04/09/2022
✨Дараагийн маань мэргэжил орлоо. Тэр бол ‘’Малын эмч’’🤭❤️
👩🏻⚕️👨🏻⚕️Малын эмч нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалдаг эмнэлгийн мэргэжилтэн юм. Тэд амьтдын өвчнийг оношилж, хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийдэг. Мөн тэд гэрийн тэжээвэр амьтад болон мал аж ахуйн амьтдыг хэрхэн зөв арчиллах талаар зөвлөгөө мэдээллийг хүргэдэг.
🤔ТӨСТЭЙ МЭРГЭЖИЛ😊
Малын эмч хүүхдийн эмчтэй олон талаараа төстэй байдаг. Учир нь нялх, балчир хүүхдүүд өөрийн зовиур, шинж тэмдэгүүдийг хэлж чаддаггүйтэй адил амьтад ч түүнийгээ илэрхийлж чадахгүй.👼🏻❤️
😮ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА☺️
Амьтны туссан өвчнийг оношлох
Халдвар, галзуу зэрэг өвчний эсрэг вакцинжуулалт
Өвчнөөр шаналж буй амьтдыг эмчлэх
Шархыг эмчлэх, боолт хийх
Энгийн болон нарийн төвөгтэй мэс засал хийх
Амьтанд шаардагдах хоол хүнсний хэмжээ болон бусад зөвлөгөөг эздэд өгөх
Шаардлагатай үед амьтдыг унтуулах /үхүүлэх/
Урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх
Рентген, ЭХО, цус, шээс, ялгадас зэрэг оношлогооны шинжилгээг хийх😍😍
💁🏻♀️БУРУУ ОЙЛГОЛТ😁
Малын эмчийг үргэлж өхөөрдөм, томоотой амьтадтай ажилладаг гэж төсөөлөх нь маш буруу юм. Учир нь малын эмч нарт түрэмгий, хүчирхийлэлд өртсөн эсвэл аюултай амьтадтай ажиллах үе байх ба хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргах шаардлага ч гарч байдаг.🤨🤨
⏰СУРАЛЦАХ ХУГАЦАА⏰
Малын эмч болохын тулд 4 жил суралцаж бакалаврын зэрэг авдаг ба шаардлагатай тохиолдолд дахин 4 жил магистераар сурдаг.📒📕
💵ЦАЛИН💵
79,430-126,260 доллараар цалинждаг.
🥰ШААРДЛАГАТАЙ УР ЧАДВАРУУД🥰
💎Амьтантай харьцах ур чадвар
💎Практик ур чадвар
💎Аналитик ур чадвар
💎Шинжлэх ухааны чадвар
💎Хүмүүстэй харилцах чадвар
💎Зохион байгуулалтын ур чадвар
💎Техникийн ур чадвар
💎Асуудлыг шийдвэрлэх ур чадвар