Hepato Gastroenterologist Club

Hepato Gastroenterologist Club

Share

Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн харъяа “Hepato Gastroenterologist Club”

Photos from Hepato Gastroenterologist Club's post 27/04/2026

✨Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Бат-Өлзийн Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын улсын IV олимпиад 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.👏🏻

Энэхүү олимпиадад анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутан залуус өргөнөөр оролцож, мэдлэг, ур чадвар, сэтгэлгээний өндөр түвшинг харуулсан өрсөлдөөн өрнөлөө.
🥇HARMONY баг
Я.Төгөлдөр АУС 5р дамжаа
Б. Цолмон АУС 5р дамжаа
Д. Сайханбаяр АУС 5р дамжаа
🥈Enthusiasts баг
О. Жанчивдулам АУС 5р дамжаа
Б. Эгшиглэн АУС 5р дамжаа
Б. Энхжин АУС 4р дамжаа
🥉GutZ баг
Г. Энхзаяа АУС 5р дамжаа
Б. Солонго АУС 4р дамжаа
Х. Ариунхишиг АУС 3р дамжаа
🏅Тусгай байранд:
ZEN баг
Э. Хонгорзул АУС 6р дамжаа
Б. Цэрэнмнинжин АУС 6р дамжаа
А. Хулан АУС 6р дамжаа
•Digestive Divas баг
Г. Анхтуяа 6р дамжаа
Ч.Үүрийнцолмон 6р дамжаа
М. Хулан 6р дамжааны оюутнууд тус тус шалгарлаа.👏🏻✨
Нийт оролцогч оюутнууд, бэлтгэн оролцуулсан багш нар, шүүгчдийн бүрэлдэхүүн, зохион байгуулагч хамт олонд гүн талархал илэрхийлье.🙌🏻
Та бүхний цаашдын сурлага, судалгаа,
мэргэжлийн замналд өндөр амжилт хүсье.📚

Photos from Hepato Gastroenterologist Club's post 14/04/2026

✨Анагаахын салбарын оюутнуудын мэдлэг, ур чадварыг сорих “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын Улсын IV олимпиад зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү олимпиад нь академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Цэрэндашийн нэрэмжит бөгөөд хоол боловсруулах эрхтний чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, ур чадвар, судалгааны сонирхлыг дэмжих зорилготой.

📅 Хэзээ: 2026 оны 4 сарын 25
⏰ Цаг: 09:00–16:00
📍 Хаана: АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Blue Hall танхим

Оюутан та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

📲 Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэл – постер дээрх QR кодоор.
Бүртгэл
https://docs.google.com/forms/d/1zPpJDAJNGT2tGSHyqpyDHbRbY8A_syg0d8ozWB8N-Uw/viewform

Photos from Hepato Gastroenterologist Club's post 14/04/2026

Бүртгэл дуусахад цөөхөн хоног үлдлээ.
✨Анагаахын салбарын оюутнуудын мэдлэг, ур чадварыг сорих “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын Улсын IV олимпиад зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү олимпиад нь академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Цэрэндашийн нэрэмжит бөгөөд хоол боловсруулах эрхтний чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, ур чадвар, судалгааны сонирхлыг дэмжих зорилготой.

📅 Хэзээ: 2026 оны 4 сарын 25
⏰ Цаг: 09:00–16:00
📍 Хаана: АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Blue Hall танхим

Оюутан та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

📲 Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэл – постер дээрх QR кодоор.
Бүртгэл
https://docs.google.com/forms/d/1zPpJDAJNGT2tGSHyqpyDHbRbY8A_syg0d8ozWB8N-Uw/viewform

11/04/2026

16/03/2026

Анагаахын салбарын оюутнуудын мэдлэг, ур чадварыг сорих “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын Улсын IV олимпиад зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү олимпиад нь академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Цэрэндашийн нэрэмжит бөгөөд хоол боловсруулах эрхтний чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, ур чадвар, судалгааны сонирхлыг дэмжих зорилготой.

📅 Хэзээ: 2026 оны 4 сарын 25
⏰ Цаг: 09:00–16:00
📍 Хаана: АШУҮИС, Анагаах ухааны сургууль, Blue Hall танхим

Оюутан та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
📲 Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэл – постер дээрх QR кодоор.
Бүртгэл https://docs.google.com/forms/d/1zPpJDAJNGT2tGSHyqpyDHbRbY8A_syg0d8ozWB8N-Uw/viewform

30/09/2025

Хүндэт оюутан танд баяр хүргэе! Та 1-р шатны шалгаруулалтад амжилттай тэнцэж, 2-р шатны ярилцлагад оролцох эрхтэй боллоо. Ярилцлага [2025.10.01 өдөр, 18:30 цаг]-т [📍АШУҮИС төв сургууль , Номын сангийн 603 тоот газар]-д зохион байгуулагдах тул товлосон хугацаандаа ирж оролцоно уу. Амжилт хүсье!

