18/05/2026
Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны Холбоо нь оюутнуудынхаа санал хүсэлт, сэтгэгдлийг сонсож, холбогдох түвшинд шийдвэрлүүлэх зорилгоор гомдол, саналыг цахимаар хүлээн авч эхэллээ.☺️🤭
Та доорх QR кодыг уншуулан өөрийн санал хүсэлтээ бидэнд илгээнэ үү.🤗
29/04/2026
🌳 МОД ТАРИХ САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭГДЭЭРЭЙ! 🌳
Байгаль орчноо хамгаалж, илүү ногоон ирээдүйг бүтээхэд өөрийн хувь нэмрээ оруулах боломж нээгдлээ 💚
Найзууд, хамт олонтойгоо дурсамжтай нэг өдрийг өнгөрүүлэхийн зэрэгцээ нийгэмдээ хэрэгтэй зүйл хийцгээе!
📍 Оролцогчдод:
• Сайн дурын үйл ажиллагаанд хамрагдсан credit цагт албан ёсоор тооцогдоно
• 3 хүний бүрэлдэхүүнтэй баг болж оролцоно
• Үнэ боломжийн бөгөөд шаардлагатай бүх зүйл зохион байгуулалтаас бүрэн хангагдана
🌱 Та бүхэн зөвхөн идэвхтэй оролцох хүсэлтэй байхад хангалттай!
Мод тарих нь зөвхөн нэг өдөр өнгөрүүлэх ажил биш — ирээдүйдээ, эх дэлхийдээ үлдээж буй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.
✨ Хамтдаа:
• Байгальдаа ээлтэй дадал хэвшүүлнэ
• Шинэ туршлага хуримтлуулна
• Багаараа хамтран ажиллах чадвараа хөгжүүлнэ
• Нийгэмдээ эерэг өөрчлөлт авчирна
🍃 Өнөөдрийн тарьсан мод маргаашийн цэвэр агаар болно.
Ирээдүйн төлөө өнөөдөр нэгдэцгээе!
Болох өдөр: 2026.05.09
3 хүн-45к
1 хүн-15к
Гэхдээ 1 хүн эсвэл 2 хүн дутуу гэж санаа зоволтгүй, бүртгүүлээд random-р хэн нэгэнтэй таарж найзтай ч болох боломжтой шүү!🫰🏻
Бүртгүүлэх холбоос:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfDUrhDI4_EfU8VVUKsgNwaAceCw5RRvBi76Tk0Tb7tmqpPPA/viewform
17/04/2026
“ЭЕРЭГ ХАРИЛЦАА-ЭРҮҮЛ НИЙГЭМ” парламентын мэтгэлцээний тэмцээний хэсгийн хувиарлалт.
11/04/2026
“Эерэг харилцаа-Эрүүл нийгэм”
Парламентын мэтгэлцээний шийдэл зарлагдлаа.🤗
Оролцогч багууддаа амжилт хүсье.👏😊
08/04/2026
🎤 “ЭЕРЭГ ХАРИЛЦАА – ЭРҮҮЛ НИЙГЭМ”
Парламентын мэтгэлцээний тэмцээн зохион байгуулагдах гэж байна!
🗓 Хэзээ: 2026.04.18
⏰ Цаг: 09:00
📍 Хаана: Отгонтэнгэр Их Сургууль
🎯 Зорилго:
Оюутнуудын мэтгэлцэх, илтгэх ур чадварыг хөгжүүлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлууд дээр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон талаас нь дүгнэх чадварыг нэмэгдүүлэх.
👥 Хамрах хүрээ:
Монгол Улсын их сургуулийн бакалаврын өдрийн ангийн оюутнуудын 48 баг оролцоно.
📌 Техникийн зөвлөгөөн:
2026.04.17 ⏰ 16:00 (307Б танхим)
🏆 Шагналын сан:
🥇 1-р байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал, аваргын цом
🥈 2-р байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
🥉 3-р байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
✨ Тусгай байр,
Шилдэг илтгэгч – Өргөмжлөл, мөнгөн шагнал
📞 Холбоо барих: 80559029, 88574646
👉 Оролцох хүсэлтэй багууд та бүхнийг урьж байна!
Өөрийн дуу хоолойгоо илэрхийлж, эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээе 💬
18/03/2026
🇲🇳 Монгол цэргийн баярын мэнд хүргэе!
Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалж буй эрэлхэг дайчид, үе үеийн цэргийн алба хаагч та бүхэндээ баярын мэнд хүргэе.
Түүхт 105 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ өдөр зориг тэвчээр, эх оронч сэтгэлээрээ бахархал болсон та бүхэнд аз жаргал, амжилт хүсье.
🎖️ Эх орон минь бат бэх, цэрэг арми минь хүчирхэг байх болтугай!
#МонголЦэргийнӨдөр 🇲🇳
17/03/2026
📌“Roockie Quiz”📚
Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны Холбооноос оюутнууддаа танин мэдэхүйн мэдлэг түгээж, нэгэн оройг хөгжилтэй, өрсөлдөөнтэй өнгөрүүлэх “Roockie Quiz” оюунлаг асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулах гэж байна🥳
Энэхүү тэмцээнд зөвхөн Отгонтэнгэр Их Сургуулийн бакалаврын түвшний оюутнууд оролцох бөгөөд 1 баг 6-гаас дээшгүй, 1-ээс доошгүй гишүүнтэй байна. Тэнхим, салбар сургууль харгалзахгүй буюу ЭЗБУС ХС ХЗС гэж ялгаралгүй холилдон баг бүрдүүлэх боломжтой.
1 багийн хураамж- 30’000 төгрөг
(Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны Холбоо фб пейж хуудас руу чат бичиж хураамжаа төлөн бүртгүүлээрэй😊)
4-р сарын 1-ны 16:00 цагаас Open mic болох бөгөөд тэмцээн 17:00 цагаас эхлэнэ.
Тэмцээнд нийт 20 баг 5 үеийн турш өрсөлдөнө.
1-р үе- Table round (зурган асуулт)🔍
2-р үе- Hit or Miss (янз бүрийн сэдэвийн асуулт)🧐
3-р үе- Deem round (Нэг сэдэв доор асуулт)👀
4-р үе- Brain teaser (зөв хариулт бүр 2 оноотой логик асуулт)🧠
5-р үе- Tight rope (зөв хариулт +1, буруу хариулт -1 оноотой асуулт)👩🏼🏫👨🏼🏫
Асуултуудын сэдэв тухайн мөчид өгөгдөх бөгөөд нийлбэр дүнгээр шагналт байрыг шалгаруулна🏆
Найз нөхдөөрөө нэгэн оройг хөгжилтэй, өрсөлдөөнтэй өнгөрүүлцгээе🥰
21/02/2026
“Эх хэл, өв соёл-2026”
Сайхан шинэлж байна уу? 🥰
Оюутны Холбоо болон салбар сургуулиудын Оюутны Зөвлөл хамтран Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сарыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Эх хэл, өв соёл-2026” товлогдлоо.
2-р сарын 26нд Үсэглэлийн аварга болон үндэсний өв соёлын утга агуулга бүхий АХА тэмцээн
2-р сарын 27нд 5 төрөлт шагай наадгай
Та бүхэн эдгээр өдрүүдэд үндэсний хувцсаараа гоёж тэмцээнүүддээ оролцоорой😊
‼️Үндэсний хувцсаа өмсөөгүй тохиолдолд аль ч тэмцээнд оролцуулахгүй
Үсэглэлийн аварга болон шагай наадгайд 5 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
2 сарын 24нд удирдамж гарах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг удирдамжинд тусгана.