08/03/2024
Бүх охид, ээж нартаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье💝
БНМАУ-ын Ардын Их Хурал \АИХ\-ын Тэргүүлэгчид “Баяр ёслолын болон тэмдэглэлт өдөр”-ийн тухай 1955 онд 6-р сарын 08-ны өдөр 137 дугаар зарлиг гаргажээ. Тус зарлигт, “Ардын хувьсгалын ойн баяр 7-р сарын 11,12, Аугаа их Октябрийн социалист хувьсгалын ойн баяр 11-р сарын 07-ны өдөр, “Эмэгтэйчүүдийн олон улсын өдөр”-ийг гуравдугаар сарын 8-нд жил бүр тэмдэглэнэ” хэмээн дурдсан байдаг.
Монгол Улсад тэр үеэс эхлэн “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг, Монголын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэх болсон бөгөөд бүх нийтээр амардаг уламжлалтай. Иймд Монголынхоо нийт эмэгтэйчүүддээ Мартын 8-ны мэнд дэвшүүлье.