05/09/2026
“Оюу толгой” ХХК-ийн – Тээвэрлэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах ээлжийн хуваариар ажиллах нэг (1) Ачих, буулгах төхөөрөмжийн оператор – ын ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай орон тоо болно.
Тавигдах шаардлага
📌Дээд боловсрол эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан эзэмшсэн диплом, гэрчилгээтэй байх.
📌Сэрээт өргөгч болон гүүрэн краны операторын хүчинтэй үнэмлэх, сертификаттай байх, гүүрэн краныг аюулгүй ажиллуулах практик мэдлэг, ажлын туршлагатай байх.
📌Холбогдох чиглэлээр хамгийн багадаа 3 жилийн ажлын туршлагатай, эсхүл ажлын байран дахь сургалт, дадлагаар эзэмшсэн түүнтэй адил түвшний мэдлэг, практик туршлагатай байх.
📌Хүчин төгөлдөр Монгол улсын жолооны “М” ангиллын үнэмлэхтэй
Анкет бөглөхөд шаардлагатай англи монгол CV, өргөдөл бичиж байна. Чатаар мэдээлэл аваарай 💬