Kokoro Mongolia

Kokoro Mongolia

Share

Хүүхдээ багаас нь баяр хөөртэй, бүтээлчээр хөгжүүлье...

18/01/2026

Хүүхдийнхээ аманд орж буй зүйлийг сатйр судалж, нягталцгаая🫶

https://www.facebook.com/share/p/1CHAM1ZUDw/?mibextid=wwXIfr

Ази хүнсний дэлгүүр орлоо. E129 гээд энэ улаан будагч нийлэг бодис хүүхдийн зан төлөв, анхаарал төвлөрөлд муу. Англи дээр орчуулсан шошгон дээр үүнийг анхааруулж бичдэг.
“Сахар” номд энэ бодисуудыг жагсаасан байдаг шүү, хүүхдүүддээ хэлж зааж өгөөрэй.

15/01/2026

https://www.facebook.com/share/p/1DZncXGMzQ/?mibextid=wwXIfr

✅ Эцэг эх хүүхдээ хичээлдээ анхаарах шаардлагатай гэж үзвэл Shorts-ийг хаах, харин холын аян замд явж байвал тодорхой цагийн хязгаарлалттайгаар үзүүлэх боломжийг шинэ тохиргоо танд олгох юм.

📌"Shorts" үзэх цагийг хязгаарлах заавар: https://peak.mn/news/youtube-uswur-nas?preview=true

Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээний томоохон платформууд, ялангуяа богино видео контент нь хүүхэд, өсвөр насныхныг донтуулах эрсдэлтэй байгаад эцэг эх, судлаач, хууль тогтоогчид сэтгэл зовиносоор ирсэн билээ.

04/01/2026

ГЭРТЭЭ ХҮМҮҮЖЭЭГҮЙ ХҮҮХЭД НИЙГЭМД ХҮМҮҮЖИХГҮЙ….

Дөнгөж бага ангийн сурагч мөртлөө маш залхуу болчихсон сурагч сургуулиудад дэндүү олон байна.
Хүүхэд яагаад залхуу болдог вэ?
1. Тэвчээр, зүтгэл шаардах ажлууд хийлгэж байгаагүй/Хайрлаад хийлгээгүй/
2. Гэрийн ажил хийлгэдэггүй, бүх зүйл нь бэлэн орчин.
3. Хичээл хийж хэвшээгүй.
4. Гэрийн даалгавар хийж хэвшээгүй.
Өөрөөр хэлбэл биеэ нөөж, зүгээр суудаг хэвшилтэй гэрийн орчинд сургасан.
Хүүхэд залхуу төрдөггүй. Тэд төрөхдөө маш бүтээлч, хөдөлмөрч нэгэн байдаг. Тэднийг эцэг эх нь залхуу болгодог.
Хүүхдийг хэтэрхий битгий амраа.
Хэт их бүү зугаацуул.
Хүүхэд баярлаж, зугаацах тусам зугаа цэнгэлд дуртай болно.
Бас хичээл ном хийх, ажил хийх дургүй болно.
Хүүхэддээ цаг гаргахдаа хамт баярлаж цэнгэх, гадуур зугаалах зүйл байнга бүү хий! Түүний оронд:
- Хамт даалгаврыг нь хий
- Хамт ажил хий
- Хамт ном унш
- Хамт хөгжих үйл хий...
Хүүхдүүд тань одоо л таны үгэнд орно. Дунд ангиас үгэнд орохгүй. Одоо үгэнд орж байгаа дээр нь зөв хэвшилд сурга.
Эцэг эхчүүд хүүхдээ дунд ангиас ухаантай болно, өөрчлөгдөнө гэж боддог.
Буруу хэвшилтэй хүүхэд дунд ангид ороод ухаантай болохгүй.

31/12/2025
23/12/2025

ХҮҮХЭД ӨСГӨХӨД АНХААРАХ 9 ЗАРЧИМ

1. ХҮҮХДЭЭ ХҮНДЭЛЖ БАЙ: Хүүхдүүд нь байж болох хамгийн их хүндлэлийг хүртэх ёстой хүмүүс. Яагаад гэвэл, тэд маш гэмгүй, ариун, бурханлагт хамгийн ойр оршдог. Та тэдний ээж аав учраас тэд таныг хүндлэх ёстой гэж бүү албадаарай. Эхлээд та хүүхдээ хүндэл, тэгээд тэд эргүүлээд таныг хүндэлнэ.

2. ХҮҮХДЭЭ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХАД НЬ ДУРТАЙ БАЙ: Хүүхэд алдаа гаргах эрхтэй. Хаана ямар алдаа гаргаснаа олж харахад нь тусла. Алдаа гаргахад муу юм байхгүй, хүн алдаанаасаа суралцдаг, нэг алдаагаа харин олон бүү давтаарай гэж захи.