18/09/2025

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! АШУҮИС-ийн АУС-ийн “Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн харьяа” 𝗛𝗲𝗽𝗮𝘁𝗼 𝗴𝗮𝘀𝘁𝗿𝗼𝗲𝗻𝘁𝗲𝗿𝗼𝗹𝗼𝗴𝗶𝘀𝘁 𝗖𝗹𝘂𝗯 маань 2024-2025 оны хичээлийн жилийн НАМРЫН ЭЛСЭЛТЭЭ ЗАРЛАЖ БАЙНА.
Манай клуб нь 2007 онд байгуулагдсан бөгөөд 2012 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

📍Тавигдах шаардлага:
• АШУҮИС-ийн I-III дамжаанд суралцдаг оюутан байх
• Хоол боловсруулах эрхтэн судлалын чиглэлээр гүнзгийрэн суралцах сонирхолтой
• Багаар ажиллах чадвартай
• Идэвх санаачлагатай

📍Анкет бөглөх:
1. Оюутны веб сайт руу нэвтэрч орох
2.Клуб гэсэн цэсийг сонгон клубүүдийн жагсаалт дундаас “Хоол боловсруулах эрхтэн судлалын клуб” гээд хайлт хийхэд гарж ирнэ.
3. Дэлгэрэнгүй мэдээлэл дээр дарж бүртгүүлэх хэсэгт бүртгүүлнэ үү.
Доорх линкээр оюутны веб сайт руу нэвтэрнэ үү! Алжилт😉
https://student.mnums.edu.mn/request/club

💥 Өөрийгөө хөгжүүлэх, шинэ найз нөхөдтэй болж танилын хүрээгээ тэлэх, шинэ содон зүйлс сурч авах хүсэлтэй бүх оюутнуудад манай клуб нээлттэй.

📍Шалгаруулалт:
- I шат: Анкет бөглөх /2025.09.19-2025.09.25 оюутны веб сайт руу нэвтэрч бөглөнө үү/
- II шат: Ярилцлага /2025 оны 9 сарын 26нд зохион байгуулагдана./

29/09/2024

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! АШУҮИС-ийн АУС-ийн "Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн харьяа" 𝗛𝗲𝗽𝗮𝘁𝗼 𝗴𝗮𝘀𝘁𝗿𝗼𝗲𝗻𝘁𝗲𝗿𝗼𝗹𝗼𝗴𝗶𝘀𝘁 𝗖𝗹𝘂𝗯 маань 2024-2025 оны хичээлийн жилийн НАМРЫН ЭЛСЭЛТЭЭ ЗАРЛАЖ БАЙНА.
Манай клуб нь 2007 онд байгуулагдсан бөгөөд 2012 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд 2017 оны шилдэг клуб юм.

📍Тавигдах шаардлага:
• АШУҮИС-ийн I-IV дамжаанд суралцдаг оюутан байх
• Хоол боловсруулах эрхтэн судлалын чиглэлээр гүнзгийрэн суралцах сонирхолтой
• Багаар ажиллах чадвартай
• Идэвх санаачлагатай

📍Анкет бөглөх:
https://forms.gle/GXvfxLP1R7BcHDqH7

💥 Өөрийгөө хөгжүүлэх, шинэ найз нөхөдтэй болж танилын хүрээгээ тэлэх, шинэ содон зүйлс сурч авах хүсэлтэй бүх оюутнуудад манай клуб нээлттэй.

📍Шалгаруулалт:
- I шат: Анкет бөглөх /2024 оны 10 сарын 3-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна/
- II шат: Ярилцлага /2024 оны 10 сарын 4-ны өдөр зохион байгуулагдана/

Photos from Hepato Gastroenterologist Club's post 28/05/2024

АШУҮИС-ийн АУС-ийн Хоол Боловсруулах Эрхтэн Судлалын тэнхимийн дэргэдэх “Hepato Gastroenterologist Club”-н хүндэт гишүүд маань эмчийн тангарагаа өргөж, ”Хүний их эмч, Эрүүл мэндийн хоол зүйч”-ийн нэр дор өөрсдийн аялалаа эхлүүллээ.

“HGC” клубын хамт олноос 2024 онд төгсөж буй нийт төгсөгчиддөө клубт байх хугацаандаа өөрийн үнэтэй хувь нэмэр, үнэ цэнэтэй цаг мөчөө хамт бүтээлцсэнд талархаж, гал халуун баярын мэндийг хүргэн, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе! 💫

👩‍⚕️❣️“HGC” клубын хүндэт төгсөгч, Хүний их эмч Т.Ганчимэг.
/Ganchimeg Ganaa/

👩‍⚕️❣️“HGC” клубын хүндэт төгсөгч, Хүний их эмч Б.Оюун-Эрдэнэ.
/Оюун-Эрдэнэ Б./

👩‍⚕️❣️“HGC” клубын хүндэт төгсөгч, Эрүүл Мэндийн Хоол зүйч, Шим тэжээл судлаач Г. Хүслэн.
/Khuslen Ge/

