22/09/2026
📚 ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХҮРЭЭНД БОЛОВСРУУЛАГДСАН НОМ, ГАРЫН АВЛАГА, ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГЭЖ БАЙНА
Тэгш хамруулах боловсролын чиглэлээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд боловсруулагдсан ном, гарын авлага, зөвлөмжүүдийг багш, боловсролын мэргэжилтэн, сургалтын байгууллагын удирдлага, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад зориулан хүргэж байна.
Эдгээр материал нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хамруулах, чанартай боловсрол олгох, сургалтын орчныг тохируулах, онцлог хэрэгцээнд нь нийцсэн сургалтын төлөвлөгөө боловсруулах, суралцагчийн хөгжлийн түвшин болон ахицыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой.
✅ “СТАРТ I, II” ТӨСӨЛ
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн I, II шатны хүрээнд боловсруулсан ном, гарын авлага, зөвлөмжүүд.
📌 1. Суралцахуйн бэрхшээлтэй, зан үйлийн асуудалтай хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмж
https://shortlink.win/1E8SI
📌 2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн түвшинг тодорхойлох, багшлах арга зүйн гарын авлага
https://shortlink.win/1ymrG
📌 3. Туршилтын сургуулийн жишээний эмхэтгэл
https://shortlink.win/1E8T9
📌 4. Өдөр тутмын хэрэглээний 450 үгсийн зурган цомог
https://shortlink.win/1E8Tk
📌 5. 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх гарын авлага
https://shortlink.win/1yms4
📌 6. Аутизмын хүрээний бэрхшээлийн тухай ойлголт
https://shortlink.win/1ymsi
📌 7. Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмж
https://shortlink.win/1ymsw
📌 8. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр ашиглах гарын авлага
https://shortlink.win/1E8Ub
📌 9. Цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан явуулын сургалтын гарын авлага
https://shortlink.win/1E8Ui
📌 10. Хүүхдийн цэцэрлэгт тэгш хамран сургах үйл ажиллагааг зохион байгуулах нь /зөвлөмж/
https://shortlink.win/1E8Ut
📌 11. “Хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй” – Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулж буй цэцэрлэгүүдийн туршлагын эмхэтгэл
https://shortlink.win/1E8UJ
📌 12. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад чиглэсэн эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл
https://shortlink.win/1E8UZ
📌 13. Тэгш хамруулан сургах боловсрол – Боловсролын бүх түвшний мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөмж
https://shortlink.win/1yAIc
📌 14. Тэгш хамруулан сургадаг сургууль – Сайн жишээний эмхэтгэл
https://shortlink.win/1ymtO
📌 15. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж
https://shortlink.win/1ymtY
📌 16. Ерөнхий боловсролын сургууль ба туслах багшийн оролцоо
https://shortlink.win/1ymu6
📌 17. Брайл бичиг, орон зайн баримжаанд сургах үеийн дэмжлэгийн аргууд
https://shortlink.win/1ymuk
✅ “ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” ТӨСӨЛ
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн хүрээнд боловсруулсан ном, гарын авлага, зөвлөмжүүд.
📍 18. Тэгш хамран сургах боловсрол – Бодлого, эрх зүйн шинжилгээ
https://shortlink.win/1yAIh
📍 19. ТХСБ – Оролцогч талуудын чадавх бэхжүүлэх сургалтын модуль
https://shortlink.win/1yAIp
📍 20. Тэгш хамран сургах боловсролын бодлого, соёл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх сургалтын гарын авлага
https://shortlink.win/1EnCy
📍 21. Тэгш хамран сургах боловсрол – Бодлогын хураангуй
https://shortlink.win/1EnCD
📍 22. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд суралцахуйн түгээмэл загварын зарчмыг тусгах арга зүйн зөвлөмж
https://shortlink.win/1yAIS
📍 23. Тэгш хамран сургах боловсролд хамтдаа
https://shortlink.win/1EnCQ
📍 24. Монгол Улсад тэгш хамруулах боловсролыг дэмжих нь
https://shortlink.win/1E8VS
✅ “МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭД БҮРИЙГ БОЛОВСРОЛД ТЭГШ ХАМРУУЛАХ ЗАРЧМЫГ ДЭМЖИХ НЬ” ТӨСӨЛ
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-I (2018–2021)”, “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-II (2021–2024)” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн багш, сургуулийн ажилтан, эцэг эхчүүдэд зориулан боловсруулсан материалууд.
🔹 25. Хүүхдийн сурах үйл явцад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх арга зүй
https://shortlink.win/1E8Wg
🔹 26. “Тавдугаар ангийн сурагчдыг бага ангиас дунд ангид дэвшин суралцахад дэмжлэг үзүүлэх арга зүй” /Сургалтын модуль/
https://shortlink.win/1ymu-
🔹 27. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтын модуль
https://shortlink.win/1ymva
🔹 28. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй холимог бүлэгт зохион байгуулах арга зүй
https://shortlink.win/1ymvk
🔹 29. Боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дэмжих малчин эцэг эх, асран хамгаалагчдын чадавхыг дээшлүүлэх /Сургалтын модуль/
https://shortlink.win/1ymvp
🔹 30. Боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж буй сайн туршлага
https://shortlink.win/1E8WV
✅ “ЕБС-ИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛЫН ЦАХИМ СУРГАЛТЫН ПЛАТФОРМ” ТӨСӨЛ
Боловсролын яам, Люксембургийн Их Вант Улсын Гадаад хэргийн яам, ПАДЕМ олон улсын байгууллагын санхүүжилтээр “Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан тэгш хамруулах боловсролын цахим платформ бий болгох” төслийг Боловсролын ерөнхий газар, “Адина-Тэгш боломж” ТББ хамтран 2024–2026 онд хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн чиглэлээр дараах 9 цахим сургалтын модуль боловсруулсан. Үүнд:
🔹 Аутизмын хүрээний эмгэг
🔹 Тулгуур хөдөлгөөний бэрхшээл
🔹 Хэл ярианы бэрхшээл
🔹 Анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг
🔹 Оюун ухааны бэрхшээл
🔹 Харааны бэрхшээл
🔹 Сонсголын бэрхшээл
🔹 Дауны хам шинж
🔹 Суралцахуйн бэрхшээл
💻 Энэхүү онлайн модуль сургалтаар багш, боловсролын мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах боломжтой.
🎥 Цахим сургалтын танилцуулга:
https://youtu.be/FgARXoLadoE
📚 Багш, боловсролын мэргэжилтэн, сургалтын байгууллагын удирдлага, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн дээрх материалуудтай танилцаж, үйл ажиллагаандаа ашиглана уу.