3. ТЭДНЭЭС ТОМ ХҮНИЙ ЗАН БАЙДЛЫГ БҮҮ ХҮЛЭЭ: Хүүхдүүд бол том хүмүүс биш. Тэднийг том хүн шиг байх ёстой гэж бодсны хэрэггүй. Тэд чинь хүүхдүүд! Тэд юмыг огт өөрөөр олж хардаг. Тэдэнд хүүхдээрээ байх эрхийг нь өг. Яагаад гэвэл, хүүхэд нас хэзээ ч эргэн ирдэггүй.

4. ХҮҮХДҮҮД ТАНЫ ӨМЧ БИШ: Том хүнд өнгөрсөн гэж байдаг бол хүүхдэд ирээдүй гэж байдаг. Ирээдүйд тэд танд нийцүүлэн амьдрахгүй. Тэд өөрийгөө сонсож сурах ёстой. Ингэж байж тэд эрх чөлөө, хариуцлага, аюул осол, эргэлзээ гэдгийг таньж мэднэ. Бас өөрийнхөөрөө амьдрана.

5. ХҮҮХЭД ЧИНЬ ТАНЫ БИЕЛЭЭГҮЙ ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ГЭЖ ТӨРӨӨГҮЙ: Эцэг эхчүүд хүүхдүүдээ баян, алдартай, бусдад хүндлэгдсэн байгаасай гэж хүсдэг. Тэд хүүхдээрээ дамжуулан өөрсдийн биелээгүй хүслээ хэрэгжүүлэх гэдэг. Хүүхэд тэдний үргэлжлэл байгаасай гэдэг. Гэтэл хүүхэд өөрийн гэсэн сүнстэй, өөрийн гэсэн хувь чанартай, өөрийн гэсэн цэцэглэлтийг тээж явдаг. Үүнд бүү саад болоорой.

6. МОДОН ДЭЭР АВИРАХ ЯМАР САЙХНЫГ МЭДДЭГ БАЙСАН БОЛ ТА ХҮҮХДЭЭ АВИРАХАД НЬ ТУСАЛНА: Томчууд хүүхдийн нүдээр Ертөнцийг хардаггүй. Хүүхэд модон дээр гарах гэж оролдоно. Та шууд айна. Унаад хөлөө хугалж магад, гэмтэж магад гэж бодно. Хэрэв та юмыг яг хүүхэд шиг хардаг байсан бол модон дээр авирах ямар сайхныг ойлгох л байсан.

7. ДУУЛГАВАРГҮЙ ХҮҮХЭД ХАМГИЙН УХААНТАЙ БАЙДАГ: Эцэг эхчүүд дуулгавартай хүүхдэд дуртай. Гэхдээ дуулгавартай хүүхдүүд тэнэг байдаг. Сахилгагүй хүүхдэд багш нар дургүй, эцэг эхчүүд нь зовдог. Тэд нэг бол бусдад бууж өгч амьдрана, нэг бол өөрийнхөөрөө байж бусдын өмнө өөрийгөө буруутай гэж бодон амьдрана. Хамгийн ухаантай хүмүүс ингэж амьдрах гунигтай.

8. ХҮҮХЭД БҮР АГУУ БОЛОМЖ ЧАДАВХИТАЙ ТӨРДӨГ: Гол нь үүнд нь саад болохгүй байж, хөгжүүлэх, туслах хэрэгтэй. Суутнууд цөөн төрдөг учраас цөөхөн байдаг юм биш, тэд нийгмийн тогоонд чанагдахаас зайлсхийх нь ховор байдаг учраас цөөн байдаг.

9. ХҮҮХЭД БОЛ ТАНАЙ ГЭРТ ҮҮРЭЭ ЗАССАН ҮЛ МЭДЭХҮЙГЭЭС ИРСЭН ЗОЧИН: Үүнд нь талархаж сураарай. Хэрэв та хүүхдээ үнэхээр хайрладаг бол өөрийн санаа бодлыг түүнд тулган хүлээлгэхгүй.

14/12/2025

Эрт унтдаг хүүхдүүд өндөр болдог гэдгийг мэдэх үү?

Хүүхдийн өсөлт хөгжилд нойр асар их нөлөөтэй.
Ялангуяа оройн 22:00 цагаас өмнө унтах нь өсөлтийн дааврын ялгарлыг идэвхжүүлж, хүүхдийг өндөр, эрүүл чийрэг өсөхөд тусалдаг.

Яагаад заавал эрт унтах ёстой вэ?