Photos from Hepato Gastroenterologist Club's post 19/05/2024

Эмнэлзүйн шинжлэх ухааны ноён оргил болсон Дотрын шинжлэх ухааны нэгэн томоохон төлөөлөл, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Академич, АШУ-ны доктор, профессор Бат-Өлзийн Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлалын Улсын гуравдугаар олимпиад” 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо АШУҮИС-ийн төв сургуулийн Оюутны соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү олимпиадыг АШУҮИС-ийн АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим, Анагаах ухааны хүрээлэн, АУС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн дэргэдэх Хепато-Гастроэнтерологич оюутны клуб, Академичийн үр хүүхдүүд хамтран зохион байгуулсан. Тус олимпиадад АШУҮИС, “Ач” АУИС, “Этүгэн” их сургуулийн 100 гаруй оюутнууд оролцож, Хоол боловсруулах эрхтэн судлалын талаарх мэдлэг оюун, ур чадвараараа өрсөлдлөө.

Энэ удаагийн олимпиадын онцлог нь академичийн 80 насны ойд зориулан зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Монголын анагаахын мэргэд” цувралын 38-р боть “Дотрын хэмээн алдаршсан их багштан, академич Бат-Өлзийн Цэрэндаш” ном хэвлэгдэн гарсан явдал юм. АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга, АУ-ны доктор, дэд профессор Д.Оюунбилэг, АШУҮИС-ийн АУС-ийн ХБЭС-ын тэнхимийн эрхлэгч, МЯЭ-ийн дурангийн тасгийн эрхлэгч, АУ-ны доктор Ц.Бямбажав нар олимпиадыг нээж, АШУҮИС-ийн зөвлөх, академич Ц.Лхагвасүрэн “Монголын анагаахын мэргэд” цувралын 38-р боть “Дотрын хэмээн алдаршсан их багштан, академич Бат-Өлзийн Цэрэндаш” номын тухай, Анагаах Ухааны хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, профессор Л.Тулгаа “Академич Б.Цэрэндашийн элэг судлалын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр” сэдвээр, АШУҮИС-ийн МЯЭ-ийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Н.Бира “Академич Б.Цэрэндашийн анагаахын боловсрол судлалд оруулсан хувь нэмэр” сэдвээр лекц уншлаа. Олимпиадад Монгол улсын төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын эмч, академич, АУ-ны доктор, профессор Н.Баасанжав, Монгол улсын ардын багш, хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Х.Гэлэгжамц, Монгол улсын ардын багш, эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, академич, АШУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, Монгол улсын хүний гавъяат эмч Г.Занаа, Монгол улсын хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор Т.Эрхэмбаатар, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, АУ-ны доктор, профессор Г.Чойжамц, нарын эрдэмтэн, докторууд хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэхүү үйл ажиллагаанд академич Б.Цэрэндаш тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан Дотор өвчин судлалын 2-р тэнхмийн багш нар, хамт олон нь оролцлоо.

Олимпиадыг ЭМЯ-ы Дотрын Анагаах судлалын салбар зөвлөлийн дарга, АУ-ы доктор, дэд профессор Ц.Сарантуяа, “Ач” АУИС-ийн Эм судлалын тэнхмийн эрхлэгч АУ-ы доктор, дэд профессор Ц.Гүндэгмаа, АШУҮИС-ийн МЯЭ-ийн зөвлөх АУ-ы доктор, профессор Н.Бира, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхмийн багш, АУ-ы магистр Г.Эрдэнэбал, АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн багш, АУ-ы доктор Г.Сарантуяа нар шүүн тунгаалаа.

Шалгарсан багууд:
🥇 Янзага 41.2 оноо
🥈 Universe 33.3 оноо
🥉 Z-coming 31.3 оноо
🏅Тусгай байр 1: MDA 30.2 оноо
🏅Тусгай байр 2: Senzu 30 оноогоор тус тус шалгарлаа.

Олимпиадын үеэр академич Б.Цэрэндашийн бүтээлийн үзэсгэлэн гарч, хэвлүүлсэн, редакторласан зарим бүтээлийг дэлгэн үзүүлэв.

Олимдиадын үеэр оюутнууд юу сурч мэдсэнээ багш нартаа тайлагнаж, олимдиадын явцад гастроэнтеролог, гепатологийн чиглэлээр өргөн цар хүрээтэй мэдлэг олж авлаа.

Олимпиадыг зохион байгуулагчид, шүүгчид, оролцсон оюутнууд, хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.

11/05/2024

Сайн байцгаана уу,

Академич, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор Бат-Өлзийн Цэрэндашийн нэрэмжит "Хоол Боловсруулах Эрхтэн Судлалын улсын III олимпиад"-ын 2-р шатны дүнг танилцуулж байна.

🥳🎉 Эхний 5 байрын багууд 3-р шатандаа тэнцэн орсонд баяр хүргэе!

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, С. Зоригийн гудамж, Ш/Х-48/111 Улаанбаатар хот 14210, Монгол Улс
Ulaanbaatar