15/09/2025
: Сургалтын тэтгэлэгийн шалгаруулалтыг уламжлан болгон дахин зарлаж байна.
🎯 Төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулийн эрх зүйн бакалаврын үндсэн хөтөлбөрийн суралцагч энэхүү тэтгэлгийн шалгаруулалтад оролцох боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://legaldata.mn/news/451
29/04/2021
Хуулийн ангийн оюутан, хуулийг сонирхогч таньд үзхийг санал болгож буй кино №1
12 Angry man - 12 ууртай эр (1957)
киноны хувьд маш сайн хийгдсэн кино гэж хэлж болно. харилцан яриа, диалог ихтэй кино учир адал явдал хүссэн хүнд өөр кино үзсэн нь дээр гэж хэлэх байна. киноны хувьд эхлэл болон төгсгөл хэсгийг эс тооцвол америк улсын нэгэн эрүүгийн шүүх танхимд өрнөх болно. Режинальд Роүсийн телевизийн жүжиг дээр сэдэвлэн бүтээсэн кино юм. Ихэнх эрүүгийн шүүхэд тангарагтны шүүгчид бүгд нэг саналтай байж гэмээн шийдвэр гардаг. 18 настай нэгэн хөвгүүнийг хүн амтны хэрэгт яллах шүүх хуралдаан болж буйгаар кино эхэлдэг. хүүгийн хувь заяаг шийдэх энэ 12 иргэн маань тэс өөр өөр зан араншинтай тул санал нэгдэх тийм ч амаргүй байх аж. Аллагын хэргийг тангарагтны шүүх хэлэлцэх явцад уг хэрэг нь харагдаж байгаа шигээ ойлгомжтой биш гэдэг нь тодорхой болно. Кино цааш хэрхэн үргэлжилэхийг та бүхэн өөрсдөө үзэж сэтгэгдэлээ доор үлдээрэй. Тангарагтны шүүх гэж чухам юу болох ?, хүнийг яллах үйл ажиллагаа америк улсад хэрхэн явагддаг талаар боломжын мэдлэг авч болох кино юм.
29/04/2021
Татварын ерөнхий газраас татварын хуулийг хэн сайн мэдэх вэ тэмцээнийг зохион байгуулж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэл зураг нь дээр байгаа. Тэмцээнд заавал амжилт гаргах бус заримдаа зүгээр л оролцох нь бидний мэдлэгийг хэмжээлшгүй ихээр тэлдэг шүү.
29/04/2021
Сайн байцгаана уу хуулийн ангийн оюутнууд, хуулийг бие даан судалдаг, зүгээр сонирхдог гээд бүх уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргье.
Өчигдөр оруулсан иргэний эрх зүйн бодлогын хариултыг доор хавсаргав. Дараагийн бодлогыг маргааш оруулах тул та бүхэн энэ удаагийн кейс дээр юун дээр алдсан сайн тунгаан бодоорой. санал хүсэлт байвал манай пейжрүү чат бичих эсвэл коммент хэсгээр шууд хэлж болно шүү. Мөн бодуулхыг хүссэн бодлого, кейс байвал явуулж болно. Ингээд олон үггүй та бүхэндээ бодлого №1- ийн хариуг хүргье.
Аан тийм манай постуудыг шейр хийж дэмжээд өшөө олуулаа болчихвол админ миний бие урам зоригтойгоор шинэ, соргог мэдээллийг түгээх болно шүү.
Бодлого №1- ийн өгөгдөл манай пейж дээр орсон байгаа шүү.
28/04/2021
Сайн байцгаана уу анхны постоо оруулж байна😊.
Бодлого №1
Дараах бодлогын хариуг маргааш орой буюу 2021 оны 04 дүгээр сарын 29-ний 21 цагт оруулах болно. Хугацаа дуусахаас өмнө доорхи кейсийн зүйлчлэл болон тайлбарыг коммент хэсэгт үлдээгээрэй. Миний бие өөрөө хүртэл доорхи бодлогыг олон удаа буруу зүйлчлэл хийж байсан тул буруу бодчихвий хэмээн битгий санаа зовоорой. Хамтдаа мундаг хуульчид болцгооё 🥰🥰🥰