nature Reviews Disease Primers, 2026