21:00-22:00 цагт нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгарч эхэлдэг. Энэ үед унтаж чадвал өсөлтийн даавар илүү сайн ялгардаг.

Соматотропин буюу өсөлтийн даавар нь ясны өсөлтийн бүсэд очиж, хүүхдийг өндөр болоход шууд нөлөөлдөг.

Тийм ч учраас “хэн унтахгүй байна, тэр өсөхгүй” гэдэг үг гарсан байдаг.

Эрт унтах нь зөвхөн өндөр болоход бус, жингээ барихад ч тустай!
Орой унтдаг хүмүүс өлсөөгүй байсан ч юм идэх хандлагатай болдог. Шөнө идсэн хоол шууд өөх болж, өглөөний цайгаа алгасахад хүрдэг. Үр дүнд нь ядрах, эрч хүчгүй болох эрсдэл нэмэгддэг.

Эрт унтах нь чанартай нойртой шууд холбоотой.
Нойрны хамгийн чухал сэргээн засах шат болох 22:00–04:00 цагийн хооронд унтаж чадахгүй бол:

Арьс нөхөн төлжихгүй

Дархлаа дэмжих гормонууд ялгарахгүй

Стрессийг зохицуулах механизм ажиллахгүй

Өдрийн унтлага зөвхөн тогтсон хэмнэлтэй хүмүүст л үр дүнтэй шүү!

Эрт унтвал өглөө эрч хүчтэй, бүтээлтэй өдөр угтана.
Хамгийн чухал шийдвэр, уулзалтууд өглөө болдог нь ч үүнтэй холбоотой.

Эртхэн унтаж хэвшээрэй! Өндөр, эрүүл, эрч хүчтэй байхын тулд өнөөдрөөс эхлүүлээрэй!

11/12/2025

https://www.facebook.com/share/p/1A39BStbJE/?mibextid=wwXIfr

👶"Багш маань намайг төвлөрч чаддаггүй, тиймээс чи хэзээ ч, юунд ч хүрэхгүй гэж хэлж байсан ч би түүхэн дэх хамгийн шилдэг тамирчин болж чадсан"…

Энэ бол Майкл Фелпсийн түүх юм…

Хүүхэд байхдаа тэрээр байхдаа хэтэрхий эрч хүчтэй, тайван бус байсан нь сургууль дээрээ асуудалд оруулдаг байв…

Анхаарал хомсдолын хэт идэвхжилтэй гэж оношлогдсон бөгөөд багш нь текстийн хоёр догол мөрийг уншаад ч анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан тул амьдралдаа хэзээ ч юунд ч хүрэхгүй байх магадлалтай гэж хэлсэн ажээ...

Үүнээс гадна гар нь хэтэрхий урт, бас хэтэрхий том байсан тул найзууд нь түүнийг байнга шоолдог байжээ…

Сургууль дээрээ төвлөрөхөд бэрхшээлтэй, ангийнхаа хүүхдүүдийн шоглолтын дунд байсан тэрээр усанд сэлэлтийн спортоор хичээллэж, бүх эрч хүчээ гаргах арга замыг энэ спортоос олсон байна….

Сургуулийнхаа хичээл, даалгаврыг хийхэд хэцүү байсан ч тэрээр гүйлтийнхээ бичлэгийг олон цагаар хянаж, толгойгоо хангалтгүй өргөсөн эсэх, даллалтаа хэрхэн хийсэн, сайн амьсгалж байгаа гэх мэтийг шинжилж чаддаг байв…

Маш хатуу сахилга баттай байснаар техникээ аажмаар сайжруулж, бүх цаг үеийн шилдэг усанд сэлэгч болсон байна…

Одоогийн байдлаар Фелпс бол Олимпийн наадмын түүхэнд хамгийн олон медаль хүртсэн тамирчин бөгөөд янз бүрийн чансаагаар бүх цаг үеийн шилдэг тамирчинд тооцогддог бөгөөд 100 сая доллараас дээш хөрөнгөтэй дэлхийн баян тамирчдын нэг болсон ажээ…

20/11/2025

https://www.facebook.com/share/p/1EkfApuro3/?mibextid=wwXIfr

🔴Бага ангийн сурагчид ирэх сарын 15-наас амарна
ЕБС-ийн бага ангийн сурагчид 12 дугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 26 хүртэл амарна. Харин дунд ангийнхан 12 дугаар сарын 22-ны өдрөөс тус тус амрахаар БЯ-наас хуваарь гаргажээн нэгдүгээр сарын 26-наас хичээл нь орно. Ахлах ангийн сурагчид 12 дугаар сарын 22-ноос амарна. Амралтын сүүлийн долоо хоногт нь цахимаар хичээллэх аж.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar