Gerelt Andagan - Гэрэлт Андаган ТББ

Gerelt Andagan - Гэрэлт Андаган ТББ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсрол 🫶🏻

💡Гэрэлт Андаган ТББ болон JCI байгууллагын Их хүрээ салбарын хамтран хэрэгжүүлж буй “Итгэлийн жигүүр” төслийн хүрээнд хө...
23/05/2026

💡Гэрэлт Андаган ТББ болон JCI байгууллагын Их хүрээ салбарын хамтран хэрэгжүүлж буй “Итгэлийн жигүүр” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш, мэргэжилтэн, эцэг эхчүүдэд чиглэсэн мэдээллийг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ.
👉Энэ удаа цуврал 3-аар “Дауны хам шинжтэй хүүхдийн онцлог, түүнд тулгуурлан дэмжлэг үзүүлэх” тухай мэдээллийг хүргэж байна.
🔹🔹🔹Аливаа хөгжлийн хоцрогдол бэрхшээлийг эрт илрүүлж, цаг алдалгүй тохирсон тусламж дэмжлэг авах нь хүүхдийн цаашдын хөгжилд маш чухал үр дүнтэй байдаг тул тэдний онцлог, хэрэгцээнд тулгуурлан ажиллах хэрэгтэй.
👧👦Хүүхэд нэг бүр өөрт тохирсон сургалт, дэмжлэгт хамрагдаж өөр өөрийн өнгөөр 💚💜🩷🩵🩶гэрэлтэхэд таны багахан дэмжлэг, анхаарал л хэрэгтэй. 🥰Хайр түгээе🥰
📖📚Эх сурвалж “A Guide for Supporting Students with Down Syndrome” гарын авлагаас бэлтгэв

ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ (ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ) ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ С...
02/05/2026

ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ (ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ) ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
✅✅✅Гэрэлт Андаган ТББ байгууллага ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хүртээмжтэй хамруулахад дэмжлэг үзүүлэх, багш нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт нийцүүлэн анги нийтийн сургалтад болон ганцаарчилсан сургалтад хамруулах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжье” сургалтыг амжилттай зохион байгууллаа.
🔸🔸🔸Сургалтад Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг багш нар танхимаар хамрагдаж, дараах чиглэлээр нэгдсэн ойлголттой болж, өөрт тулгамдаж буй олон асуудлын талаар харилцан ярилцаж зөвлөгөө авав.
📌Сургуулийн өмнөх боловсролын ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах, үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүй
📌Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах, харилцах арга зүй
💚🧡🤍🩵Хүүхэд нэг бүрийг хүртээмжтэй, чанартай, үр дүнтэй боловсролын үйлчилгээнд хамруулахын төлөө хамтран ажилласан Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэгийн удирдлага болон нийт багш нартаа талархал илэрхийлье.

👉🏻Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Аргачлал шинэчлэн батлах тухай” А/196 дугаар тушаалын нэгдүг...
09/04/2026

👉🏻Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Аргачлал шинэчлэн батлах тухай” А/196 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан сургуулийн өмнөх боловсролын ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний загварыг файл болгон хүргэж байна.
✅✅✅Сургуулийн өмнөх боловсролын багш та энэхүү QR уншуулан файлыг татаж авч word хэлбэрээр нээж шууд ашиглах боломжтой.
🧒🏻👧🏻Хүүхэд нэг бүр өөрт тохирсон сургалт, дэмжлэгт хамрагдаж өөр өөрийн өнгөөр 🤎❤️💛🩷🩵🩶гэрэлтэхэд таны багахан дэмжлэг, анхаарал л хэрэгтэй. 🥰🥰Хайр түгээе 🥰🥰

🔸“АУТИЗМЫГ ТАНИУЛАХ САР” ТОХИОЖ БАЙНА 🔸📍НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмы...
01/04/2026

🔸“АУТИЗМЫГ ТАНИУЛАХ САР” ТОХИОЖ БАЙНА 🔸
📍НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан. Үүнтэй холбогдуулан жил бүрийн 4 дүгээр сарын 2-ныг “АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон зарлаж мөн тус сарыг “Аутизмыг таниулах сар" хэмээн 2008 оноос тэмдэглэж ирсэн билээ.
✅✅✅Дэлхий дахинд энэ сарын хугацаанд аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
🧒🏻👧🏻Хүүхэд нэг бүр өөрт тохирсон сургалт, дэмжлэгт хамрагдаж өөр өөрийн өнгөөр 🤎❤️💛🩷🩵🩶гэрэлтэхэд таны багахан дэмжлэг, анхаарал л хэрэгтэй. 🥰🥰Хайр түгээе 🥰🥰
🫶🏻❤️🫶🏻

ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ (ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ) СУРАЛЦАГЧТАЙ АЖИЛЛАЖ БУЙ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...
30/03/2026

ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ (ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ) СУРАЛЦАГЧТАЙ АЖИЛЛАЖ БУЙ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...
✅✅✅Гэрэлт Андаган ТББ болон JCI байгууллагын Монгол Улс дахь Их хүрээ салбар хамтран ялгаатай хэрэгцээтэй (хөгжлийн бэрхшээлтэй) хүүхэдтэй ажиллаж буй багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Итгэлийн жигүүр” төслийг хэрэгжүүлж байна.
🔸🔸Төслийн хүрээнд Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтэс, Дархан-Уул аймгийн Боловсролын газартай хамтран ялгаатай хэрэгцээтэй (хөгжлийн бэрхшээлтэй) хүүхэдтэй ажиллаж буй багш, мэргэжилтнүүдэд зориулсан онол, дадлага хосолсон арга зүйн сургалтыг Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
🔹🔸🔹Сургалтад Дархан-Уул аймгийн Политехник коллеж, Насан туршийн суралцахуйн төв, ерөнхий боловсролын сургуулиудын дэмжлэгийн багийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш нарын төлөөлөл, нийт 80 оролцогч хамрагдаж, дараах чиглэлээр мэдээлэл хүргэж, нэгдсэн ойлголттой болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах дадлагад хамтран суралцлаа. Үүнд:
📌Тэгш хамруулах боловсролын хууль эрх зүйн орчин, түүнийг хэрэгжүүлэгч талуудын оролцоо, анхаарах асуудал;
📌Дэмжлэгийн багийн бүтэц үйл ажиллагаа, хамтран ажиллах чиглэл;
📌Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах аргачлал;
📌Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй
📌Дохионы хэлний анхан шатны ойлголт, харилцаанд ороход анхаарах асуудал;
📌Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийг хөгжүүлэх арга зүй, хэл ярианд дэмжлэг үзүүлэх;
👉🏻Тус сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш нарт тулгамдаж буй арга зүйн чиглэлээр зөвлөгөө өгч хамтран ажилласан үр дүнтэй байлаа.
👧🏻🧒🏻Хүүхэд нэг бүр өөрт тохирсон сургалт, дэмжлэгт хамрагдаж өөр өөрийн өнгөөр 🩶💛💙🩷❤️🤎гэрэлтэхэд таны багахан дэмжлэг, анхаарал л хэрэгтэй. 🥰🥰🥰Хайр түгээе🥰🥰🥰

ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ (ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ) ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ С...
26/03/2026

ЯЛГААТАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ (ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ) ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
✅✅✅Гэрэлт Андаган ТББ байгууллага Сонгинохайрхан дүүргийн Боловсрол хөгжил бүс болон 79 дүгээр цэцэрлэгтэй хамтран ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хүртээмжтэй хамруулахад дэмжлэг үзүүлэх, багш нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт нийцүүлэн анги нийтийн сургалтад болон ганцаарчилсан сургалтад хамруулах чадварыг нэмэгдүүлэх зорилготой онол дадлага хосолсон сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
🔸🔸🔸Сургалтад боловсрол хөгжил бүсийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нар нийт 30 төлөөлөл танхимаар хамрагдаж дараах чиглэлээр мэдээлэл хүргэж, нэгдсэн ойлголттой болж, өөрт тулгамдаж буй олон асуудлын талаар харилцан ярилцаж зөвлөгөө авав.
📌Сургуулийн өмнөх боловсролын ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах, үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүй
📌Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах, харилцах арга зүй

💚🧡🤍🩵Хүүхэд нэг бүрийг хүртээмжтэй, чанартай, үр дүнтэй боловсролын үйлчилгээнд хамруулахын төлөө хамтран ажиллаж буй байгууллагууд болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлага багш нартаа талархал илэрхийлье.

🔹🔸ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН ДАУН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА🔹🔸✅✅✅НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн 03 дугаар сарын 21-ний ө...
21/03/2026

🔹🔸ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН ДАУН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА🔹🔸
✅✅✅НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн 03 дугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн Дауны Өдөр болгон тунхагласан байдаг.
👉🏻Энэхүү өдрийг жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил "ГАНЦААРДЛЫН ЭСРЭГ ХАМТДАА" 👧🏻🧒🏻👫 уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарлажээ.
🧒🏻👧🏻Хүүхэд нэг бүр харилцан адилгүй тэд өөр өөрийн авьяас, сонирхол, онцлог, хэрэгцээ, үзэл бодол, хөгжил, төлөвшилтэй тэднийг өөрт тохирсон сургалт, дэмжлэгт хамрагдаж өөр өөрийн өнгөөр 🩷🧡💙🩵💚🤎🩶💛гэрэлтэхэд таны багахан дэмжлэг, анхаарал л хэрэгтэй. 🥰🥰🥰ГАНЦААРДЛЫН ЭСРЭГ ХАМТДАА ХАЙР ТҮГЭЭЕ 🥰🥰🥰

💡Гэрэлт Андаган ТББ болон JCI байгууллагын Их хүрээ салбарын хамтран хэрэгжүүлж буй “Итгэлийн жигүүр” төслийн хүрээнд хө...
26/02/2026

💡Гэрэлт Андаган ТББ болон JCI байгууллагын Их хүрээ салбарын хамтран хэрэгжүүлж буй “Итгэлийн жигүүр” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш, мэргэжилтэн, эцэг эхчүүдэд чиглэсэн мэдээллийг цуврал хэлбэрээр хүргэж байна.
👉🏻Энэ удаа цуврал 2-оор “Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдэд илрэх шинжүүд”-ийн талаар хүргэж байна.
🔹🔹🔹Аливаа хөгжлийн хоцрогдол бэрхшээлийг эрт илрүүлж, цаг алдалгүй тохирсон тусламж дэмжлэг авах нь хүүхдийн цаашдын хөгжилд маш чухал үр дүнтэй байдаг тул таны ажиллаж буй хүүхдэд дараах үндсэн шинж тэмдгүүд илэрч буйг сайтар ажиглаж, санаа зовох зүйл байгаа бол эмчид хандаарай.
❗️❗️Анхааруулга: Энэхүү зурагт хуудас нь оношилгооны хэрэгсэл биш бөгөөд зөвхөн мэргэжлийн эмч онош тавина.
🧒🏻👧🏻Хүүхэд нэг бүр өөрт тохирсон сургалт, дэмжлэгт хамрагдаж өөр өөрийн өнгөөр 🩷❤️🩵💚💙🧡💜💛🤎🤍гэрэлтэхэд таны багахан дэмжлэг, анхаарал л хэрэгтэй. 🥰🥰🥰Хайр түгээе❤️🥰😍
📚📖Эх сурвалж Монголын аутизмын холбооны “Аутизмын хүрээний эмгэг” гарын авлагаас бэлтгэв.

Р.Ядмаа зохиолчийн "Солонго" шүлгийг бага насны хүүхдүүдэд зориулан зургаар илэрхийллээ. 👦🏻👧🏻Хүүхэд нэг бүр өөрт тохирсо...
06/02/2026

Р.Ядмаа зохиолчийн "Солонго" шүлгийг бага насны хүүхдүүдэд зориулан зургаар илэрхийллээ.
👦🏻👧🏻Хүүхэд нэг бүр өөрт тохирсон сургалт, дэмжлэгт хамрагдаж өөр өөрийн өнгөөр 💜💙🧡💛🩵❤️🩷💚🖤🩶🤍🤎гэрэлтэхэд таны багахан дэмжлэг, анхаарал л хэрэгтэй. 🥰🥰🥰 Хайр түгээе ❤️🥰😍

🖋️🖋️🖋️ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА ✍🏻✍🏻✍🏻 🔸🔸🔸Гэрэлт андаган төрийн бус байгууллага нь 2023 оноос эхл...
04/02/2026

🖋️🖋️🖋️ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА ✍🏻✍🏻✍🏻
🔸🔸🔸Гэрэлт андаган төрийн бус байгууллага нь 2023 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх асран хамгаалагчид, тэдэнтэй ажиллаж буй цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш, ажилчдыг чадавхжуулах, Салбар комисс, Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл, цэцэрлэг, сургуулийн дэмжлэгийн багийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн билээ.
✍🏻Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга болон бусад төлөөллүүдтэй уулзан цаашид хэрхэн хамтран ажиллах талаарх санал солилцож, талууд 2026 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
👦🏻👧🏻Хүүхэд нэг бүр өөрт тохирсон сургалт, дэмжлэгт хамрагдаж өөр өөрийн өнгөөр 💜💙🧡💛🩵❤️🩷💚🖤🩶🤍🤎гэрэлтэхэд таны багахан дэмжлэг, анхаарал л хэрэгтэй. 🥰🥰🥰 Хайр түгээе ❤️🥰😍

Address

БЗД
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97699692506

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gerelt Andagan - Гэрэлт Андаган ТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Gerelt Andagan - Гэрэлт Андаган ТББ:

Shortcuts

Share